x

Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засагт уналт эхэлдэг

Улсын Их хурлын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа.

-Эдийн засаг хүндрэх тал руу орсон. Магадгүй улсын төсөвт тодотгол ч хийж магадгүй гэх байр суурийг эдийн засагчид илэрхийлээд эхэлсэн байна. Таны хувьд энэ хаврын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Эхний хоёр сарын гүйцэтгэл гарсан. Түүнээс харахад төсвийн тэнцэл маань хагас их наяд төгрөгийн алдагдалтай явж байна. Нөхцөл байдал ер нь тийм ч амар биш ажиглагдаж байгаа. Манайх чинь экспортын хоёрхон бүтээгдэхүүнээр л амьдардаг улс орон шүү дээ. Уул уурхайн салбар, тэр дотроо нүүрс, зэсээр л амьдардаг. Тэгэхээр эдийн засгийн болон орлогын хувьд хэт хараат байхын гол эрсдэл нь энэ л дээ. Нүүрсний үнэ огцом унаж байгаа нь өнөөдөр манай эдийн засагт шууд нөлөөлж, төсвийн алдагдлыг үүсгэж байна. Гэхдээ энэ жилийн сүүлийн хагаст нөхцөл байдал арай өөрчлөгдөх болов уу гэсэн эерэг таамаглалыг хараад сууж байна.

-Чухам юунаас үндэслэж эерэг таамаглал дэвшүүлж байна вэ?

-Санхүүгийн шинжээчид, олон улсын судалгааны байгууллагууд олон янзаар л тайлбарлаж байгаа.

Нэг талдаа өнөөдөр/өчигдөр/ дөнгөж сая Ганц мод-Гашуунсухайт боомтын төмөр замын хэлэлцээрийг баталлаа. Энэ батлагдсанаар ахиц, эерэг үр дүн гарна гэдэг төсөөллүүд байгаа. Нөгөө талдаа энэ хэлэлцээр дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуултын тэмдэг хэвээр байна. Тийм болохоор бид олон улсын судалгаа, шинжилгээг маш сайн дүгнэх хэрэгтэй. Энэ амаргүй цаг үед аль болох л төр хэмнэлтийн зарчим барьж ажиллах шаардлага үүсч байгаа. Харин ч бид алдагдалгүй төсөв баталсан тулдаа ийм хэмжээнд явж байх шиг байна.

-Нүүрсний үнэ унасан ч өмнө нь гаргах хэмжээгээ нэмэгдүүлээд нөхөж байсан удаа бий. Гэтэл энэ удаад гаргаж чадахгүй, хил дээр овоолго үүсчихлээ гээд байгаа шүү дээ. Үүний шалтгаан нь юу вэ?

-Засгийн газрын гишүүд энэ талаар илүү их мэдээлэлтэй байгаа байх. Бидэнд ирж байгаа мэдээлэл, эдийн засагч хүний нүдээр зах зээл дээр харж байгаагаар овоолго үүсэхэд саяны дурдсан хэлэлцээрийн асуудал нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа. Харин баталчихсан учраас одоо эерэг нөхцөл байдал бий болох болов уу гэсэн найдлага, горьдлого байна.

-Сангийн сайд алтны үнэ өндөр байгаа учраас түүгээр алдагдлаа нөхнө гэж мэдэгдсэн. Тэгвэл таныхаар нүүрсний энэ алдагдлыг зэс, алтаар нөхөх боломж бий юу?

-Нүүрснээс олж байгаа орлогын төсөвт эзэлж байгаа хувь, алт зэсийн хувийг харьцуулаад авч үзвэл их ялгаатай ойлголт гарна шүү дээ. Нүүрснээс алдаж байгаа хэмжээний алдагдлыг нөхөж гүйцэхгүй байх л даа. Гэхдээ боломжийг хайх хэрэгтэй. Тэр боломжийг л Сангийн сайд маань хайж байгаа байх гэж бодож байна. Алдагдлыг алт, зэсээс болон бусад ашигт малтмалуудаас бага, багаар нөхөх боломж юу байна гэдэг гаргалгааг хайж, энэ алдагдлыг бууруулахын төлөө л эрэлхийлж байгаа арга хэлбэр байх гэж ойлгож байгаа.

-Таны хэлснээр хоёрхон бүтээгдэхүүний хараат байдлаасаа гарах, энэ жилийн хувьд алдагдлыг бүрэн нөхөх гарц гаргалгаа бидэнд бий юу?

