x

Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхантай “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлгийн талаар ярилцлаа.

-Та бүхэн гурван жил хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ судалгааг нийгмийн ямар шаардлага, хэрэгцээний дагуу хийсэн бэ?

-Одоогоос хэдэн жилийн өмнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож, туршилт явуулах гэж байна гэх хэл ам ард иргэд, иргэний нийгмийн байгууллагаас гарч байсан. Үүний улмаас Засгийн газар хоёр ч том ажлын хэсгийг гарган бүхий л яам, агентлагийн мэргэжлийн хүмүүс тус газарт очиж ажилласан юм.

Мэдээж дээж авч, шинжилгээ хийгээд, дүгнэлт зөвлөмжүүд гаргасан ч төрийн байгууллагынхан хийсэн учраас иргэд үл итгэх байдал үүссэн. Иймээс Засгийн газар бодит нөхцөл байдал ямар байгаа талаар хөндлөнгийн экспертийн судалгаа шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг судлаачдад тавьсан.

Түүний дагуу ШУА-ийн ерөнхийлөгчийн 2021 оны тушаалаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, Монголын Геодоргеологичдын холбооны мэргэжилтнүүд нэгдэн баг бүрдүүлээд судалгаа хийсэн. Бид анх 2021 онд очиж судалгаа хийх үед туршилтын үйл ажиллагаа эхлэх гэж байсан. Олборлолт эхлээгүй, хүхрийн хүчил шахаагүй үед нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөрсний суурь нөхцөл, ус, ургамлаас шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан дээж аваад, тайлан дүгнэлтээ гарган, Засгийн газарт танилцуулсан.

-Засгийн газарт танилцуулсан дүгнэлтээсээ ярихгүй юу?

-Тус газрын ус гэхэд байгалиасаа янз бүрийн уран болон хүнд металл, анион, катионы агуулга өндөртэй буюу ундны усанд тохирох худаг байгаагүй. Газрын гүний уснууд нь ч тохиороогүй. Бид 50 км-ийн радиуст байгаа малчдын худгаас 18-ыг ундны усны шаардлагыг олон дахин үзүүлэлтээр давсан учир ахуйн хэрэглээнд хэрэглэж болохгүй гэх ангилалд оруулсан. Харин зарим нь стандартыг цөөхөн үзүүлэлтээр давсан учраас ийм худгийн усыг тодорхой хэмжээгээр цэвэршүүлээд ууж болно гэх дүгнэлтийг ч гаргасан байгаа. Мөн стандарттай харьцангуй ойролцоо устай байсан худгуудын усыг хэрэглэж болно.

-Тэгвэл хөрсний хувьд ямар дүгнэлт гаргасан бэ?

Хөрсний суурь нөхцөлийг тодорхойлоход ямар нэгэн хүнд металлын бохирдол байгаагүй. Байгалиасаа хүнцлийн агууламж өндөртэй байсан.Түүнээс хөрсний стандартыг давсан сөрөг нөлөө байгаагүй. Малын мах, сүүнд нь ч ямар нэгэн бохирдол илрээгүй. Мөн ургамалд нь уран, торин харьцаа, хүнд металлын агууламж ямар хэмжээнд буйг тодорхойлсноос нэгийг дурдъя. Баруун Баян булагийн газрын доорх усны илэрцэд ойролцоо байсан ургамал нь уран, торин агууламж өндөртэй байсан. Бид 2021 онд суурь нөхцөл байдлыг тодорхойлноосоо хойш 2023, 2024 онд шинжлэх ухаан технологийн төслөө хэрэгжүүлсэн юм. Үүнийхээ хүрээнд 2021 онд судалгаа хийсэн яг тэр цэгүүдээсээ дахин дээжээ аваад, тухайн үед ашигласан арга зүйгээрээ шинжилгээ хийгээд нийт гурван жилийн үр дүнг харьцуулаад явж байна. Үүнээс харахад хөрсөн дээр цөөхөн хэдэн хүнд металлын агууламж ихэссэн, эсвэл өмнө жил нь их байснаа буурсан тохиолдлууд гарсан. Энэ бол наад зах нь гэхэд цаг агаарын нөхцөл байдал муудсан гэх мэт зүйлээс хамаарсан асуудал. Жишээ нь, бид 2021 оны долдугаар сард очиход бороотой, өвс ургамал ургасан сайхан зун болж байсан. Дахин 2023, 2024 оны зун очиход бороо орохгүй, өвс ургамал ургаагүй байлаа. Бороо орохгүй, ургамал ургахгүй байхаар говьд ямар байдаг билээ. Иймэрхүү шалтгааны улмаас бага зэргийн өөрчлөлт гарсан нь энэ юм.

