x

Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь

Шүүмжлээгүй дутагдал Монголд үлдээгүй ч засарсан дутагдал алга. Үр дүн гарахгүй бол жагсаад-утгагүй. Шатаж үхээд-амины гарз. Насны эцэст нэг дүгнэлтэд би хүрэв. Тэр нь “хөгжлийн гол түгжээ бол хулхидахад эмзэглэх мэдрэмжгүй ард түмэн” гэх гутрал. Хулхидуулаад байвал хөгжих бүү хэл сэхэх ч үгүй. Үнэнийг бичээд бичээд тоох амьтангүй болж. Далд дутагдал сөхөөд сөхөөд ямар ч ашиггүй тул улиг болтол шүүмжилснээ л засвал дээдийн заяа. Тиймээс хөндсөн буглаагаа эдгэртэл янших! Харин “Н.Учрал ерөнхий сайд болохоор Төгрөг нуурын ордыг гадаад руу 250 сая доллароор заржээ гэсэн гүжирдлэг зохиов” гэх пиараар Женког шүтэгч Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн сонгогчид шиг тархитай массыг сэвэхэд “монгол ялна” гэж мэд. Тэгэхээр хэдээр, хэнийг сэвэхээс шалтгаалж ялалт ирдэг байх нь.

Нэг. Атан тэмээ буйлах уу хуцах уу?

Шагнал ховор байж. Тэр тусмаа шагналтай шог зохиолч байгаагүй. Намайг Нацагдоржийн шагнал хүртэхэд хамгийн их баярласан хүн нь Жамцын Шагдар. “Шог зохиолчид нисэн ирж чуулдаг ганц бяцхан цөөрөм байдаг. Тэр нь Тоншуул сэтгүүл” гээд Шаагаа маань “шоовдор шог хошин зохиолыг харж үзэх цаг болсон” гэж бичсэн юм. Тэр бяцхан цөөрөм дээр би яруу найрагч Жамцын Шагдартай анх нүүр учирч үерхжээ. Тэр бээр бусдын егөө дэгээ үг алхуулахгүй, давуулж хаяна уу гэхээс дутаахгүй нэгэн болох нь мэдрэгдэв. Хүн түүнийг дээрэлхэж өдвөөс-хариуг гайхалтай барьдгийг би бишгүй харсан. Хуурамч занд хурц аллергитай зохиолч тул түргэн гүйдэг адтай шооч авьяас нь үе үе бүлтэрнэ. Шагдар ахын хошигнол миний тархины бор хальсанд шингэжээ. Танаас хойш хоёул нийлж хошигномоор юм бишгүй л гарлаа. Харамсалтай нь та алга.

Шооны сэжүүр цухуйлгаад аминдаа давслаад өгвөл Шагдар цааш нь хошин мэдрэмж дэлбэртэл гүйцээж өгнө. Ийм агшин юутай сайхан. Бодон бодон инээд асгарч зугаатай уужирна. Инээдмийг эм гэвэл Шагдар надад хэдэн төгрөгний эм хайрласан бол? Хүний сул талыг шоолж таашаал авдаг-соёлгүй авир ч гэлээ Тоншуулын ажил хошин шогоор бүтдэг тул энэ нь бие халаалт-нэг ёсны авьяасын дасгал байж*. 

