x

“Аэро сити" дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хүргүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Анар Монгол УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн дагуу боловсруулсан Багахангай дүүргийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг танилцууллаа.

Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар шийдвэрлэв.

Үүний дараа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан давааны хогийн цэгийн орчимд байрлах аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалттай 10.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг танилцуулав. Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болсон юм.

Хурлын төгсгөлд Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих “Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг Барилга, хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгөх тухай Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцуулав.

Засаг даргын зөвлөлийн гишүүд уг асуудлыг дэмжиж, Барилга, хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгч Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Анарт үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 19 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 34 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 40 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 47 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 3 цаг 57 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 9 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top