x

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болно

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны Баасан гаригт болох зарим үйл явдлууд...

“HOLLYDAY INN” ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан төр, төрийн бус болон ОУ-ын байгууллагуудтай хамтран “Career Expo” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр зуучлалын арга хэмжээг “Hollyday Inn” зочид буудлын их танхимд зохион байгуулах гэж байна. Утас: 99931551

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР

09:00 цагт: Нийгмийн даатгалын байгууллагаас байцаагч ажилтнуудыг чадавхжуулах ажлын хүрээнд зохион байгуулах “Нийгмийн даатгал-миний мэргэжил” ажил мэргэжлийн улсын уралдаан Хил хамгаалах ерөнхий газрын зааланд эхэлнэ.  Утас:99070054

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ.

ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны 28 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдуудтай уулзаж Нийслэл хотын ерөнхий танилцуулга мэдээллийг хүргэж, хөгжлийн бодлогын талаар ярилцана. Утас: 99110697, 99160007

10:00 цагт: "Эрудит институт" ТББ нь Монгол Улсад БНСУ-ын тусламжтай Ухаалаг хүлэмж барьж байгуулах нээлтийн ажиллагааг "La Cabernet" танхимд зохион байгуулах гэж байна. Нээлтэд БНСУ-ын ЭСЯ, Оюуны өмчийн газар, Дэвшилтэт технологи түгээн дэлгэрүүлэх холбооны зочид төлөөлөгчид болон Монгол улсаас ХХААХҮЯ, БСШУСЯ, ХХАА-н чиглэлийн Мэргэжлийн байгууллагуудын зочид төлөөлөгчид оролцоно. Утас: 99062856, 88089428

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

09:30 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хэвэлэлийн бага хурал зохион байгуулна. 

БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: "Солонгосын хойг дахь энхийн үйл явц, түүний хэтийн төлөв болон Монгол, БНСУ-ын түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг Блью Скай зочид буудлын Топаз танхимд болно. Утас: 91992490

МОНГОЛБАНК

10:00 цагт: “Дэлхийн хуримтлалын өдөр-2018” нэгдсэн арга хэмжээ, хуримтлалын аяны үр дүнг дүгнэх, аяны хүрээнд ХБНГУ-ын Шпаркассе банкнаас зохион байгуулсан онол, практик хослуулсан сургалтын сертификат гардуулах ёслолын ажиллагаа Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно. 

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:30 цагт: Төрийн ордны Б танхимд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт шалгарсан 40 оюутанд батламж гардуулах арга хэмжээ болно. Утас: 80003580

ХАНГАРДИ ОРДОН

НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэн батлах гэж байгаатай холбогдуулан ирэх оны Төсвийн төслийн тухай болон 2019 онд нийслэлээс хэрэгжүүлэх газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт зэрэг асуудлуудыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс НИТХ-ын Хороодын хурлаар болон оруулж хэлэлцүүлнэ. Утас: 99181596

10:00 цагт: Хангарди ордны 14 давхарын А танхимд НИТХ-ын “Аз жаргалтай хороо”-ны хэлэлцүүлэг... Утас: 99190109

13:00 цагт: НИТХ-ын ”Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны хэлэлцүүлэг... Утас :99251972

16:00 цагт: НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны хэлэлцүүлэг...  Утас 96018838

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамны хурлын танхимд болно. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, НЭМҮТ- ийн ерөнхий захирал Д.Нарантуяа нар оролцож мэдээлэл хийнэ. Утас: 99773800, 94100151, 88008516

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан "Хичээх өдөр" арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99186496, 93049999

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн Олон улсын өдрийн хүрээнд "Танд баярлалаа" талархлалын цуваа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын байрнаас хөдөлж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад талархал хүргүүлэх ажиллагааг зохион байгуулна. Утас: 99203731 86662396, 96662396 

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

11:00 цагт: Улсын Их дэлгүүрийн Номин супермаркет худалдааны төвд гарал, үүсэл тодорхой, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан махыг борлуулж эхэлнэ. Уг арга хэмжээний хүрээнд малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлэх юм. Утас: 80019000

ДРАГОН ТӨВ

11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний зангиагүй уулзалт Драгон төвийн 6 давхарт болно. Уулзалтад СХД-ийн удирдлагууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн байрны ажлыг танилцуулна. Утас: 99010499

НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ

11:00 цагт: "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх" дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн “Монгол Улсад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим системийг бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг Улсын бүртгэлийн ерөнхий газар 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.  Утас: 98114640 

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

11:40 цагт: Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж байгаа Шашин төрийг хослон өрнүүлэгч Улсын Эх дагина Дондогдулам хатны дурсгалт газрыг авран хамгаалах ажлын хүрээнд  дэлгэгдэх "Монголын сүүлчийн их хатан" авран хамгаалах судалгааны тайлан - үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас 94507424, 88136969, 88016871

67-Р СУРГУУЛЬ

13:30 цагт: Сурагчдыг зам тээврийн осол гэмтэл, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цүнхний цацруулагчтай уут 440 ширхэгийг ерөнхий боловсролын 67-р сургуулийн бага ангийн сурагчдад тарааж өгөх үйл ажиллагаа болно. Утас: 99091516

МАРШАЛ АРТ ГАЛЕРЕЙ

17:00 цагт: Тархины саатай уран бүтээлчид болох зураач С.Намуунцэцэг, Л.Золбоо, яруу найрагч Ц.Мөнхтулга нар ээлжит уран бүтээлийн “Эс...” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 88002938

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК

17:30 цагт: "Гадаадад магистрт суралцахад бэлтгэх гарын авлага" номын нээлт болно. Утас: 99630298, 99109804

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 4 цаг 25 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 4 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 4 цаг 41 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 4 цаг 46 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 4 цаг 54 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 5 цаг 3 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 17 цаг 16 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top