x

Нийслэлийн газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн онцлох 10 ажил

Нийслэлийн газрын албанаас 2018 онд хийж гүйцэтгэсэн онцлох томоохон ажлуудаас танилцуулж байна.

1. ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТУСЛАМЖТАЙГААР ГАЗРЫН ГАДАРГЫН ХЭМЖИЛТИЙГ ХИЙДЭГ БОЛЛОО

Хиймэл дагуулын байнгын ажиллагаатай станцын тусламжтайгаар өндөр нарийвчлалтай Геоидын загварыг ашиглаж эхэллээ. Ингэсээр газрын гадаргын өндөржилт, хотгор, гүдгэрийг  кадастрын зурагтай хослуулан боловсруулж,  авто зам, инженерийн дэд бүтэц, хот төлөвлөлтийг алдаагүй, эрсдэлгүй хийх боломжийг олгохын зэрэгцээ иргэн, хуулийн этгээдийн төсөв, санхүү, цаг хугацааг хэмнэх боломжтой боллоо.

2. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ БҮРЭН ХИЙЖ ДУУСЛАА

Нийслэлд 2018 онд нийт 104 байршлын 1,914 нэгж талбарын 234 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дууслаа.

Сургууль, цэцэрлэг:

17 байршилд 10 сургууль, 21 цэцэрлэг, 5 цогцолборын газрыг бүрэн чөлөөлснөөр нийт 6640 хүүхэд сургуультай, 4175 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо.

Авто зам, гүүрэн байгууламж:

37 байршилд нийт 27 км авто зам болон  Яармагийн гүүрний олон түвшний уулзвар, Сонсголонгийн гүүр, Замын цагдаа орчмын олон түвшний огтлолцол бүхий уулзвар зэрэг нийт 4.2  км урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд газар чөлөөлөлтүүдийг бүрэн хийж дууслаа.

Дэд төв:

Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн нийт 910 нэгж талбарын 328 га газрыг чөлөөллөө.

3. 60.6 ГА ГАЗРЫГ НИЙТИЙН ЭЗЭМШИЛД БУЦААН ШИЛЖҮҮЛЛЭЭ

Сургууль, цэцэрлэг болон орон сууцны хороолол дунд байрлах, газраа 2 жил ашиглаагүй болон зориулалтын бусаар ашигласан газар эзэмших эрхийг хүчингүй болгож, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшилд 60.9 га газрыг буцаан шилжүүллээ.

4. “ЯВГАН ХҮНИЙ ЗАМ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хангах зорилгоор “Явган хүний зам” арга хэмжээг хэрэгжүүлж 17 байршилд 43 зөрчлийг арилган  явган хүний зам тайлбайг бий болголоо. Мөн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд он гарсаар нийт 835 зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

5. ИЛ ЗАДГАЙ АВТО ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлыг бууруулахаар хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлж, шаардлага биелүүлээгүй зургаан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон газрыг албадан чөлөөллөө.

6. ХОРОО БҮР ГАЗАР АШИГЛАЛТЫН ХӨТӨЧТЭЙ БОЛНО

Газартай холбоотой цогц мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн 152 хороодыг газар ашиглалтын сэдэвчилсэн атластай болголоо.

7. СӨХ-ТОЙ ГАЗАР АШИГЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

“Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг зохион байгуулж, орон сууцны ойр орчмын газруудыг Сууц өмчлөгчдийн холбоодод гэрээгээр ашиглуулж эхэлсэн бөгөөд ингэснээр газрын зөрчил маргааныг таслан зогсоож, тохижилт хийх нөхцөлийг бүрдүүллээ.

8. ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ БУУРУУЛЛАА

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг шинэчлэн батлуулах хүсэлтээ БХБЯ-нд удаа дараа хүргүүлсний үндсэн дээр дуудлага худалдааны анхны үнэ хэт өндөр байсныг шинэчлэн батлуулж, зах зээлийн хамгийн доод үнийн төвшинд хүргэлээ.

9. СУУРЬШЛЫН БҮС ДЭХ ГАЗАР ӨМЧЛӨЛ 89 ХУВЬТАЙ БАЙНА

НЗД-ийн 2017 оны А/18 дугаар захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоосон бөгөөд суурьшлын бүс дэх газар өмчлөлийг 89 хувь хүргэлээ.

10. НИЙСЛЭЛИЙН 2019 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангалттай гэж үнэлэн нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн газрын алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 19 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 34 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 40 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 47 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 56 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 9 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top