x

Архивын газрын шинэ барилгын хөрөнгө оруулалт шийдэгдлээ

Нийслэлийн архивын газрын шинэ барилгын хөрөнгө оруулалт нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлгээр нийслэлийн 2019 оны төсөвт суухаар эцэслэн шийдвэрлэгдээд байна.

Төрийн архивын зориулалтын байртай байх хэрэгцээ шаардлага, үндсэн нөхцөл, олон улсын хотуудын архивын хөгжлийн чиг хандлагыг өөрийн орны хотын архивт баримтлах үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5-15-д тусгагдсан “Төрийн архивын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг хангасан архивын байрыг барьж эхлүүлэх” гэсэн зорилтыг тусгасан.

Тус газар нь 2018 оны 12 дугаар сарын байдлаар нийт 312 хөмрөгийн 1639-2016 оны 165.925 гаруй хадгаламжийн нэгжийг 5 байрны 758.16м2 талбайд хадгалж хамгаалж байна.

Шинэ барилгын газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/918 дугаар захирамжаар “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд 2804 м2 газрыг олгосон бөгөөд  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Нийслэлийн Архивын конторын зориулалттай байр барих газрыг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1034 дүгээр захирамжаар барилгын зураг төсөв боловсруулах, ажлын гүйцэтгэгчээр нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ ажиллаж, зураг төслийн ажил хийгдсэн. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр архивын зориулалттай барилгын эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан.

Уг барилга нь нийт 6025 м2 талбай бүхий Архивын хадгалалт, хамгаалалтын шаардлагад бүрэн нийцсэн оффис, захиргааны 636 м2, нийтийн зориулалт бүхий өрөө, заал, хонгил 2162 м2, лабораторийн зориулалт бүхий 263 м2, хадгаламжийн сангийн 2650м2, техникийн зориулалт бүхий 350 м2 өрөөнүүдээс бүрдэж байна.

Мөн түүнчлэн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс Архивын барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил тус тус хийгдсэн бөгөөд нийслэлийн Архивын газрын шинэ барилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах холбогдох техникийн нөхцөлүүд бүрэн гарсан гэж нийслэлийн Архивын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 45 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 4 цаг 0 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 5 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 13 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 22 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 35 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top