x

Нийслэлийн төсвөөс нийтийн тээвэрт өгсөн татаас ЖДҮ-ийн зээлтэй тэнцэж байна

Өмнө бид нэг удаа нийтийн тээврийн автобусны жолооч нар зорчигчдоос бэлэн мөнгө хурааж, ажил олгогдоо дампууруулж байгаа талаар мэдээлсэн. Энэ мэдээллийн араас ул сууртай мэдээлэл бэлтгэн үзэгчдэд хүргэсэн Eagle News телевизийн хамт олонд талархал илэрхийлье.

Сонирхуулахад 2018 онд Нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн газарт 89 тэрбум төгрөгийн татаас өгсөн байна. (Энэ онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өгсөн зээлийн хэмжээтэй дүйж байгааг анзаарна уу) Ирэх жилийн төсөвт энэ мөнгийг 106 тэрбум болгохоор төлөвлөжээ. Энэ бол нийтийн тээврийн үйлчилгээ  үзүүлж буй хувийн болон төрийн өмчийн компаниудын алдагдлыг нөхөхөд зориулан нийслэлийн төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс өгч буй татаас. Автобусны компаниудад нэг автобусанд цагийн 32680 төгрөгөөр бодож дутсан орлогыг нийслэлийн төсвөөс нөхөн олгодог байна. Одоогоор нийтийн тээвэрт 960 автобус явж байгаагийн 660 нь хувийн хэвшлийнх.

Нийслэлийн хэмжээнд автобусны цахим карт хэрэглэж эхэлсний дараа автобус компаниуд ашигтай ажиллаад зогсохгүй өдрийн орлого нь 15-20 сая төгрөгөөр давж биелдэг байж. Харин өнөөдөр 15-20 сая төгрөгөөр тасарч, түүнийг төсвөөс нөхдөг болсон байна. Орлого тасрах болсон шалтааны нэг нь бэлэн мөнгөөр үйлчилж байгаа явдал гэдгийг ч мөн хүлээн зөвшөөрлөө. Учир нь цахим карт ашиглаж эхэлсний дараа кондукторын ажил хийж байсан, одоо шалгагч нэртэй болсон хүмүүс иргэдэд хяналт тавьж, цахим картыг нь цэнэглэх явуулын үйлчилгээ үзүүлдэг байж. Харин одоо та бүхэн тэдэнтэй барагтай бол тааралдахгүй.

Гэвч нийслэлийн хэмжээнд 400 гаруй шалгагч ажиллаж, сарын 500-700 мянган төгрөгийн цалин авдаг. Тэдний 170 гаруй нь “UB bus consulting” гэх хувийн компанийнх, үлдсэн нь төрийн өмчит компанийн шалгагч нар байдаг гэнэ. Зөвхөн “UB bus consulting” компанид гэхэд сарын 500 саяын санхүүжилтийг нийслэлийн төсвөөс өгдөг. Гэсэн ч автобус компаниудын өдрийн орлого 15-20 саяар тасалдсан хэвээрээ л байна. Учир нь тэдэнд компани алдагдалтай ажиллах эсэх нь хамаагүй, алдагдлыг нь төсвөөс татаасаар хаагаад байгаа учраас тэр шүү дээ. Компаниудын өдрийн орлого 140 сая төгрөг байгаагийн 40 хувийг хөнгөлөлттэй тарифаар үйлчлүүлдэг буюу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан иргэдэд үйлчилсний төлбөрт өгдөг гэнэ. Нийт зорчигчдын 40 хувь нь ийм байна гэдэгт та итгэх үү? Ядаж л хүн бүр картаа цэнэглээд автобусаар зорчдог болчихвол нийтийн тээврээс нийтийн тээвэрт ажиллагсдын хулгай алга болж, алдагдал нь ашиг болоод зогсохгүй бид ч гэсэн “Автобусаа цэвэрхэн явуулаач ээ, жолооч нарынхаа хирийг угаагаач” гэж хэлэх, шаардах эрхтэй болох нь байна шүү дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 45 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 4 цаг 0 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 6 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 13 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 23 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 35 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top