x

Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө

Дэлхийд өөр хаана ч байхгүй, зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалай баавгайг хамгаалах цогц ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Мазаалай 2 дугаар сарын сүүл болон 3 дугаар сарын эхээр ичээнээсээ гарч ирдэг тул идэш тэжээл дутмаг энэ үед нь нэмэлт тэжээл тавьж өгдөг. Тиймээс энэ жилийн эхний 3 440 килограмм нэмэлт тэжээлийг хоёрдугаар сарын 20-ноос  гуравдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд, 26 цэгийн 43 тэжээлийн саванд байршуулсан бол хоёр дахь удаагийнхыг энэ сарын 20-ноос байршуулж эхэлжээ.

Энэ удаад 4 000 килограмм нэмэлт тэжээл тарааж байршуулснаар энэ хавар мазаалайн гол байршил нутагт нийт 7.5 тонн орчим нэмэлт тэжээлийг тавьж өгөхөөр ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул онцоллоо.

Мөн тэрбээр "Мазаалай" цахим хуудсанд мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудаас мэдээлжээ.Үүнд:

  • - Мазаалай баавгайн тархац нутагт усны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, инженерийн хийцтэй хөв цөөрөм байгуулах,
  • -Уст цэгийн орчинд бодит цагийн хяналт хийх боломжтой камер суурилуулах,
  • -Мазаалай баавгайн идэш тэжээлийн бүтцийг эсийн түвшинд тодорхойлох судалгаа хийх,
  • -Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийн чанарыг сайжруулах, туршилт хийх, идэш тэжээлийн нөөц бэлтгэх,
  • -Мазаалай баавгайн гадаад, дотоод шимэгчдийн судалгаа хийх,
  • -Мазаалай баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх,
  • -Мазаалай баавгайн тархац нутагт үүлэнд нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ авах,-
  • Мазаалай баавгайн судалгааны төв байгуулах зэрэг төлөвлөж байна. 

Зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалай баавгайг хамгаалснаар их говийн экосистем сайжирч, говийн ховор амьтад давхар хамгаалагдах ач тустай юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 21 цаг 0 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 21 цаг 33 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 22 цаг 47 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 23 цаг 4 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 23 цаг 45 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Өчигдөр 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Өчигдөр 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Өчигдөр 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Өчигдөр 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Өчигдөр 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top