x

Даамын холбоо лигийн тэмцээнтэй болно

Манай өсвөрийн даамчид Беларусь улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээнд баг тамирчдаа ахлан оролцсон Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын их мастер Р.Манлайтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Өсвөрийн даамчид дэлхийн дэвжээнд ээлжит удаагаа амжилттай оролцоод ирлээ. Энэ талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 4-нд Беларусь улсын Гомель хотноо болж, 15 орны 270 гаруй тамирчин өрсөлдлөө. Монгол Улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд оюунаа сорьсноос 14-16 насны охидын ангилалд өрсөлдсөн 84 дүгээр сургуулийн сурагч, спортын мастер Баярын Мишээл үндсэн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр хоёр жилийн өмнө блиц төрлөөр хүрэл медаль авсан удаатай. Мөн блиц буюу түргэвчилсэн тоглолтын төрлөөр охидын 8-10 насны ангилалд “Монгени” сургуулийн сурагч, спортын дэд мастер Батдаваагийн Есүй аваргалсан. Энэ нь Монголын даамын түүхэнд дэлхийн аваргын дөрөв дэх алтан медаль болж байна. Өмнө нь буюу 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөр, мөн онд Э.Хүслэн блиц тоглолтоор дэлхийн аварга болсон түүхтэй. Б.Есүйгийн хувьд үндсэн төрөлд ч аваргалах боломж өндөр байв. Эхний өдрөөс тэргүүлж явсан ч сүүлчийн тавилдаа Беларусийн тамирчинд хожигдсоноор харамсалтайгаар дөрөвдүгээр байрт орсон. Манай хэд хэдэн тамирчин медалийн төлөө өрсөлдсөнийг онцолъё. Ийнхүү бид алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэн амжилтаар багийн дүнгээр VI байранд шалгарлаа.

-Монголын даамчид тоглолтын түвшин, ур чадвар, амжилтаараа дэлхийд хэр дээгүүр эрэмбэлэгддэг вэ?

-Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны хамгийн сүүлийн чансаагаар Монгол Улсын эрэгтэй даамчид 16-д, эмэгтэйчүүд есдүгээрт бичигдэж байгаа. Азидаа бол олон жилийн турш ноёрхсон гэхэд болно. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д даамын спорт эрчимтэй хөгжиж, тамирчдынх нь ур чадвар манайхтай их ойролцоо болсон. Төр, засгаас нь спортыг бодлогоор дэмжээд ирэхээр үсрэнгүй хөгждөгийн жишээ энэ л дээ. Одоо өмнөд хөршид лавтайяа 10 сая гаруй хүн даамын спортоор хичээллэж байна. “Гомель 2018”-д манай 10 тамирчин өөрсдийн насны ангилалдаа эхний 10 байрт шалгарсан нь том амжилт. Энэ бол МДХ-ны зүгээс өсвөр, залуучуудын шигшээ багийг бий болгох эхлэлийг тавьж, туршлагатай тамирчид, их мастеруудын оролцоотойгоор бэлтгэл сургуулилалтаа базаадаг болсонтой холбоотой. Цаашид холбооны дэргэд өсвөр, залуучуудын шигшээ багийг бүрдүүлэн, байнгын тогтвортой хичээллээд ирэхээр тамирчдын амжилт ахих нь дамжиггүй.

-Даамын спорт манай улсад хөгжөөд хэчнээн жил болж байна вэ. Монголд их мастер цолтой хэдэн даамчин байдаг бол?

-Даамын спорт манай улсад хөгжөөд 50 гаруй, Монголын даамын холбоог албан ёсоор байгуулаад 30 жилийн нүүр үзэж байна. Бидний тооцоогоор зуун буудалт даамаар хичээллэдэг 30 мянга гаруй хүн бий. Даамын спортын оргил нь болох Олон улсын их мастер (Grandmaster, гроссмейстер) цолыг хүртсэн таван эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин Монголд бий. Ер нь их мастер цолтой даамчин дэлхий дээр ердөө 140 шахам л байдаг юм билээ. Түүнчлэн Олон улсын мастер, Дэлхийн даамын холбооны мастер, Дэлхийн даамын холбооны дэд мастер цолтой, өөрөөр хэлбэл, олон улсын цолтой 40 тамирчин манай улсад байдаг.

-Монголын даамын холбооны бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулна уу?

