x

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, малчдын төлөөлөл хамтран “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хэрэгжилт, цаашдын чиглэлийг хэлэлцэх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт Говь-Алтай аймгийн Дарвийн нуруу, Хасагт хайрхан орчмын нутагт хэрэгжсэн төслийн үр дүнг хэлэлцэж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар санал солилцсон юм.

Төслийн гол зорилго нь цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээлийн амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх, хууль бус агнуур болон зэрлэг амьтны эд эрхтний худалдааг бууруулах явдал байлаа. Дарвийн нуруу нь ирвэсийн цөм бүс нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд ан амьтдын амьдрах орчинд суурьшлын бүс нөлөөлж, зөрчил ихээр гарах болсон. Зарим тохиолдолд ирвэсүүд малчин айлуудын өвөлжөөнд ойртож, идэш тэжээлээ хайж ирэхдээ мал хорогдуулах тохиолдлууд ч бүртгэгдсэн байна. Жишээлбэл, нэг өвлийн улиралд 40-50 мал хорогдсон тухай судалгаа бий.

Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн төслийн хүрээнд “банхар нохой”, “амьтдад ээлтэй хашаа” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүн өгчээ. Өмнө нь 50-60 мал хорогдуулдаг байсан айл өрхүүдийн хохирол эрс багасаж, зарим нь бүр огт мал алдаагүй байна. Үүнээс гадна бэлчээрийн зохистой менежмент нэвтрүүлж, булаг усны эхийг хамгаалах, монгол банхарыг өсгөн үржүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийгджээ.

Мөн төсөл хэрэгжсэн 7 жилийн хугацаанд ирвэсийн амьдрах орчин сайжирч, зэрлэг ан амьтдын тоо толгой нэмэгдсэн нь аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ боломж бүрдүүлж байгаа юм. Ирвэсийг байгалийн орчинд ажиглуулах, өндөр зэрэглэлийн аялал жуулчлал зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Төслийн хүрээнд ирвэсийн идэш тэжээл болох тарвагыг Баянуул сумын нутагт дахин нутагшуулах ажлыг зохион байгуулсан. Тодруулбал, өмнө нь тарвагатай байсан ч хомсдсон бүсэд 100 тарвагыг нутагшуулж, амжилттай үржүүлж эхлээд байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд талууд төслийн эерэг нөлөө, хамтын ажиллагааны хэрэгцээг онцолж, цаашдын үйл ажиллагааг уялдуулан үргэлжлүүлэхээр санал нэгдсэн юм. “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл нь зөвхөн нэг амьтныг хамгаалахад чиглээгүй, харин орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргаа, байгаль орчны уялдаа холбоог сайжруулсан иж бүрэн хөтөлбөр байсныг албаны хүмүүс онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Өчигдөр 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Өчигдөр 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Өчигдөр 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Өчигдөр 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Өчигдөр 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Өчигдөр 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Өчигдөр 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Өчигдөр 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо
Top