x

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол охин дэлхийн аварга боллоо

Энэ сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн ням гаригт БНХАУ-ын Шэнжен хотод WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлагийнхан оролцсон. Гэхдээ ХБНГУ-ын бүжгийн ”Grun Gold” хамтлагаас Монгол улсын иргэн Н.Онондарь оролцож дэлхийн аварга болжээ.

Н.Онондарь нь 21 настай “Спортын сэтгэл судлал”-аар сурдаг. Германы Бременд ирээд жил гаран болж байгаа аж.

Өмнө нь буюу 6 жилийн өмнө Бремений дэлхийн аваргад Монголынхоо бүжгийн “Стар“ хамтлагаараа оролцож байжээ. Тэр үед  ”Grun Gold”-ийг биширч, энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болсон. Мөрөөдөл минь биелэж байгаад итгэхийн аргагүй баяртай байгаа тухайгаа өгүүлжээ. 

Тэрээр өөрийн цахим хуудсандаа, би “Дэлхийн аваргын алтан медалийг зүүх бүрэн эрхтэй хүн” гэв.

"Дэлхийн аваргын алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийг надад урам ухааруулж ойлгуулж өгч буй мэт...17 жилийн минь хөдөлмөр, хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй миний эцэг эх бас хөдөлмөр энэ медальд бүрэн шингэсэн гэж хэлмээр байна. 2018 он тэр чигтээ их олон юмыг дагуулсан, чанга жил байлаа миний хувьд... Хичээл, ажил, бэлтгэл гурвыг нэгэн зэрэг амжуулахаас гадна гол нь сайн гүйцэтгэх нь их чанга байлаа.Уйлаад орондоо орох маш олон өдрүүд байсан ч маргааш өглөө бүр шив шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, илүү тэвчээртэй, илүү хүчирхэг болж иржээ. Мэдээж хүний нутаг амжилт гаргая гэвэл бүх зүйл хоёр гурав дахин хэцүү өрсөлдөөнтэй маш хатуу байдаг юм билээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна. Үнэхээр сул талуудаа харж мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болдог юм билээ. Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж ч байгаагүй хэцүү саад бэрхшээлүүд дараалан гарч ирсэн ч энэ хүртэл ирсэн замаа, олон жилүүдээ хартал би энэ Дэлхийн аваргын алтан медалийг зүүх бүхэн эрхтэй хүн" гэжээ.

Латин бүжгийн формэйшн төрөлд монгол хүн дэлхийн аварга боллоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 45 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 4 цаг 1 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 6 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 13 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 23 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 35 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top