x

Ирэх оны төсөвтэй холбогдуулан тодруулга авлаа

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид холбогдох албаныхнаас тодруулга авлаа.

Төлөөлөгч Л.Нарантуяа: -Татварын орлогоос бүрдүүлэх хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Гэсэн хэрнээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг бууруулсан байна. Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зардалд дахиад өнөө жил гурван тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн тавилга, нүүлгэн шилжүүлэх зардалд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ мэтээр урсгал зардлаа бууруулж, жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжиж болохгүй юу? Татварын орлогыг нэмсэн атлаа ажлын байр нэмэгдүүлэх чиглэл алга.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Улсын төсвөөс хамааралтай татварын орлогын хэмжээ өссөн. Хот өөрийн соёл, урлагийн арга хэмжээтэй байх хэрэгтэй. Энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүжилт Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зардлаас гардаг юм. Эл хөрөнгийг өмнөх Засаг дарга нар ч төсөвлөдөг байсан. Ирэх жил Улаанбаатар хотын 380 жилийн ой тохионо.

Тус ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлье гэж байгаа юм. Шаардлагатай төсвийг батлаад өгчихвөл бид төлөвлөснөө хийхэд бэлэн. Ажлын байр нэмэгдүүлэхэд би өөр бодолтой байдаг. Хэдэн төгрөг хуваарилж ажлын байр нэмэгдүүлдэггүй юм. Төр ажлын байр нэмдэггүй, хувийн хэвшил бий болгодог. Тиймээс хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Д.Энхтөр даргын чиг бүхий байгууллагад хөрөнгө төсөвлөдөг. Гэхдээ би хийж буй ажилд нь сэтгэл дундуур байдаг. Дүүргүүдэд байгуулсан бизнес инкубатор төвүүд хоосон байна. Тиймээс дахин төв барих шаардлага байна уу. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг банкаар дамжуулан олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

Төлөөлөгч Д.Бадарсан: -Нийтийн тээврийн салбарт төсөвлөж буй хөрөнгө жилд арав орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Гэтэл үйлчилгээ нь сайжирдаггүй. Ямар учиртай юм бэ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Нийтийн тээврийн зардал санаа зовоож байгаа. Өнгөрсөн долоо хоногт аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл надтай уулзсан. Тэд үлдэгдэл 7.7 тэрбум төгрөгийг төсөв суулгахгүй бол ажил хаяж, үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн. Жил бүр л ийм шахалт үзүүлдэг. Сангийн яам татаасанд анхаарал хандуулдаггүй. Асуудал хэлэхээр үнэ, тарифыг нь зах зээлийн зарчмаар нь зохицуул гэдэг юм. Тиймээс уг асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлага бий. Та бүхэн л ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: -Ирэх онд сургууль, цэцэрлэгийн олон барилга барих нь. Газар чөлөөлөлтөд төсөвлөсөн хөрөнгө хүрэх үү.  

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр барьсан бүх ажлын газар чөлөөлөлтийн зардлыг нийслэл хариуцсан. Засгийн газраас уг ажилд зориулж 25 тэрбум төгрөг төсөвлөж өгнө гэсэн юм. Одоо бид иргэдэд 1.6 тэрбум төгрөгийн өртэй байна. Нийслэлийн Газрын албанд гомдсон иргэд өдөр бүр ирж байгаа. Бид Засгийн газар, Сангийн яамныханд итгээд хариуцсан ажлаа хийсэн. Иргэдийн газрын төлбөрийг ирэх оны төсөвт суулгасан хөрөнгөнөөс шийдэж өгнө.

Төлөөлөгч Т.Батцогт: -Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюултай хэмжээнд хүрчихсэн.Энэ чиглэлээр хийх арга хэмжээний зардлыг төсөвт суулгах боломж бий юү. Агаарын бохирдлыг бууруулахад суулгасан төсвийг мөн бууруулжээ. Яагаад вэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд аж ахуйн нэгжүүдийн халаалтын зуухнуудыг буулгасан. Олонх нь халаалтаа цахилгаанаар шйидэж байхад тэдэнд хөнгөлөлт өгдөггүй. Үүнийг шийдвэрлэх боломж бий юү.

Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү: -Урсгал зардлын хөрөнгийг тусад нь суулгасан учраас буурсан мэт харагдаж байж мэднэ. Үүнээс биш үйл ажиллагааны зардал буураагүй.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Хөрсний бохирдлыг дорвитой бууруулахыг би дэмждэг. Судалгаа хийж, бууруулах чиглэлээр ажил санаачлах боломжтой.

Төлөөлөгч Ц.Баатархүү: -Төсвийн төсөлд тусгасан тохижилтын ажлуудыг дэмжиж байна. Гэхдээ дэмжих боломжгүй ажлууд ч байна. Азийн хөгжлийн банктай хамтран хийж буй ажлын зардал жил бүр оруулж ирэх юм. Улаанбаатар хотын зээлийн хэмжээ, түүний хүүгийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авъя. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэд байнга гомдоллодог. Шинээр эмнэлэг барих хөрөнгө төсөвт суугаагүй байна. Арван тэрбум төгрөгөөр соёлын төвийн барилга барихаар тусгасан атлаа 300 гаруй мянган хүн амтай Баянзүрх дүүрэгт эмнэлэг барих төсөл яагаад оруулж ирэхгүй байна вэ?

Нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр: -Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр том төсөл хэрэгжүүлж байгаа. Газар чөлөөлөлт, хүү, зээлд 2019 онд дөрөв орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтийн тээврийн хөгжүүлэх төсөлд хөрөнгө гаргаагүй, аж ахуйн нэгжийн урсгал зардлыг л санхүүжүүлдэг.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа: -Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх эрүүл мэндийн байгууллагын барилгын 80 гаруй хувийг нь шинэчлэх шаардлагатай. Бид жил бүр хөрөнгө төсөвлөдөг. Ирэх онд арав гаруй тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлгийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Ирэх онд барилгын ажлыг эхлүүлнэ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы...
Top