x

Европын Элчин сайдуудтай санал солилцов

Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр уулзаж, тэдэнд Нийслэлийн  тухай ерөнхий мэдээллийг хүргэж, хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар  санал солилцлоо.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны улсын төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсан, 2017 онд Европын Холбооны Улс олон Монгол Улсын хооронд  хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, худалдаа, эдийн засаг, нийгэм соёл боловсролын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эдгээр улс орнуудын туршлагыг судлах, Европын улс орнуудад боловсон хүчнийг сургах зэрэг асуудлаас гадна Нийслэл хотын хөгжлийн бодлогыг зөв зүйтэй явуулахын тулд хот төлөвлөлт, нийтийн тээвэр, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, нийслэлийн төр засгийн байгууллагуудын ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд Европын улс орнуудаас дэмжлэг туслалцаа үзүүлэх  боломж, мөн хот төлөвлөлт судалгааны институтыг байгуулахад Европын холбооны улсуудын туршлагаас судлах шаардлагатай байгааг дурьдлаа.  

Уулзалтын үеэр НИТХ-ын даргаас Элчин сайдуудтай хийсэн уулзалт арга хэмжээний талаар тодруулга авлаа. Тэрбээр "Өнөөдөр Европын холбооны улс  орнуудын Элчин сайдуудттай уулзаж байна. Нийслэл хотын өмнө тулгамдсан асуудлын талаарх ерөнхий мэдээллийг өгч, хамтран ажиллах боломжоо ярилцлаа. Эдгээр улс орнуудтай олон чиглэлд  хамтран ажиллах  олон боломж бий. Ганцхан жишээг дурьдахад Улаанбаатар хот Франц улсын нийслэл Парис хоттой Хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах асуудлыг өнгөрсөн 10 сард миний бие Франц улсад айлчлах үеэрээ ярилцсан. Энэ ажлыг Франц Улсын элчин сайдаар дамжуулан  ажил хэрэг болгохоор  төлөвлөж байна. Манай улсын хувьд нийтийн тээврийн шинэ систем  болох Кабел кар буюу Дүүжин тээврийн системийг Нийслэлд  нэвтрүүлэх төслийг Франц Улсын сангийн яам 55 сая еврогоор санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан байгаа. Парис - Улаанбаатар хот хамтран ажиллах эхлэл тавигдлаа. Мөн бид Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" гэв.

 

Уулзалтын үеэр тус арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Европын Холбооны Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Траян Христеа мэдээлэл өглөө. Тэрбээр "юуны өмнө Монгол улс- Европын Холбооны Улс хооронд арав дах жилдээ болж байгаа уулзалт гэдгийг онцлон хэлье. Энэхүү уулзалтаар Монгол улсад итгэмжлэгдсэн сууж байгаа суурин төдийгүй өөр улсад сууж байгаа элчин сайдууд бүгд цуглаад Монгол улсын өмнө ямар асуудал тулгамдаж байгааг сонсож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцдог. Энэ төрлийн уулзалтыг хийхийн ач холбогдол нь Европын 27 улсын туршлагыг нэг дор сонсож, санал солилцох боломж олдож байгаа явдал юм. Улс болгоны хотуудад тулгарч байсан бэрхшээлүүдийг хот бүр өөр өөрсдийн туршлагаар шийдвэрлэсэн байдаг. Уулзалтаар дамжуулаад туршлага солилцохын зэрэгцээ хот хоорондын харилцааг шинэ шатанд гаргах боломжтой гэж харж байна" гэлээ.

Уулзалтад Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Нидерландын Хаант Улс зэрэг 28 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, мөн Европын Холбооны бусад орнуудын Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо. Энд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгальмаа нар байлцав.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 4 цаг 29 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 4 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 4 цаг 44 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 50 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 57 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 5 цаг 7 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 17 цаг 19 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top