x

Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ

Австрали, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэн сурталчлах зорилготой Австралийн долоо хоног энэ жил “Тогтвортой байдал, ногоон хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Үйл ажиллагааны хүрээнд олон салбар чиглэлийн арга хэмжээнүүд болохоос гадна соёл урлагийн тоглолт, бизнес, худалдааны арга хэмжээнүүд төлөвлөгджээ. Мөн боловсролын салбарт Австрали Улсын оруулсан хөрөнгө оруулалтыг танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор боловсролын чиглэлээр олон ажлууд хийхээр төлөвлөсөн байна.

Долоо хоногийн эхний арга хэмжээ болох “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа оролцож, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилттэй төслийн талаар онцоллоо. Тэрбээр 2024 онд Австрали Улсын Засгийн газар Монголын эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2.5 сая австрали долларын санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлсэн талаар дурдлаа.

Мөн тэрээр жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгааг онцлон:

  • Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын бүлгийг байгуулах санаачилга гаргасан,
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар хурлыг ирэх жил Монгол Улсад зохион байгуулах,
  • “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг 2025 оны тавдугаар сарын 22-23-нд зохион байгуулахаар төлөвлөсөн тухай мэдээлэв.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин хэлэлцүүлгийн үеэр эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойг нь хүргэх зорилготойг онцолж, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд магистрын болон богино хугацааны сургалт, эмэгтэйчүүдийн манлайлал, төгсөгчдөд чиглэсэн олон ажлууд хэрэгжиж байгааг дурдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 21 цаг 1 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 21 цаг 35 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 22 цаг 49 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 23 цаг 6 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 23 цаг 46 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Өчигдөр 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Өчигдөр 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Өчигдөр 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Өчигдөр 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Өчигдөр 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top