x

Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна

Богд уулын Дугуй цагааны Баруун ширээтийн орчимд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид, авто клубийн гишүүд болон иргэд нийлсэн 300 орчим хүн 10 гаруй цаг ажилласны үр дүнд бүрэн хянажээ. Хэдий тийм боловч 57 га орчим талбай шатсан бөгөөд байгалийн экосистемд ноцтой хохирол учирсан байна.

Шатсан газар нь хуш, гацуур, нарс зэрэг шилмүүст модод бүхий бүс байсан бөгөөд одоо олон мал бэлчсэн, хуучин ойг санацуулах бараа ч үгүй болсон гэж албаныхан мэдээллээ. Энэхүү бүс нутаг байгалийн аясаараа сэргэхэд хамгийн багадаа 10-20 жил шаардлагатай боловч, ургах моддын төрөл зүйл өөрчлөгдөж, шилмүүст мод дахин ургахгүй бол экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Ойн газрын ойжуулалт, нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаярын мэдээлснээр:

“Ийм хүчтэй түймэрт өртсөн газар нутгийн хөрс, үндэс бүрэн устаж, ой байтугай, өвс ургамал ч дахин ургах нөхцөлгүй болох тохиолдол цөөнгүй. Харин зориудаар нөхөн сэргээвэл ойг 2-3 настай тарьцаар нөхөн сэргээж, 10-15 жилийн дотор залуу ой бий болгох боломжтой. Гэвч энэ нь маш их хөрөнгө, хүний нөөц шаарддаг ажил юм” гэв.

2025 оны хавар гэхэд улсын хэмжээнд долоо хоногийн дотор долоон удаагийн ойн түймэр гарснаас гурвыг нь бүрэн унтраасан бол Сэлэнгэ аймгийн Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гал үргэлжилж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлж байна. Үүнээс Хушаат сумын Бугатын аманд гарсан түймрийг хяналтдаа аваад байгаа юм.

Монгол Улсын нийт газар нутгийн ердөө 8 хувь нь ой модтой бөгөөд 2025 оны эхний улиралд л гэхэд 2791 га ой шатаж, улсын хэмжээнд 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Эх сурвалж: Ойн газар, Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 20 цаг 7 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 20 цаг 40 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 21 цаг 54 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 22 цаг 11 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 22 цаг 52 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 23 цаг 8 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 23 цаг 15 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 23 цаг 25 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 23 цаг 47 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 23 цаг 53 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 57 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top