x

Нийслэлийн хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой байна

Нийслэлийн Байгаль орчны газраас санаачилж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгээр нийслэлийн хөрсний өнөөгийн байдал, цаашид хэрхэх тухай асуудал дэвшүүлсэн юм.

Улаанбаатар хотын хөрснөөс авсан дээжийн 88 хувьд нь нянгийн бохирдол илэрч, их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсоныг судлаачид хэллээ. Хотжилтоос үүдсэн хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудалд эн тэргүүнд анхаарлаа хандуулж ажиллахгүй бол аюулын харанга дэлдэж байгааг ч онцлов. Нийслэлийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого судалгааг ч мөн хийсэн байна. 

Барилгын салбарт ашиглагддаг ашигт малтмалын олборлолтоос хотын ойр орчмын газрын хөрс ихээхэн  эвдэрч сүйджээ.

Эдгээр судалгаанд үндэслэн нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон байгууламжид бохирдлыг сайтар шингээдэг мод, бут тарих, ургамлын төрөл зүйл нь цөөрсөн зарим газруудад зөгий үржүүлэх аргаар нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга  хэлэхдээ “Ургамлын төрөл зүйл нь цөөрсөн, ядмаг болсон газруудад зөгийг ашиглана.

Загвар төслийг Их, Бага Баяны орон нутгийн хамгаалалттай газар буюу Сэлбэ голын эсав газарт хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Ирэх жилээс хувийн хэвшил,  зөгий үржүүлэгчдийг дэмжиж, хамтарч ажиллана. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс голын хамгаалалтын бүсэд амьдарч буй айл өрхүүдийг битүүмжлэлгүй жорлон ашиглахыг хориглосон” гэв.

Нийслэлийн хөрсний бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй нь нүхэн жорлон болон хог хаягдлын асуудал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Гэр хороололд 800 мянган  айл өрх амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг.

Одоогийн байдлаар хотын хэмжээнд  нийт 190,000 нүхэн жорлон байдаг. Улаанбаатар хотын хөрсөнд хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2.8 метр байгаа нь нүхэн жорлонгийн дундаж гүнтэй ойролцоо гэсэн судалгаа гарчээ.

Нүхэн жорлон хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгааг судлаачид хэлсэн. Мөн хог хаягдлын менежмент хангалтгүй байгаагаас хөрс ихээр бохирдож байна.

Тиймээс хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялгах, ангилах тогтолцоог нэвтрүүлэх, шат шатанд  хяналтын тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа талаар  хэлэлцүүлэгт оролцогчид асуудал  дэвшүүллээ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 45 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 4 цаг 1 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 6 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 13 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 23 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 35 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top