x

Авлигын эсрэг өдрийг угтан цуврал хэлэлцүүлэг хийнэ

Авлигын эсрэг олон улсын өдөр 12 дугаар сарын 9-нд тохионо. Одоогоос 15 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай ажээ.

Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдаж ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд 12 дахь удаагаа тэмдэглэж байна.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх газар хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал,

“Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ" онол практикийн бага хурлыг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулна. Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцэх бөгөөд авлига нэмэгдэж байгаа, эсхүл буурч байгаа эсэх, авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий эсэх, авлигын судалгаануудын арга зүй зөв, бодитой байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндөнө.

“Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр МУИС-ийн номын санд болно. Хуульчид авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй, Үндсэн хуулийн боломж, хууль зүйн шинэчлэл, албан тушаалтны хууль бус шийдвэрийн үр дагавар, хүлээлгэх хариуцлага, төрийн албаны эрх зүйн шинэчлэлтийн асуудлын талаар сэдэв хөндөж ярилцана.

“Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийг АТГ төрийн болон болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан “Блю скай тауэр Даймонд” танхимд 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү хэлэлцүүлгээр боловсролын салбар дахь авлигын гэмт хэрэг, шалтгаан нөхцөл, хийгдсэн аудитын дүн танилцуулга, нийслэлийн боловсролын байгууллагуудад сүүлийн 3 жилд хийсэн хяналт шалгалтын мэдээлэл зэрэг сэдвийг хэлэлцүүлэхээр тусгажээ.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд хийх бөгөөд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зориулалт, эх үүсвэр, эрх зүйн зохицуулалт, шийдвэр болон зарцууалтын ил тод байдлын хэрэгжилтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МҮХАҮТ болон бусад байгууллага, иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд шударга ёсны хичээл заах багш нарын уулзалтыг хийж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Өөр ирээдүй" өдөрлөг зохион байгуулахаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 44 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 59 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 4 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 12 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 21 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 34 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top