x

Хүчтэй салхи, шуурганы улмаас нийт 210 гэр, 116 хашаа нурсан байна

Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар 20-30 м/с, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсны улмаас иргэд сураггүй болсон, бэртэж гэмтсэн, мал шуурганд уруудсан, цахилгаан эрчим хүч дамжуулах агаарын шугамын тулгуур багана унаж эрчим хүч тасарсан, барилгын дээвэр хийссэн, иргэдийн гэр болон малын хашаа саравч нурсан зэрэг дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газар, гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллагууд хамтран ажиллаж байна.

Шуурганд төөрсөн 9 иргэний амь насыг авран хамгааллаа

Хүчтэй салхи, шуурганы улмаас Увс, Баян-Өлгий аймагт нийт 9 иргэн, 10 зорчигтой 2 автомашинтай иргэд цасан шуурганд төөрсөн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллалаа.  Тодруулбал,  Увс аймгийн Наранбулаг сумын “Улаан-Үзүүр” гэдэг газар малдаа яваад шуурганд төөрч сураггүй болсон иргэн Ц (46 настай, эмэгтэй), Б (23 настай, эрэгтэй) нарыг, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Модон хөшөө” гэдэг газар  сураггүй болсон иргэн Е (44 настай, эрэгтэй), 6, 12 настай хүүхдүүдийн  хамт, мөн аймгийн Толбо сумын “Дөрөө нуур” гэдэг газар 700 гаруй толгой малтайгаа шуурганд уруудсан иргэн Б (45 настай, эрэгтэй) нарыг тус тус эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өгөөд байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 10 зорчигчтой 2 автомашинтай иргэд цасан шуурганд төөрсөн дуудлагаар ажиллаж, иргэдийг аюулгүй газарт хүргэсэн.

Хүчтэй салхи, шуурганы улмаас нийт 210 гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр нурсан байна

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-алтай аймагт нийт 210 гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр салхинд хийсч, нурсан байна.  Тодруулбал,  Завханаймгийн Завхан суманд 1, Наранбулаг суманд 16, Өлгий суманд 11, Өмнөговь суманд 10, Сагил суманд 2, Тариалан суманд 25, Улаангом суманд 9, Ховд суманд 1 нийт  75 гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж байгууллагын 23 барилгын дээвэр, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 3, Алтанцөгц суманд 2, нийт 5 айлын гэр, Ховд аймгийн Дарви суманд 2  гэр, 2 барилгын дээвэр, 30 хашаа, Цэцэг суманд 2 гэр, 1 барилгын дээвэр, Мөнххайрхан суманд 4 гэр, 4 хашаа, Мөст суманд 3 гэр, Жаргалант суманд 2 гэр, 1 барилгын дээвэр, 1 хашаа, Чандмань суманд 2 гэр, 10 хашаа, Зэрэг суманд 6 гэр, 34 хашаа, Эрдэнэбүрэн суманд 6 гэр, 5 хашаа нийт 28 гэр, 4 барилгын дээвэр, 84 хашаа, Говь-Алтай аймгийн Бугат суманд 95, Тонхил суманд 1, Төгрөг суманд 1, Хөхморьт суманд 5, нийт 102 гэр нурсан.

Нийт 4 аймгийн 52 суманд цахилгаан тасарсан

Хүчтэй салхины улмаас Увс  аймгийн Өмнөговь, Түргэн сумын чиглэлийн ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унасан.

Үүний улмаас Баян-Өлгий аймгийн 13, Говь-Алтай аймгийн 6, Увс аймгийн 20, Ховд аймгийн 13, нийт 4 аймгийн 52 суманд 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07:30 цагаас цахилгаан эрчим хүч тасалдаад байна. Сэргээн засварлах ажлыг  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, түүний салбар нэгжийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэй гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 4 цаг 44 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 4 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 0 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 5 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 5 цаг 12 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 5 цаг 22 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 17 цаг 34 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top