x

Чойжин ламын сүм музейг цогцоор нь сэргээн засварлах шаардлагатай байна

VIII Богд Жавзундамба хутагт өөрийн төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын хурал номын ажилд зориулан 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар, Монголын 300 гаруй шилдэг урчуудаар Чойжин ламын сүмийн цогцолборыг бариулж байсан түүхтэй энэхүү гайхамшигт өв соёлын дурсгалт газруудын нэг тус сүмийн 110 жилийн ой энэ жил тохиож байна.

Энэхүү сүм цогцолбор нь бүтээгдэн бий болсон цагаасаа монголчуудын сэтгэл оюун, сүсэг бишрэлд хүндтэй байр суурийг эзэлсээр ирсэн юм.

Уран барилгачдын урлахуйн гайхамшигт ухаанаар баригдсан түүх, соёлын энэхүү үнэт цогцолбор нь Монголын түүхэнд тохиосон хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсэж үлдсэн цөөн сүм хийдийн нэг юм.

Сүмд хадгалагдах ном судар, ховор дурсгалт эд зүйлс монголчуудын оюун санаа, сүсэг бишрэлийн түүхэн илэрхийлэл болох ховор дурсгалд тооцогддог тул 1938 онд эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор "Шинжлэх ухааны хүрээлэн"-ийн мэдэлд шилжүүлж, улмаар 1941 онд Ямпай хаалгыг, 1960 онд сүмийг бүхэлд нь төрийн хамгаалалтад авч байсан түүхтэй.

Эдүгээ Чойжин ламын сүм нь Захиргаа-аж ахуй, Сан хөмрөг, эрдэм шинжилгээ гэсэн хоёр нэгж, 20 ажилтантай.

Музейн уран барилгын үнэт дурсгал болсон таван сүмд Монголын түүх, шашин, соёл урлагийн үнэт өв болох 6,000 гаруй үзмэрийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байна.

Гэвч энэхүү Улаанбаатар хотын төвд орших түүхэн дурсгалт байгууламж нь өнөөдрийн байдлаар бүтэн хэмжээний цогц сэргээн засварлалт хийгдэх шаардлагатай болсон аж.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн "Түүхэн дурсгалт барилга байгууламж нь үргэлж арчилгаа, тордлого, хамгаалалт шаардаж, байнгын сэргээн засварлалтын дор байсаар ирсэн гэж хэлж болно.

Чойжин ламын сүмын тухай эртний судалгаа, архивыг судлахад үе үеийн төр засгийн зүгээс музейд үргэлж анхаарал хандуулж, үйл ажиллагаанд нь тусалж, сэргээн засварлалтын ажлыг дэмжиж, гүйцэтгэж ирсэн нь харагддаг.

Тухайлбал, 1950-1970-аад оны хооронд БНХАУ-аас түүхэн дурсгалт газрын сэргээн засварлалтын мэргэжилтнүүдийг урьж авчруулж, сэргээн засварлуулж, ажиллаж байсан нь харагдсан.

Тэр үеэс эхлэн музейд бага хэмжээний, хэсэг газарт сэргээн засварлалтын ажил хийж ирсэн ч одоо сүм музейг бүхэл цогцоор нь сэргээн засварлах шаардлагатай бид тулгараад байна.

Манай улсад гэвч энэ талын ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ажиллах хүч, мэргэжилтнүүд цөөн байгаа нь ажиглагдаж байна. Харин 1970-аад оны үед "Хуучин сэргээн засварлах газар" гэж байсан ч 1990-ээд онд өмч хувьчлалын үеэр байхгүй болсон нь харамсалтай.

Түүнээс хойш дурсгалт барилгыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэдэг байгууллага, судлаач, түүхч, ажиллах хүчин байхгүй болсон гэж хэлж болно. 

Иймд өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээрээ дурсгалт барилгыг сэргээн засварлах, түүний эрх зүйн орчин, ажлын төсөл боловсруулалт зэргийг судлаач, түүхч, мэргэжилтэн болон оюутнуудтайгаа хэлэлцэн, цаашид ойрын хугацаанд Чойжин ламын сүм музейд гүйцэтгэх цогц сэргээн засварлалтын ажлын талаар хэлэлцэхээр болсонд баяртай байна" гэсэн юм.

Үнэхээр ч манай улсад буй эртний түүхийн дурсгалт газрууд маш олон жилийн турш дахин сэргээн засварт ороогүй, түүнээсээ болж зарим хэсэг нь нурж гэмтэх, удаан хугацааны эдэлгээгүй болсон нь ажиглагддаг. Энэ асуудалд түүхч,судлаач нар мэргэжлийн боловсон хүчин, архитектор мэргэжилтний хэрэгцээ дутмаг, хангалтгүй байдгаас мөн үүдэж түүхэн дурсгалт газрын сэргээн засварлалтын ажил удаашрах хандлагатай байдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм.

Сэргээн засварлалтын зөвлөх архитектор, ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн багш, Доктор З.Оюунбилэг "Эртний түүхэн уламжлалт барилга, байгууламжийг хадгалан сэргээн засварлах ажилд манай улсын хэмжээнд нийт таван архитекторч бүхий л үйл ажиллагаанд оролцож байна. Үүнээс харахад түүхэн барилга байгууламж, дурсгалт газрыг сэргээн засварлаж, хадгалах үйл ажиллагаа болон түүний боловсон хүчин хэр дутмаг байдаг нь харагдаж байгаа юм.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд дурсгалт барилгыг сэргээн засварлалтын дагуу мэргэжилтэн бэлтгэж буй сургууль эсвэл олон нийтийн байгууллага хараахан байхгүй байна.

ШУТИС өнгөрөгч 2014 онд архитектур мэргэжлийн хөтөлбөрийн шинэчлэлийн үед сэргээн засварлалтын онол ба арга зүй, Монголын архитектурын хэмжилтийн дадлага гэх хичээлүүдийг шинээр оруулж ирсэн. Ингэснээр энэхүү чиглэлд зарим архитекторч нар дагнан мэргэших боломж, сэдлийг нь нээж өгч байгаа юм.

Сэргээн засварлах ажлаар мэргэших ажилтныг олон улсад бэлтгэж мэргэшүүлэхдээ архитектор мэргэжилтэй хүнийг сэргээн засварлалтын ажлаар цааш нь мэргэшүүлж, бэлтгэх хандлагатай байдаг. Энэ жишиг ч мөн манай улсад бий болж, шингэх боломжтой байгаа юм" гэлээ.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав 34 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв 1 цаг 3 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно 1 цаг 58 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ 1 цаг 59 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна 2 цаг 0 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй 2 цаг 2 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ 2 цаг 6 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна 2 цаг 6 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана 2 цаг 8 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ 2 цаг 11 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ 3 цаг 23 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ 4 цаг 39 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив 5 цаг 2 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо 5 цаг 3 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ 5 цаг 4 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав 5 цаг 4 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно 5 цаг 6 мин Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ 5 цаг 34 мин Монголын баялаг, улс төр хоёрыг монголчууд мэдэх үү, Рио мэдэх үү? 5 цаг 55 мин АН-ын бүлэг шатахууны хүрэлцээ, нөөцийн талаар салбарын сайдын мэдээллийг сонслоо 6 цаг 48 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Зундарь: Амин насны урсгал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ...
Top