*Шоолох гэж хорхойсох мунхаг талдаа ойрынх. Шашин шогд тааламжгүй ханддаг. “Муу хүн шооч мухар үхэр сэжээч” гэх ардын үг ч бий. Тэгэвч ухаарал өгдөөж, мэдрэхүй гижигдсэн, марташгүй сургамжтай уран шогоо хүн гэгч амьтан хаясангүй. Коммунизм сүндэрлэхэд саад бологчдыг Лениний онолоор сэнхрүүлэх яруу хөтөлбөртэй байлдагч армийнх нь орон тоог “Тоншуул”-ын бид тав нэмнэ. “Тоншуул”-ын захиалга зуу гаруй мянгад хүрч МАХН-ын санхүүд жил бүр 500 мянган төгрөг оруулж, тавуул захиалагчдын мөнгөөр буюу нүгэлгүй орлогоор гэдсээ тэжээснээ дурсахад таатай. Захиалга өссөн нь тоншуулын хэд сүрхийдээ бус. 70 жил дан ганц гоёчилсон магтаалд пологдсон ардууд ялзралыг хурц шүүмжлэл эмчилнэ гэж горьдоход хүрсэн юм. Шүүмжилдэг ганц хэвлэл нь “Тоншуул” учраас захиалга өсөв. “Тоншуул”-ын хэд гэгчид хошин шог гэх марзан юм бичих зурахаас цаашгүй, хэн ч тоодоггүй жижиг гарууд. Дотроо бол түүхэнд үлдэх уран бүтээлчид гээд цөм додигор. Нэг үгээр инээдэмтэй өчүүхэн амьтад.

Зураач М.Цэдэв арав таван минут хумсалж, аяга тагш юм балгаснаас "Үнэн" сонины коллегиор шийтгүүлж, мужаан Нанзад гуайн шавь-дагалдан мужаан түр хугацаагаар хийх болов. Зураачаас мужаан болтлоо тушаал буурсан хэрэг. Уруу царайлсан Цэдэвийн мөрийг Шагдар алгадаад,

Нанзадын шавь

Нанчдын сав

Хошин шогийн авъяас 

Коллеги хавийн овьёос гэж шүлэглэж, шийтгүүлсэн дүүгээ "Хошин шогийн авъяас" гэж урамшуулахын зэрэгцээ "Үнэн" сонины коллегийн гишүүдэд хөөрхий Цэдэв минь ёстой л овьёос доо гэж өрөвдөхөөр хошигнол. М.Цэдэв "Тоншуул"-ын дугаар бүрийн хамаг ажлыг нугалдаг цайлган сэтгэлтэй хошин шогийн цул авъяас.

Гүржийн "Покояние" нэртэй шинэ кино шуугиулж гарлаа. Тэр киног "Ард" кино театрт гаргатал үзэл суртлын хэлтэс хаачхав. Уран бүтээлчдийн уудзалт дээр "Хаах нь буруу, хаах нь зөв" гэж талцан маргатал Төв Хорооны шинэвтэр ажилтан сүр хүчээ мэдрүүлэхээр томорч,

-Тэр киног хаах нь зүйтэй. Та нар (муусайн зохиолчид гэсэн өнгөөр) ер нь юү гэх гээд байна гэж омогдов. Хөөрхий бидний муу зохиолчид ч яахав дээ таг болдгоороо чимээ тасарлаа. Тэгтэл хэн нэг зоригтон,

-Зөвлөлтөд тэр кино гараад л олны талархлыг татаж шуугиулаад л байна шүү дээ гэв. Тэгтэл Төв Хорооны нөгөө шинэхэн кадр уурлаж,

-Зөвлөлтийн үзэгчдээс монголчууд шал ондоо. Манайхан тэр киног ойлгох хэмжээнд хүрэх болоогүй гэж оволзлоо. Чингэтэл Жамцын Шагдар,

-Тэгвэл монголчууд 29 дүгээр тусгай сургуулийн хөнгөвчилсөн программаар социализм байгуулах болж байна уу гэж орхилоо. Баярласан бид албаар чанга хөхөрч нөгөө ланжгараас аминдаа хариугаа авав. Шагдар иймэрхүү маягаар загатнасан газар маажих нь бахтай. 

