x

ШУА-тай санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  

Санамж бичгийн зорилго нь ШУА-ийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулах, ус хангамж, ариутгах татуургын салбарын тусгай зөвшөөрлийн болон санхүү, эдийн засгийн зохицуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх,  харилцан мэдээлэл солилцох, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулахад оршиж байгаа юм.    

Санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр тусгажээ. Үүнд;

- ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж болон дээд шатны байгууллагуудын шийдвэрийг хамтран хэрэгжүүлэх

- Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ын VI шалгуур үзүүлэлтийг хэмжихэд хамтран ажиллах

- Цэвэр, бохир усны чиглэлээр шинээр боловсруулагдаж буй холбогдох хууль тогтоомжийн талаар харилцан санал болон мэдээлэл солилцох

- Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудыг чадавхжуулах, зөвлөгөө, мэдээллээр ханган, төрөл бүрийн сургалт, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах

- Усны нөөц, хадгалалт, хамгаалалт, зүй зохистой ашиглах тэргүүний техник технологи, практикийн мэдлэгийг нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх

·Олон улсын хаягдал ус, саарал усыг эргүүлэн ашиглах талаар гарсан хууль, стандарт, норм ба дүрэм, техник технологийн зөв зүйтэй шийдлийг Монголд нэвтрүүлэх талаар судалж зохих баримт бичгүүдэд тусгахад хамтран ажиллах      

- Хөгжилтэй орнуудын төв, суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламж, үйлдвэр, уул уурхай гарч байгаа хаягдал усаа байгаль орчинд хэрхэн нийлүүлж байгаа талаар хамтарсан судалгаа хийх 

- Төвлөрсөн цэвэрлэх байгууламжтай холбогдоогүй цэвэрлэх байгууламжуудын лагийг боловсруулах, бохир усыг цэвэрлэх.

- Говийн бүсийн ундны усны шинжилгээг хийж, стандартад нийцэхгүй усыг цэвэрлэх, зөөлрүүлэх технологи боловсруулах

- Усны эх үүсвэрийн барилга байгууламж болон бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжлийн дүгнэлт гаргахад хамтран ажиллах

- Байгаль орчинд хаягдаж байгаа төрөл бүрийн ахуйн бохир ус, химийн элемент бүхий хаягдал шингэн, саарал усны нөлөөллийн хэмжээг тогтоохоор ажиллах аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 4 цаг 25 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 4 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 4 цаг 41 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 46 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 54 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 5 цаг 3 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 17 цаг 16 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top