x

Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ

Завханы Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талын байгалийн цогцолборт газарт 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр, “Эх дэлхийн өдөр”-өөр энэ жилийн анхны тахийн унага мэндэлжээ. Энэхүү эр унага нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт багтдаг, “Moonrider” нэртэй гүүнээс төрсөн бөгөөд ийнхүү Moonrider гүүний тав дахь унага болон бүртгэгдсэн байна.

Тахийн унагануудад өгөх нэрсэд “Moon” буюу “Сар” гэсэн утгатай нэрс ордог уламжлал тогтсон бөгөөд шинээр төрсөн унага одоогоор нэргүй байгаа ч үрчлүүлэх, нэр хайрлах үйл ажиллагаа явагдаж эхэлжээ. Энэ нь зочин, аялагч, хандивлагчдыг тахийн хамгаалалт, судалгааны үйл ажиллагаанд татан оролцуулах, мөн унаганы нэрээр дамжуулан түүх, соёлыг сурталчлах зорилготой юм.

Хомын талд хэрэгжүүлж буй тахь сэргээн нутагшуулах ажлын үр дүнд 8–9 сүрэгт хуваагдах 100 гаруй тахь бүртгэгдээд байгаа бөгөөд энэ нь сүүлийн жилүүдийн хамгийн том ололт хэмээн “Хомын талын тахь” ТББ-аас мэдээлжээ. Цаашид 1000–1500 тахийн бие даасан популяци бүрдүүлэх зорилго тавин, хашаанаас суллах, бие даан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тархац нутгийг хамгаалах чиглэлд ажиллаж буйгаа тэд онцолсон байна.

Мөн өмнөх жилүүдэд унага үрчлүүлж, нэр хайрласан хүндэт зочдын дурсамжийг дурдвал:

  • 2021 онд Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Себастиан Сүрүн хоёр унагыг үрчилж “Shadowfax” болон “Bucéphale” хэмээн нэр хайрласан.

  • 2023 онд Wildlife Conservation Society Mongolia-ийн хамт олон Хомын талд зочлох үеэрээ төрсөн ууган унагыг “Таван од” буюу “Cassiopeia” гэж нэрлэсэн байна.

Эдгээр нэрс нь ихэвчлэн түүх, урлаг, одон орны уран сэтгэмжтэй холбогдсон, утга төгөлдөр байдлаараа тахийн сүргийг илэрхийлж, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж буйг “Хомын талын тахь” ТББ онцолжээ. Одоогоор шинээр төрсөн унага нэргүй байгаа бөгөөд үрчлэн авах, нэр хайрлах уриалга хэвээр үргэлжилж байна.

Эх сурвалж: “Хомын талын тахь” ТББ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 20 цаг 9 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 20 цаг 42 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 21 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 22 цаг 13 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 22 цаг 54 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 23 цаг 10 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 23 цаг 17 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 23 цаг 27 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 23 цаг 49 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 23 цаг 55 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 59 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top