Яруу найрагч, шог зохиолч Тангадын Галсан МАХН-ын зуултад явсан цаг. Түүний зохиолыг ямар ч хэвлэл хэвлэдэггүй, дээрээсээ тийм чигтэй байлаа. Удвал ахайтан Галсангийн зохиолыг хэвлүүлэх гэж дээгүүр хөөцөлдөж, "Өгсүүр зам" яруу найргийн номыг нь нийтлүүлж өглөө. Энэ ном хэвлэгдсэнээс хойш Галсангийн бага сага "юм" сонин сэтгүүлийн буланд хаа нэгтээ үзэгдэх болов. Галсан нэр төрөө бүр цайруулах гэсэн байх, "Үнэн" сонинд нэг нүүр дүүрэн найруулал нийтлүүллээ. 

Тэгтэл "Үнэн" сонины шалгарсан манлай коммунистууд "Эсэргүү зохиолчийн “юм”-ыг Нам, Засгийн төв хэвлэлд бүтэн нүүр эзлүүлэн хэвлэв" хэмээн бухимдаж, Галсангийн найрууллаас эсэргүү санаа олохоор үнэрч ноход шиг шиншлэв. Тэгтэл "Атан тэмээ буйлав" гэсэн өгүүлбэр байж байдаг. Атан тэмээ барагтай буйлдаггүй, гагцхүү туйлдаж тартагтаа тулбал буйлдаг гэнэ. Яагаад социалист Монголд атан тэмээ буйлав гэх улс төрийн асуудал бослоо. Тоншуулын хэд Галсангаа өмөөрөх гэсэн биш өөрсдөө сэжиглэгдэв. Эсэргүүний шургуулсан “ат буйлав” гэх тэсрэх бодисыг түрүүлж илрүүлсэн гэж хөөрцөглөсөн хэнхэг өвгөнд Шагдар хандаж, 

-Хэн гуай хонь ямаа бол майлах уу? гэвэл нөгөө өвгөн, 

-Тэгнэ, хонь ямаа бол майлна гэлээ. 

-За тэгвэл үхэр яахав? 

-Үхэр мөөрнө.

-Адуу?

-Адуу янцгаана. 

-За тэгвэл хэн гуай минь тэмээг яалаа гэхэв? Тэмээг буйллаа гэж болохгүй бол “атан тэмээ хуцлаа” гэх үү гэвэл мань мэт нирхийтэл инээж, нөгөө коммунист өвгөн бүр онцгой чанга хөхрөв. Мандуулсан матааснаасаа бултаж, мануустай ижилсээд, гэмгүй царайлахыг хичээж харагдсан чааваас. Гол нь үүнээс хойш Галсангийн талаар лав л бидэнд сонсогдохоор хэл үг гараагүй юмдаг. 

Шагдар нас жар зооглосон хойноо нэг үдэш орцоороо ортол хулгайч булган малгайг нь шүүрээд зугтжээ. Хөл муудсан Шагдарт хулгайчийн араас элдэх тэнхээ байсангүй. Дэмий л "Хөөе хулгайч аа, чамд малгай өмсөх толгой байгаа юм уу?" гэж хашгирчээ. Дарга нарт хов зөөдөг найзыгаа Шагдар ямагт гашуун шогоороо мохоож түлнэ. Өнөөх нь хорсохдоо Шагдарыг яль бүлийн өө сэвээр улам матна. Шагдар ээлжийнхээ амралтыг авчээ. Нөгөө олиоч,

-Шагдар чи амрах нь уу? гэхэд Шагдар,

-Би ч нэг сар амаръя, чи ч нэг сар амар даа гэсэн гэдэг. 

Ц.Доржготов /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 28 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна 33 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа 39 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 46 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав 50 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв 1 цаг 0 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 1 цаг 11 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо 1 цаг 56 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 19 цаг 36 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 19 цаг 56 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 20 цаг 2 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 20 цаг 52 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 20 цаг 54 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 21 цаг 6 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 21 цаг 8 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 23 цаг 17 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа Өчигдөр 12 цаг 51 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров Өчигдөр 12 цаг 48 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Өчигдөр 12 цаг 36 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чуу...
Top