-Өнгөрөгч нэгдүгээр сард болсон Бүх гишүүдийн хурлаар Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн А.Ундраа сонгогдож, багаа бүрдүүлэн ажиллаж байна. Холбооны Удирдах зөвлөлд дэд ерөнхийлөгчөөр Техник технологийн дээд сургуулийн захирал Б.Ганбат, ерөнхий нарийн бичгийн даргаар миний бие, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Олон улсын их мастер Г.Ганжаргал, менежерээр спортын мастер Ц.Алтанхуяг, гишүүнээр “ХАС” банкны төв салбарын захирал Д.Болдбаатар, Б.Ариунбаяр, спортын мастер Ц.Эрдэмбилэг, Я.Намхай нар ажилладаг.

-Холбооны зүгээс хийсэн ажлууд болон ирээдүйн зорилтуудаасаа сонирхуулахгүй юү?

-Манай баг ажлаа аваад нэн түрүүнд тамирчдын ур чадварыг сайжруулж, байнгын бэлтгэлтэй байлгах зорилгоор тэмцээн уралдааны тоог олшруулж, оюуны спортын үнэлэмжийг сайжруулах үүднээс шагналын санг нэмсэн.Энэонд Монголын даамын холбооноос нийтдээ 22 тэмцээн зохиохоор төлөвлөсний талаас илүү нь улсын чанартай. Тодруулбал, улсын аваргын хагас шигшээ болон шигшээ тэмцээн, өсвөр, залуучууд, оюутан, ахмад, багийн, сонирхогчид, блиц, рапид, 64 буудалт даам, турк даам гээд 12 төрлөөр улсын аваргуудаа тодруулдаг. Үүнээс гадна “Алтан хүү” клубтэй хамтран чансааны оноо олгох цуврал тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Ирэх жилээс бид бусад спорт шиг лигийн тэмцээнтэй болно. Тэгэх тэгэхдээ лигийн тэмцээнээ дээд лиг, сонирхогчдын лиг, хүүхдийн лиг гэсэн гурван түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байна.Мөн ерөнхийлөгчийнхөө дэмжлэгтэйгээр Монголын даамын холбоо албан оффистой болсон. Үүнээс гадна холбооны материаллаг баазыг сайжруулах, сургалт дасгалжуулалтыг чанаржуулах, шүүгчдийг бэлтгэх, өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болох, даамын спортоор хичээллэгч хүүхэд залуусын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц ном товхимол, сурах бичгийг олшруулах, тэмцээний бүртгэлийн асуудлыг боловсронгуй болгох, гишүүнчлэлийн асуудлыг цэгцлэх гэх мэт олон ажлыг дэс дараатайгаар хийж гүйцэтгэнэ. Энэ бүхнээс илүүтэй хөгжлийн хамгийн чухал алхам бол даамын спортыг олон нийтэд түгээн сурталчлах, сонирхон хичээллэгсдийн тоог олшруулах явдал юм. Үүний тулд зарим сургуулийн хичээлийн хөтөлбөрт даамын спортыг оруулах, аймаг, дүүргүүдэд анхан шатны багш, дасгалжуулагчдыг бэлтгэж, сонирхогчид, хүүхдүүд оролцдог байнгын тэмцээнтэй болохоор төлөвлөж байна.

unuudur.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууддаа өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай 1 цаг 42 мин “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг хэмнэнэ 1 цаг 46 мин Цахим хэрэглээг багасгаж, өв соёлоо танин мэдэх хөтөлбөр хэрэгжиж байна 1 цаг 48 мин Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 1 цаг 50 мин Монголбанк оны эхний хоёр сард 396.1 кг үнэт металл худалдан авчээ 1 цаг 56 мин М.Адилсайхан: Эрүүл мэндийн салбарт улс төржвөл иргэд хохирдог гэдгийг битгий мартаасай 2 цаг 37 мин Өнөөдөр орой сарны бүтэн хиртэлт болно 3 цаг 2 мин “Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг 500 000 төгрөг болгохыг 54.997 хүн дэмжжээ 3 цаг 31 мин Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана 3 цаг 48 мин "Реал Мадрид" энэ улирлын анхны дараалсан хожигдлоо хүлээв 4 цаг 39 мин Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг албан ёсоор нээгдлээ 4 цаг 46 мин Боловсролын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ 4 цаг 47 мин Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь гарчээ 4 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 4 цаг 52 мин Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээжээ 4 цаг 53 мин Майамигийн хамгийн үнэтэй харшийг Meta-гийн үүсгэн байгуулагч худалдан авлаа 6 цаг 58 мин Засгийн газар ноолуурын салбарын зээлийн нөхцөлийг уян хатан болгоход анхаарна 6 цаг 59 мин Иран: Ормузын хоолой руу нэвтэрсэн бүх хөлөг онгоц руу гал нээнэ 7 цаг 3 мин Монгол, Индонезийн Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 7 цаг 5 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ 7 цаг 6 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл о... Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн барилга цуурч, хич... ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөв...
Top