x

Эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үргэлжилсээр байна гэв

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Бизнес ба хүний эрхийн 7 дахь удаагийн форум 2018 оны 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Женев хотноо “Бизнесийн байгууллагууд сайн туршлагад тулгуурлан хүний эрхийг хүндэтгэн сахих нь” сэдвийн дор зохиогдов.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Элчин сайд Л.Пүрэвсүрэн тус форумын хүрээнд 11 дүгээр сарын 28-ны өдөр зохиогдсон “Үлгэрлэн тэргүүлэх: Засгийн газрын худалдааг дэмжих, хөгжлийг санхүүжүүлэх бодлого, үйл ажиллагааг хүний эрхид үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэх хөшүүрэг болгон ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, манай улсын хамтран санаачилсан “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо”-ны талаар танилцуулж үг хэллээ.

Тэрбээр юуны өмнө дэлхий дахинаа эрүүдэн шүүх, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс татгалзаж, цаазаар авах ялыг хориглож буй улс орнуудын тоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд мэдэгдэхүйц өсөн нэмэгдсэн хэдий ч эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үргэлжилсээр байгааг онцлов.

Иймд Монгол Улс эрүүдэн шүүхэд хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний худалдааг хориглох, олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох, гишүүн орнуудын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дундын мэдээллийн сан үүсгэх зорилгоор Европын Холбоо болон Аргентин Улстай хамтран “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо”-г 2017 онд үүсгэн байгуулсныг мэдээллээ.

Дэлхий нийтийн холбоо нь 2017 онд байгуулагдсанаас хойш 2018 оны 6 дугаар сард Брюссель хотноо 40 орчим улс орны төлөөлөгчид оролцсон шинжээчдийн уулзалт, мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр 2018 оны 9 дүгээр сард гишүүн орнуудын Сайд нарын анхдугаар уулзалтыг амжилттай зохион байгуулсан ажээ.

Элчин сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэхүү үзэл санааг дэмжиж 60 гаруй улс тус Холбоонд нэгдсэн нь уг санаачилгыг хамтын хүч чармайлтаар урагшлуулахад чухал түлхэц үзүүлнэ гэж үзэж буйгаа тэмдэглээд Сайд нарын уулзалтаар эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох олон улсад дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг гаргах чиглэлээр ажиллахаар шийдвэрлэснийг мэдээлэв.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 4 цаг 46 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 4 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 2 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 7 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 5 цаг 15 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 5 цаг 24 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 17 цаг 37 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top