x

“Буянт Ухаа-2” хорооллын 972 сууцыг эргэлтэд оруулна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр “Буянт Ухаа 2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцахын зэрэгцээ холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авах үйл ажиллагааг “Буянт Ухаа 2” хороололд зохион байгууллаа.

Тус байнгын хороонд 700 гаруй иргэдээс  “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, түрээсийн орон сууцны талаар нээлттэй мэдээлэл хомс, нэгдмэл удирдлагагүй, хүнд суртал ихтэй байна гэсэн гомдол ирүүлсний дагуу өнгөрсөн хавар ажлын хэсэг байгуулан, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр  тууштай ажиллаж байгаа юм.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2018 оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг болон Улаанбаатар хотод нийт 1,562 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулна хэмээн өнгөрсөн хугацаанд яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад хүлээж аваагүй байна.

Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тэргүүтэй тус байнгын хорооны ажлын албаныхан “Буянт Ухаа 2” хороололд барьж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцан, холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа.

Барилга, хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн мэдээлэлдээ 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх оны нэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байгааг хэллээ.  Тэрбээр мөн "972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдэн хувийг зах зээлд шууд худалдаанд гаргах талаар эцэслэн шийдээгүй, маргааш Засгийн газрын хуралдаанд санал оруулж танилцуулан, шийдвэр гаргана” гэв.

“Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууц нь 2-3 өрөө байр бөгөөд урд өмнөх ашиглалтад оруулсан түрээсийн орон сууцанд хүүхдийн тоглоомын талбай, граж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, СӨХ-ны үйлчилгээ зэргийг цогцоор нь төлөвлөхгүйгээр барьсан санал, гомдол иргэдээс гаргасантай холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ алдааг давтахгүй байх шаардлага тавьж ажилласны үр дүнд орчны дэд бүтэц, тохижилт, сургууль, цэцэрлэгийг энэ удаад цогцоор шийдсэн байна.

Цаашид хямд өртөгтэй, чанартай, түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэлтэд тулгуурлан төрийн  болон хувийн хэвшлүүд түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх талаар энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг албан тушаалтнуудтай санал солилцсон юм.

Түүнчлэн, иргэд орон сууцаа түрээслэнгээ ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн тохиолдолд зээлд хамрагдан, тухайн орон сууцаа худалдаж авах, урт хугацаанд түрээслээд, өөрийн өртгийг нөхсөн тохиолдолд тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах зэрэг  агуулгаар Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журамд өөрчлөлт оруулах чиглэлээр Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл болгосон ажлын явцын талаар мэдээлэл сонсов. Барилга, хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр санал оруулахад бэлэн болж байгааг танилцууллаа. Мөн “Бармон” ХХК тодорхой хугацаанд түрээслэнгээ, тухайн орон сууцаа өмчлөлдөө шилжүүлж авах нөхцөлтэй орон сууцнуудыг барьж, ашиглалтад оруулж байгааталаар хөндөн ярисан юм.

“Буянт Ухаа 2” хорооллын энэхүү 972 орон сууцанд айл өрхүүдийг түрээсээр оруулахдаа урд өмнөх шигээ сугалаагаар хуваарилах уу, өөр журмаар шийдэх үү гэдгийг Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүйгээс тодруулахад “Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй айл өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно” хэмээв.

 “Буянт Ухаа 2” хороололд ийнхүү ажилласныхаа дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэл, Хөгжлийн банк зэрэг холбогдох байгууллагууд хамтран, нэг зүгт харж ажилласнаар “Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууцыг ашиглалтад оруулахад бэлэн болсон болон цаашид хувийн хэвшлийг энэ ажилд татан оролцуулах боломж нөхцөл бүрдсэн  байгааг онцлон тэмдэглэлээ. Цаашид энэ амжилтаа бататгаж ажиллахыг тэрбээр захилаа.

Дашрамд дурьдахад, 2015-2021 онд “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд 20 мянган айл өрхийг түрээсийн орон сууцанд оруулахаар Засгийн газрын тогтоол 2015 онд гарснаас хойш эдүгээ 3000 орчим орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар барьж, 1500 орчим айл түрээсийн орон сууцанд орсон тооцоо байна. Үүнээс 500 гаруй өрх айл л зохих журмын  дагуу орсон судалгаа гарч буй учир цаашид зорилтот бүлгийн айл өрхийг хамруулах талаар асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд Өргөдлийн байнгын хорооноос тавьжээ. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно 26 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ 27 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна 28 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй 30 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ 34 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна 34 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана 36 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ 1 цаг 51 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ 3 цаг 7 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив 3 цаг 30 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо 3 цаг 31 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ 3 цаг 32 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав 3 цаг 32 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно 3 цаг 34 мин Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ 4 цаг 2 мин Монголын баялаг, улс төр хоёрыг монголчууд мэдэх үү, Рио мэдэх үү? 4 цаг 23 мин АН-ын бүлэг шатахууны хүрэлцээ, нөөцийн талаар салбарын сайдын мэдээллийг сонслоо 5 цаг 16 мин Нийслэлд 4600 айлыг цахилгаанд шинээр холбож, 70 мянган өрхийн хүчдэлийг сайжруулна 5 цаг 24 мин Мал эмнэлгийн салбар 2026 оныг "Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлэг" болгон зарлалаа 5 цаг 29 мин Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулгайн их хэрүүл 5 цаг 29 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Зундарь: Амин насны урсгал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ...
Top