-Нэг жилийн дотор шийдчихдэг асуудал биш л дээ. Ер нь бол бид үйлдвэрлэгч орон л болох ёстой. Гаднаас валют орж ирж байгаа орлогын урсгалыг нэмье гэвэл дотооддоо үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийг л нэмэх хэрэгтэй. Экспортын орлогыг нэмэх шаардлагатай. Гадагш нь доллар гаргаж байгаа тэр урсгалыг л бууруулах ёстой. Тэгэхээр дотоодынхоо хэрэглээг аль болох өөрсдөө хангаж, гадагш нь илүү их бүтээгдэхүүн гаргаж байж л манай улсын эдийн засаг дээшилнэ. Харин микро эдийн засгийн түвшинд гэвэл макро эдийн засгийнхаа өсөлтийг өрхдөө яаж буулгах юм гэдэг чухал. Бид дундаж орлоготой иргэдийнхээ тоог нэмэх ёстой. Хэт их орлогын зөрүү үүсээд бага орлоготой иргэд ихсээд, өндөр орлоготой иргэд нь цөөн болоод ирэхээр аливаа улс орны хувьд дотоодын эдийн засгийн уналт болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, орлого багатай хүн худалдан авалт хийхгүй. Нөгөө талдаа их орлоготой хүмүүс дотоодоосоо юм худалдаж авахгүй. Харин дотоодын эдийн засгийг дэмждэг хамгийн том бүлэг бол дундаж орлоготой иргэд байдаг. Тийм ч учраас Засгийн газраас Татварын багц хуулийн өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар оруулахаар төлөвлөж байгаа юм билээ.

Гэхдээ энэ өөрчлөлт дээр болгоомжтой хандаж, олон талаас нь шүүн хэлэлцэх ёстой гэж бодож байгаа. Татварын шаталсан тогтолцоогоор л орлогын дахин хуваарилалтыг хийдэг шүү дээ. Дээрээс нь бид хамгийн наад зах нь зэсийн баяжмалаа дэлхийн зах зээл дээр 1800-2000 ам.доллараар зардаг биш, катодын зэс болгоод 9-10 мянган ам.доллар хүргээд зарчихдаг болох юм бол эндээс чинь л олох орлого 4-5 дахин нэмэгдчихнэ. Зэсийн баяжмал хайлах үйлдвэрийн төслийг явуулъя гээд Эрдэнэт үйлдвэр ТЭЗҮ, хамаг зүйлийг нь бэлдчихээд сууж байна. Гэтэл хөрөнгө оруулалт хийх, энэ үйлдвэрийг барих худалдан авалт хийх хууль эрх зүйн орчин нь бэлэн болоогүй. Яагаад гэхээр тендерийн хуулиар энэ ажил явахгүй. Өнөөдөр Монгол Улс амны цаасаа худалдаж авдаг аргачлал, хууль эрх зүйн орчин Зэсийн баяжмал хайлах үйлдвэр барьдаг хууль эрх зүйн орчин нь нэг хуультай. Тийм учраас энэ том төслүүд богино хугацаанд урагшлах боломж нь хязгаарлагдмал байгаа учраас Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн өөрчлөлтийг нэн яаралтай оруулах шаардлагатай. Миний хувьд ажлын хэсэгт нь ажиллаж байна. Чуулганы завсарлагаанаар хойд бүс нутагтаа хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Бүс нутгийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гаргаж, тэднээс санал санаачилгыг нь авсан.

-Татварын багц хуульд өөрчлөлт оруулах юм байна. Яг одоо бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд татвар хэт өндөр байгаа нь маш их дарамт болж байна гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр ер нь хуулийн өөрчлөлтөөр татварыг бодитоор бууруулах боломж байна уу?

-Төлж байгаа хэсэгтээ дарамт болж байна. Төлөхгүй байгаа хэсгээсээ авч чадахгүй байна. Н.Учрал сайд энэ долоо хоногт цахим мөрийтэй тоглоомын тухай хуулийн төсөл өргөн барьсан. Жилд үүний цаана 500 сая ам.доллар эргэлддэг гэж байгаа. Манай улс нэг жилийн хугацаанд Хүүхдийн мөнгөндөө 1.6 их наяд төгрөг зарцуулдаг. Гэтэл ийм хэмжээний мөнгө ямар ч татваргүйгээр эргэлдэж байгаа эдийн засаг манай улсад байж байна. Тэгэхээр татвар төлөхгүйгээр байгаад байгаа энэ орчныг хязгаарлах зохицуулалтыг маш сайн гаргах хэрэгтэй. Өгч байгаагаа нэмээд байх биш, өгөхгүй байгаа хэсгээсээ авдаг. Татварыг яаж жигд хураадаг, татвар төлөх нь үүрэг юм гэсэн ухамсрыг яаж суулгах юм, хэрхэн хөгжүүлэх вэ, ямар механизмаар явуулах вэ гэдэг дээр анхаарах ёстой болчихсон юм болов уу гэж ажиглагдаад байгаа юм.

