x

Нутгийн иргэдэд чиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг Монгол улс дэлхийд таниулж эхэллээ

Монгол улсын аялал жуулчлалын салбар дахь тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны эхэнд Airbnb болон what3words компанитай Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуучлалын яам Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг энэ онд зурсан билээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд what3words буюу 3 үгт хаягжилтын компани, дэлхийн алдарт Airbnb компани болон Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам хамтран хаана байгаагаасаа үл хамааран дэлхийн өнцөг булан бүрээс зочид хүлээн авах боломжтой аялал жуулчлалын жишиг таатай орчинг Монгол улсаас эхлүүлж буйгаа олон нийтэд зарлалаа.

Airbnb-гийн “Хаана ч байсан Airbnb-тэй” гэх уриан дор энэхүү шинэлэг түншлэл нь Airbnb платформ болон what3words-ийн байршил тодорхойлох технологийг нэгтгэн хаяг нь тодорхойгүй эсвэл улирлаас хамааран нүүдэллэж байдаг нүүдэлчдийг аялал, жуулчлалын салбараас орлого олох боломжийг бүрдүүлж байна. Airbnb платформ-д Монгол улсын хойд хязгаар дахь цаатай айлаас эхлэн Алтай Таван Богдод байгаа нүүдэлчин айл хүртэл  бүртгэлтэй байдаг нь тун их сонирхол татдаг ч жуулчин хүлээж авахад тэдэнд тулгардаг хамгийн том асуудал нь хэрхэн хаяг байршлаа илэрхийлэх байдаг. Тиймээс Монгол улсын аялал жуулчлалын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан энэ салбараас орлогожиж буй нүүдэлчин айл өрхийг нэмэлт орлого олох боломжоор хангахад энэхүү хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болсноороо давуу талтай.

what3words буюу 3 үгт хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг 3м х 3м дөрвөлжингүүдэд хувааж тус бүрт нь 3 үгт хаягийг оноож өснөөрөө өндөр нарийвчлалтайгаар өөрийн байгаа байршлыг илэрхийлэх боломжтой болгож байгаагаараа давуу талтай бөгөөд энэхүү технологийг хүн бүр гар утсан дээрээ суулган үнэгүй ашиглах боломжтой байдаг нь хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын салбарын төлөөлөлд томоохон дэмжлэг болж байна.

“Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамтай хамтран ажиллаж Монгол хүн бүрийг аялал жуулчлалын салбараас орлогожих боломжоор хангах боломжтой төслийн дэлхийн томоохон компанитай хамтран эхлүүлсэндээ баяртай байна. Өөрийн үйлчилгээ үзүүлж буй газрын байршлыг what3words-н 3 үгт хаягжилтын технологийг ашиглан хялбархан илэрхийлэх боломжтой болсон нь Монгол улсын аялал жуучлалын салбарыг хөгжилд томоохон түлхэц болж байна” хэмээн what3words компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга онцоллоо.

С.Баясгалан: Жуулчдад бидний өвөрмөц амьдралтай танилцан, орон нутгийн соёлыг жинхэнэ утгаар нь танин мэдэх боломжтой боллоо. 

“Бид нэг сая жуулчин хүлээн авч аялал жуулчлалын салбарын улс даяар эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Технологийн шинэчлэл бол үндэсний хөгжлийн гол түлхүүр юм. Airbnb-гийн дэлхийн нийтийн платформ, what3words-ийн 3 үгт хаягийн шийдлийн тусламжтайгаар жуулчид бидний өвөрмөц амьдралтай танилцан орон нутгийн соёлыг жинхэнэ утгаар нь танин мэдэх боломжтой боллоо” гэж Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан хэллээ.

Тэрбээр мөн энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсын нутгийн иргэдэд чиглэсэн, тогтвортой аялал жуулчлалыг олон улсад таниулахад томоохон түлхэц болж байгаа бол Монгол улсад ирэх жуулчдад Монгол улсыг сурталчилан таниулахтай холбоотойгоор тус яам болон what3words компанийн 3 үгт хаягжилтыг ашиглан Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг 3 үгт хаягаар бүрэн хаягжуулсан үндэсний хамгийн анхны парк болгосон зэрэг томоохон ажлуудыг аялал, жуулчлалын салбарт хийсэн хэмэээн мэдэгдлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 45 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 4 цаг 0 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 5 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 13 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 22 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 35 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top