-Тэгвэл усны хувьд урантай холбоотой ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бид яг л нөгөө хийсэн худаг, газрын доорх усны үе давхарга бүртээ нарийн судалгаа хийхэд ураны хүдэр агуулж байгаа олборлолт хийсэн давхаргын усанд PH нь хүчиллэг болсон, ураны агууламж нэмэгдсэн, урантай хамт хүхрийн хүчилд уусдаг элементүүдийн агууламж ч ихэссэн өөрчлөлтүүд гарсан. Гэхдээ ураны хүдэр агуулснаас дээд, доод үе давхаргад өөрчлөлт гараагүй. Бид шаардлагатай хяналтуудыг хийгээд явж байгаа. 2025 онд дараагийнхаа судалгааны ажлыг хийгээд манай төсөл дуусна.

-Зарим хүн уранаас их айдаг. Гэтэл АНУ, БНХАУ гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олборлолт хийгээд эдийн засагтаа нөлөөлөл үзүүлж байна. Цаашдаа бид уранаас айгаад яваад байх нь зөв үү?

-Би ингэж боддог юм. Зөвхөн эрсдэлийг л яриад байвал юуг ч бүтээн байгуулж, үйлдвэрлэж, улс орноо хөгжүүлж чадахгүй. Ямар ч зүйлийг хийхэд тодорхой хэмжээний эрсдэл дагалдаж байдаг. Мэдээж бид хөгжих хэрэгтэй. Бид бүгд сайхан амьдарч, илүү өндөр орлоготой, агаарын бохирдолгүй эрүүл орчинд амьдрахыг хүсдэг шүү дээ. Тиймээс бид үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. Үйлдвэрлэл явуулахын тулд баялгаа ашиглах ёстой болно. Бидэнд уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр л баялаг бий. Нэгдүгээрт, бид үүнийгээ ашиглах нь зөв. Хоёрдугаарт, ямар ч үйл ажиллагаа эрсдэлтэй. Ер нь аливаа зүйл эрсдэлгүй, хор хөнөөлгүй байдаггүй. Харин тухайн эрсдэл, хор хөнөөлийг нь хамгийн доод түвшинд барих ёстой юм. Тэгэхээр технологийнхоо г оримыг сайн барьж, хяналтаа өндөр түвшинд тавьж ажиллах ёстой. Нэг жишээ татъя л даа. Хүн өдөрт 2.5 литр ус уух ёстой гэж байхад би 6 литр ус хэрэглэвэл миний бөөрний ажиллагаа алдагдаж, хавагнана. Хэчнээн ус хоргүй мөртлөө миний биед муу нөлөө үзүүлж байна. Үүнтэй адилхан ураныг технологийнх нь дагуу олборлоод, экспортлох юм бол манай улсын эдийн засагт ач холбогдолтой. Одоо мэдээлэл нээлттэй болсон цаг үе. Тиймээс бид шинжлэх ухааны мэдээллийг илүү сонирхдог, хэрэглэдэг, итгэдэг байх хэрэгтэй. Ямар нэгэн дам ярианд итгэхээсээ өмнө тухайн сэдвийнхээ хүрээнд мэргэжлийн хүний дүгнэлт, үр дүнтэй танилцсанаар айх ёстой юу, үгүй юу гэдэг тодорхой болно. Ер нь уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.188.253)
    Хөгжилтэй орнуудад ард түмэн нь уранд хордоод үхээд байгаа мэдээлэл дуулдахгүй л юм Манай улс яаралтай энэ Чиглэлийн мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна .
    2025 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.189.193)
    тархи битгий угаа мал минь
    2025 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (103.168.34.238)
    өөрт тэндхийн усыг өгч уулга өөр ус бүү өг
    2025 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 33 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top