x

Ховд аймгийн газар нутгийн 70 орчим хувь нь зудын эрсдэлтэйд тооцогджээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээгээр зудын эрсдлийг тодорхойлдог байна. Ховд аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газраас хийсэн зудын эрсдлийн үнэлгээгээр нийт нутгийн 70 орчим хувь нь зудын эрсдэлтэйд тооцогджээ.

Дээрх аймгийн зуншлага нийт нутгийн 10 орчим хувьд хэвийн, 70 орчим хувьд гандуу, 20 гаруй хувьд гантай байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муугаас үүдэлтэйгээр мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.

Цаашид цаг агаарын байдал муудаж цас орвол өвөлжилт хүндэрч болзошгүй. Хүйтний улирлын цаг агаарын төлөвийн мэдээгээр цаашид зарим газраар ахиу цас орох төлөвтэй байгаа нь зудын эрсдэлийг улам нэмэгдүүлэх, одоо дунд зэрэг эрсдэлтэй байгаа газар нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал муудаж, хүндэрч болзошгүй аж.

Ховд аймгийн нийт  79 багийн нутгаар бэлчээрийн даац, багтаамжийн хэмжээг тодорхойлсон байдлаас харахад нийт нутгийн  таван хувь нь бэлчээрийн нөөцтэй, таван хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 17 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 63 хувь нь даац олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм.

Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Ховд аймгийн Чандмань сумын 140 орчим өрхийн 130 мянган толгой мал Алтай, Үенч, Булган, Цэцэг, Дуут, Буянт, Зэрэг, Эрдэнэбүрэн, Мөст суманд, 419 өрхийн 356 мянган толгой мал Увс, Говь-Алтай, Баянөлгий, Завхан аймгийн хил залгаа суманд, 19 өрхийн 20,4 мянган толгой мал отроор нүүдэл өвөлжиж байна.

Ховд аймагт зудын эрсдэл өндөр байна. Иймд зудад ихээхэн эрсдэлтэй байгаа газар нутгийг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 43 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 59 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 4 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 12 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 21 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 34 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top