-НДШ-ийг 1 хувь болгон бууруулах саналыг нэг иргэн гаргаж, хүмүүсийн саналыг аваад эхэлсэн байсан. Үүнийг та хэр боломжтой гэж харж байна вэ?

-Энэ бол боломжгүй л дээ. Би НДШ дээр өөр байр суурьтай байдаг. Татварын бодлогыг бид хүн амынхаа өсөлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөшүүрэг болгон ашиглах боломжтой байдаг. Харин нийгмийн даатгал өөрөө ийм хөшүүрэг биш. Нэр нь ч даатгал шүү дээ. Уг нь зарчмаараа бид өнөөдөр ажил хөдөлмөр эрхлээд ажилгүйдлийн тэтгэмж, дараа нь тэтгэвэрт гарахдаа даатгалаас мөнгөө авч байгаа л агуулга байхгүй юу. Би боломжтой үедээ цалингаасаа тодорхой хувийг төрд найдаж хуримтлал үүсгээд, түүнийгээ эрсдэл үүссэн үедээ авч хэрэглэх л ойлголт. Өнөөдөр манай нийгмийн даатгалын тогтолцоог хэт их улс төрийн шийдвэр гаргасаар байгаад шимтгэл төлөөгүй иргэд төлсөн хүмүүсийнхээ шимтгэлээр тэтгэвэр аваад эхэлчихсэн. Тэгээд энэ “Чөтгөрийн тойрог” шиг эргэлтээсээ гарч чадахаа байчихсан. Уг нь бид хэд чинь бараг 20 жилийн өмнө л нэрийн данстай болцгоосон. Тэр нэрийн дансанд өнөөдрийг хүртэл хуримтлагдаад тодорхой хүү нь бодогдоод өсөөд явж байх ёстой. Тэтгэвэрт гарсныхаа дараа түүнийгээ аваад төрөөс тэтгэвэр, халамж гуйхгүй, залуу насандаа хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртээд явж байх даатгалын тогтолцоо юм.

Бид энэ тогтолцоо руугаа шилжихгүй бол эргээд нийгмийн даатгалын сангийнхаа дарамтаас гарч чадахгүй. Яагаад гэвэл энэ чинь хүн амын өсөлттэй бас уялдаатай. Хүн амын өсөлтийн хувь буураад, төрөлт багасаад залуучуудын орон гэгддэг улс маань насжилт өндөр болоод эхэлж байна. Хэдхэн жилийн дараа бид яг энэ даатгалын тогтолцоотой, хүн амын өсөлтийн хурд ийм байдлаар явах юм бол даатгалынхаа санг дийлэхээ болино. Энэ санд ажил хийж, мөнгө оруулдаг ажиллах хүчгүй боллоо шүү дээ. Өнгөрсөн 1990-2005 оныг хүн амын өсөлтийн цонх үе гэж нэрлэдэг. Учир нь гадаад паспорттой болоод гадагшаа их явсан. Энэ 15 жилийн хугацаанд 300 мянган төрөлтийг алдсан гэсэн судалгааг салбар яамнаас нь гаргасан байна лээ. Тэр үед ийм хэмжээний хүүхдүүд төрсөн бол ид ажил хөдөлмөр хийж, улс орондоо баялаг бүтээж, эдийн засгийн эргэлт бий болгож, 300 мянган хүний хэрэглээгээр дотоод эдийн засаг өсч байх ёстой байсан байхгүй юу. Энэ боломжийг бид алдсан.

Түүний нөлөө өнөөдөр мэдрэгдэж, ажиллах хүчний хомсдолд орж байна шүү дээ. Гэтэл өнөөдөр хүн амын өсөлт 1.1 хувь болоод буурчихсан байна. Бид 2021 оны төсөөллөөр 1.7 хувьтай цаашдаа тогтвортой бариад явахаар байна гэж төлөвлөлтөө хийж байсан. Хүн амын өсөлт ингэж хурдтай буурч байгаа учраас 25-30 жилийн дараа дахиад нөгөө цонх үе чинь одоогийнхоос дор байдлаар илрэх гээд байгаа юм. Тэр үед манай эдийн засаг улам л агшина. Тийм болохоор л хүн ам зүйн бодлого дээр анхаарах ёстой гэж хэлээд байгаа юм.

