x

Нийслэлийн түүхийг агуулсан гурван боть номын нээлт боллоо

Монгол Улсын нийслэл үүсгэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх онд тохиох юм. Түүхт ойг угтан гаргасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын гурван боть номын нээлтийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Төрийн архивт хадгалагдаж байгаа НЗДТГ-ын хөмрөг дэх баримтаас нийслэлийн түүхэнд холбогдох нэн чухал баримтуудыг судлан илрүүлж, судлагааны эргэлтэд оруулах, олны хүртээл болгох зорилгоор эмхэтгэл бэлтгэх, хэвлүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах захирамж гаргаж, энэхүү гурван боть номыг гаргах ажил эхэлсэн юм.

Нийслэлийн архивт хадгалагдаж байсан 1921-1950 оныг хүртэлх 20 мянга гаруй монгол бичгээр үйлдсэн баримтыг судлан хөрвүүлж, 586 баримтыг энэхүү гурван боть ном дотор багтаажээ. Дараагийн боть номууд удахгүй гарах аж.

Дээрх баримтуудын 80-аас доошгүй хувь нь анх удаа эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд орж буй баримтууд аж. Ажлын хэсгийн зүгээс Үндэсний төв архив болон бусад архив, музей зэргээс хотын түүхэнд холбогдох баримтуудыг судалж, багтаахыг оролдсон байна. Мөн өмнө нь нийтлэгдээгүй, судалгаанд зайлшгүй чухал буюу судлаачдын анхаарлыг татахуйц баримтуудыг энэхүү гурван боть эмхэтгэлд багтаахыг хичээн ажилласан гэдгийг Ажлын хэсгийнхэн хэлж байв.

Түүнчлэн уг эмхэтгэлд манай нийслэлийн түүхэнд холбогдох баримтууд, Монгол Улсын хэмжээгүй эрхт эзэн хаан, хэмжээт эрхт эзэн хааны буулгасан зарлиг, Засгийн газар, Монгол Ардын Намаас гаргасан тогтоол, шийдвэрийн Нийслэл хүрээтэй холбогдох баримт сурвалжууд, БНМАУ-ын Их Хурал, Засгийн газар, МАХН-ын Төв Хороо, Улаанбаатар хотын захиргаа, Намын хорооноос гаргасан шийдвэрүүдийг багтаасан юм.

Нийслэлийн түүхийн нэн ховор баримтуудыг судалгааны эргэлтэд оруулах, хойч үедээ таниулах энэхүү ажилд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газар, Ажлын хэсэг, болон бусад байгууллага, эрдэмтэд, судлаачид оролцжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 42 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 58 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 3 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 10 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 20 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 32 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top