x

Цасан шуурганд орон гэргүй болсон иргэдэд гэр олгоно

Цасан болон шороон шуурганы улмаас зарим аймаг, сумдад нөхцөл байдал хүндэрчээ. Арваннэгдүгээр сарын 25-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд салхи 40-42 м/с хүрч, шороон шуурга шуурсны улмаас 102 өрхийн гэр нурж, 15 байшингийн дээвэр хууларч, цахилгааны шон унаж цахилгаан халаалт бүрэн тасарсан байна.

Аймгийн Засаг даргын захирамж гарсны дагуу сумдын удирдлагууд малчид ард иргэдтэй шуурхай холбоо тогтоосноор хүний амь эрсдэх, малчид малтайгаа уруудаж төөрсөн тохиолдол гараагүй аж. Одоогоор хохирлыг барагдуулахаар холбогдох албан байгууллагууд газар дээр нь ажиллаж байгаа юм байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн хошууч Ч.Туяатай холбогдлоо.

Тэрбээр “Хүчтэй цасан шуурганы улмаас энэ сарын 25-нд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд дөрвөн аймгийн 52 суманд цахилгаан тасарсан. Нийт 216 гэр, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр нурсан. Одоогоор орон гэргүй болсон айл өрхүүдийг гэртэй болгохоор ажиллаж үнэлгээний судалгааг хийж байна. Зарим айл өрхийн гэр бага зэрэг эвдэрсэн тохиолдол бий. Мөн есөн иргэн шуурганд төөрсөн байсныг эсэн мэнд олж, 1600 бог малыг илрүүлж эздэд нь хүлээлгэн өгсөн. Мөн Увс аймагт хоёр тээврийн хэрэгсэл цасанд суусан байсныг гаргасан. Аймгууд хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа тул үнэлгээ нь гараагүй байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 4 цаг 46 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 4 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 2 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 7 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 5 цаг 15 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 5 цаг 24 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 17 цаг 37 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top