x

Монгол, Польш хоёр улсын иж бүрэн түншлэлийг бататган, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко-той уулзлаа. Уулзалт нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой-н хүрээнд болж, харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүрсэн түвшинд бэхжүүлэх, хөгжлийн зорилтуудыг уялдуулах асуудлаар санал солилцсон байна.

С.Ганбаатар дарга Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийг танилцуулж, эдгээр төслийг хэрэгжүүлэхэд дэлхийн өндөр технологитой үйлдвэр, паркуудын туршлагаас суралцаж нутагшуулах шаардлагатайг онцлов. Мөн Польшийн KGHM корпорацийн зэс хайлуулах үйлдвэрүүдийг жишээ болгон дурдаж, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бичил болон дунд үйлдвэрлэлийн хөгжилд Польшийн туршлагаас судлахыг санал болголоо. Үүнтэй холбогдуулан эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтран ажиллах боломжтойг тэмдэглэсэн байна.

Элчин сайд Кшиштоф Бойко хоёр ард түмний харилцан хүндлэл, итгэлцлийг гүнзгийрүүлэх нь иж бүрэн түншлэлийн үндэс гэдгийг онцлоод, Польшийн аж үйлдвэр, ялангуяа уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн технологи, эрх зүйн орчин талаарх туршлагаар хуваалцах, хамтран ажиллах бүрэн боломжтой гэж мэдэгджээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Уянга, Ж.Золжаргал нар оролцсон байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 9 цаг 26 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 32 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 9 цаг 37 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 9 цаг 49 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 9 цаг 50 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 9 цаг 53 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 9 цаг 54 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 9 цаг 56 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 10 цаг 9 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 10 цаг 17 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 10 цаг 23 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цаг 30 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 14 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 15 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 16 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 12 цаг 21 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 12 цаг 34 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 14 цаг 4 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 14 цаг 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 14 цаг 40 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top