x

Ахмад настны эмчийн хэрэгцээ эрс нэмэгдэж байна

-2020 он гэхэд 60 болон түүнээс дээш настнууд 5 хүртэлх насны хүүхдийн нийт тооноос олон болно-

ДЭМБ-ын мэдээгээр 2015-2050 онд 60-аас дээш насны ахмад настан дэлхийн бүх хүн амын 12%-аас 22% болж нэмэгдэхээр байна. 2020 он гэхэд 60 болон түүнээс дээш настнууд 5 хүртэлх насны хүүхдийн нийт тооноос олон болно. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын хүн ам 2017 оны жилийн эцсийн байдлаар 3.2 сая болж, настны тоо 273468 буюу нийт хүн амын 8,6 хувийг эзэлж байна.

Монгол Улсын хувьд наслалт дагасан өвчлөлийг судлах, ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилготой Герантологийн үндэсний төв байгуулагдаад ажиллаж буй юм.

Настны тоо өсөн нэмэгдэж буй үед настанд чиглэсэн насжилт судлал, настны эмгэг судлалын мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, настны бие махбод, сэтгэлзүй, нийгмийн болон эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээг ойлгодог, тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх ур чадварыг эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэнг бэлтгэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. 

Манай оронд энэ салбар шинээр хөгжиж буй цаашид настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэхэд мэргэшсэн настны эмч төдийгүй олон улсын жишгээр төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтэн, мөн настны эмч-сэтгэл зүйч гэх мэт хосолсон мэргэжлийг эзэмших асуудал тавигдаж байна.

Настнуудад насжилт, настны эмгэг судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхэд шаардагдах эмчийн хэрэгцээг Америкийн Нэгдсэн улсын Насжилтын үндэсний төвийн (National Institute on Ageing) гаргасан зөвлөмжинд заасны дагуу 60 ба түүнээс дээш насны 5000 хүн амын дунд 1 настны эмч байна гэсэн зөвлөмжтэй харьцуулж үзэхэд өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 54 настны мэргэшсэн эмч, 108 сувилагч хэрэгцээтэй байна.

Эрүүл мэнд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 97/56 тоот тушаал, Төвийн дүрмийн заалт “Ахмадын эмч, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, тэдгээрийн мэргэшлийг дээшлүүлэх сургалт явуулах, Геронтологийн үндэсний төвийн сургалт эрхлэх журмын заалтын дагуу төв нь жил бүр настны эмч, сувилагч бэлтгэх төрөлжсөн мэргэжлийн сургалтыг зохион байгуулж ажиллаж байна. 2018 оны байдлаар улсын хэмжээнд мэргэшсэн настны эмч 26 байгаа нь шаардагдаж буй хэрэгцээний  48,1 хувийг эзэлж байна.

Иймд Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төвийн  хувьд мэргэшсэн  настны эмч, сувилагчийг мэргэшүүлэх сургалтыг явуулах эрх бүхий  сургалтын бааз  төв, сургалт эрхлэгч байгууллага болж өргөжүүлэх шаардлагатай байгаа юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 44 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 4 цаг 0 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 5 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 12 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 22 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 34 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top