x

Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилга 200 орчим байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22,114 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14  хоногтой харьцуулахад 1,755 нэгж буюу 7.3 хувиар, гэмт хэргийн шинжтэй 719 үйлдэл бүртгэгдсэн нь 70 нэгж буюу 8.8 хувиар буурсан  үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 714 чиглэлд 1,401 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа” гэж танилцуулав.

“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3,196 дуудлага мэдээлэл хүлээн авч 708 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Гудамж талбайд хийсэн шалгалтаар 2017 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 592 бүртгэгдэж байсан бол 2018 оны мөн үед 476 бүртгэгдсэн нь 19.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод агаарын температур шөнөдөө 12-19 хэм хүйтэн, өдөртөө 6-10 хэм хүйтэн, салхины хурд 7-12 м/с байх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 181 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 165, эрэн хайх, аврах ажиллагааны 16 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой ослоос нийт 18 иргэн, 210 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 58 иргэнийг гаргаж ажилласан.

Чингэлтэй дүүргийн 7, 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүсэж дээрх хороодын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автаж эд хөрөнгөөрөө хохирох, шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн.

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, хүнд даацын машин, механизм ковш, бульдозор, мөс ачиж тээвэрлэх ачааны автомашин нийт 8 техник хэрэгсэл, 55 ажилтан, алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэн хойшлуулшгүй сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлох, цэвэрлэж тээвэрлэх, булгийн ус урсах нөхцөлийг бүрдүүлж шинээр суваг шуудуу татаж, айл өрх иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна” гэж танилцуулав.

“Манай газраас өнгөрсөн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглагдаж буй барилга байгууламжийн тооллогыг хийлээ. Сургуулийн 231, цэцэрлэгийн 347, эмнэлгийн 138, орон сууцны 4,177 зэрэг нийт 109,123 барилга тоологдсон. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй, улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилга 2014 онд 150 тоологдож байсан бол одоо 200 орчим болсон байна” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэргийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал,  Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах, Төсвийн жил дуусаж байгаатай холбогдуулан ногдол ашиг орлогыг дутуу төвлөрүүлээд байгаа байгууллагууд 12 дугаар сарын 5-ны дотор бүрэн барагдуулж ажиллах, Хүйтний улиралтай холбогдуулан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, онцгой байдал болон зарим тусгай арга хэмжээний үеэр хот, нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудын хэвийн, найдвартай үйл ажиллагаа, мэргэжлийн албадын ажлын уялдаа холбоог хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, дуудлага мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 4 цаг 44 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 4 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 0 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 5 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 5 цаг 13 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 5 цаг 22 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 17 цаг 35 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top