-“Цалинтай ээж”-ийн мөнгийг 500 мянган төгрөг болгох хэрэгтэй гэж та хэлсэн байсан. Гэтэл салбарын сайд нь сэтгэл хөөрлөөр ингэж болохгүй, нэмэгдүүлэх боломжгүй гэсэн тайлбар хийсэн байна лээ. Та чухам ямар үндэслэлээр энэ мөнгийг нэмье гэж байгаа юм бэ?

-Энэ зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Миний хувьд нэг өдөр бодоод маргааш нь гараад хэлж байгаа зүйл ч биш юм. Өнгөрсөн намар 2025 оны улсын төсөв хэлэлцэж байх үед би энэ талаар хэлж байсан. Тэр үед буюу 2024 оны 12 дугаар сард надад байсан статистикаар 2023 онд 67 мянган хүүхэд шинээр мэндэлсэн. Өсөлтийн бодлогыг дэмжээд 70 мянга болно гэж тооцвол энэ зардалд 420 орчим тэрбум төгрөг хэрэгтэй болох юм байна. Өнөөдрийнх шиг 3 хүртэлх насанд 50 мянга биш, 1 хүртэлх насанд нь сард 500 мянган төгрөг өгдөг болъё. Төр-хувийн хэвшлийн түншлэлээр 0-3 насны хүүхдийг харах буюу яслийн үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Дээрээс нь үүний цаана эмэгтэй хүний хөгжил, карьер яригдана. Дөрвөн хүүхэдтэй ээжийг декритний хугацаагаар нь тооцоход л 12 жил, жирэмсэн байх хугацааг нэмбэл 16 жил болно. Энэ хугацааны өсөлт хөгжил, карьерийг хэзээ ч нөхөж, эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах боломжгүй. Тийм учраас өнөөдөр төрөлт буураад байна.

Мөн олон хүүхэдтэй гэр бүлийг татвар, орон сууцны бодлого чиглэлээр дэмждэг нийгмийн хамгааллын бодлого хэрэгтэй байна. Бид үүнийгээ нийгмийн халамжийн бодлогоос салгах ёстой. Хүн амын өсөлтийг дэмжиж байгаа асуудлуудаа бид өнөөдөр халамж руу хийчихсэн явж байгаа. Хүн амаа өсгөх, хамгаалал талдаа бид зарах ёстой мөнгөө зарах л хэрэгтэй. Энэ мөнгөний өгөөж 20-30 жилийн дараа гардаг, хүндээ хийж байгаа хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалтын өгөөжөө бид тооцож, нэг монгол хүний бүтээмж ямар байх талаар тооцоо, судалгааг ч хийх хэрэгтэй юм билээ. Одоогоор бидэнд тийм судалгаа алга. Өнөөдөр хүн амын өсөлтөд зарж байгаа 1 төгрөг 30 жилийн дараа хэд болж өсөх вэ гэдгийг тооцож гаргах ёстой юм. Дундаж орлоготой нэг иргэн төрөхөөс насан эцэслэх хүртлээ татвар, нийгмийн даатгалд төлөх хуримтлал, өөрийн хэрэглээгээрээ эдийн засагт бий болгож байгаа эргэлт, хөдөлмөрийнхөө үр дүнд бүтээж байгаа баялаг, түүгээрээ улс орондоо ямар хэмжээний өгөөж өгдөг вэ гэдгийг тооцох ёстой байхгүй юу. Энэ бол өөрөө үнэлж баршгүй хөрөнгө оруулалт юм. Хүн ам зүйн бодлогын асуудал бол улс үндэстний тусгаар тогтнолын асуудал.

Манай урд хөрш 1.4 тэрбум, хойд хөрш 130-аад сая хүн амтай. Энэ их хүн массын төвлөрөл дунд Монгол Улс 3.5-хан саяулаа. Монгол хүний удмын ген, монгол хүнийг авч үлдэх гэдэг бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал шүү. Тийм болохоор хүн амын өсөлтийг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, баалж байгаа хууль бүрд өсөлтийг дэмжсэн зохицуулалтууд нь эерэгээр орж байх ёстой гэж бодож байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (197.211.63.167)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 03 сарын 10 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 5 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 5 цаг 29 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 5 цаг 31 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 5 цаг 32 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 5 цаг 34 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 5 цаг 36 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 8 цаг 23 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 8 цаг 28 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 8 цаг 29 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 8 цаг 30 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 8 цаг 30 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 8 цаг 31 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 8 цаг 33 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 8 цаг 34 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 10 цаг 20 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 10 цаг 30 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 10 цаг 31 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 10 цаг 32 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 10 цаг 33 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top