x

ОХУ-ын Соёлын яамтай хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Соёлын орлогч сайд О.С.Яриловатай уулзаж талуудын соёлын харилцааг эрчимжүүлэх боломж, арга зам, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Ц.Цогзолмаа орчин цагийн соёлын чиг хандлага, тухайлбал аялал жуулчлалын бүтээгдэхүүнд тулгуурласан соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд талуудад ихээхэн боломж байгааг тэмдэглээд “Бид уламжлалт соёлын харилцаагаа улам бүр өргөжүүлэх, идэвхжүүлэх шаардлагатай байна. Сүүлийн үед Орост төдийгүй олон улсад нэр хүндтэй (И.Моисеевын нэрэмжит чуулга, Байгалийн чуулгg) чуулгууд Монгол Улсад айлчлан тоглосон, хэдхэн хоногийн өмнө гэхэд л Улаанбаатарт Оросын киноны өдрүүд зохион байгуулагдсан, өмнө нь Монголын кино өдрүүд Москвад болсон зэрэг таатай мэдээг олныг дурдаж болох ч бидэнд улам нягт, өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бий. Сүүлийн жилүүдэд сураг тасраад байгаа Монголын Соёлын өдрүүдийг ОХУ-д, ОХУ-ын Соёлын өдрийг Монголд зохион байгуулах зэрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийг харилцан зохион байгуулах шаардлагатай байна. Түүнчлэн ирэх жил бидний хамтын түүхэн ялалт болох Халх голын байлдааны 80 жилийн ой болно. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч ажлын хэсэг байгуулж, даргаар нь Шадар сайд Ө.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар нь миний бие томилогдон ажиллаж байна. Ялалтын тэгш энэхүү ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хамтарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах, түүхэн үнэнийг хойч үедээ бодитойгоор мэдрүүлэх үүднээс уран сайхны болон баримтат кино бүтээх гээд хойшлуулгүй хийх олон ажил байгааг зориуд тэмдэглэхийг хүсч байна” гэлээ.

Орлогч сайд О.С.Ярилова хоёр талын соёлын харилцааг эрчимжүүлэх талаар сайд Ц.Цогзолмаатай санал нэг байгаагаа илэрхийлээд “Оросын Соёлын өдрүүдийг ирэх жил буюу Халхын голын ялалтын ойн жилд Монголд, түүний дараагийн жил буюу аугаа эх орны дайны ялалтын 75 ойн жилд Монголын соёлын өдрүүдийг ОХУ-д зохион байгуулах саналтай байна. Үүний тулд бид хугацаа алдалгүй идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ойрын үед олон биш ч гэсэн, өргөн цар хүрээтэй, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс суурь болсон томоохон хэд хэдэн арга хэмжээг тохирох шаардлагатай байна” гээд “Манай яамны эрхлэх асуудлын хүрээнд байдаг архив, музей зэрэг салбаруудын хамтын ажиллагааг ч эрчимжүүлэхэд бэлэн байна. Мөн бүс нутгуудын, ялангуяа хил орчмын бүс нутгуудын хоорондын соёлын харилцаа, хамтын ажиллагааг бид дэмжин ажиллах болно” гэж онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын БСШУСЯ, ОХУ-ын Соёлын яам хоорондын 2018-2020 оны “Хамтын ажиллагааны хөтөлбөр”-т талууд гарын үсэг зурлаа.  Уулзалт болон хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл тус тус оролцсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 42 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 57 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 3 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 10 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 20 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 32 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top