x

М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, судлаач М.Чимэддоржтой ярилцлаа.


-Сүүлийн үеийн жагсаалуудыг та улс төрийн өнцгөөс нь судлаач хүний хувьд хэрхэн ажиглаж байна вэ. Яг органик жаг саал болж чадаж байна уу?

-Жагсаал цуглаан хийх нь хүний улс төрийн чухал эрх. Сүүлийн жилүүдэд жагсаал цуглаанд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх ихээхэн хумигдсан. Элдэв зохион байгуулалттай бүлэг лэлүүд улс төрийн эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал цуглааны зорилгыг өөрчлөх, жагсаал цуглаанд оролцогчдод халдах, заналхийлэх явдал газар авлаа. Харамсалтай нь Засгийн газар тайван жагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэдийг хамгаалах анхаарахгүйн улмаас илт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоохгүй байна. Энэ сарын 11-нд болсон улс төрийн жагсаал бол иргэдийн дуу хоолойгоо илэрхийлсэн, Засгийн газрыг огцрохыг шаардсан өөрөө үүссэн хөдөлгөөн байлаа. Харамсалтай нь дээр хэлсэнчлэн элдэв зохион байгуулалттай бүлэглэлүүд тайван жагсаал үймүүлэхийг оролдсон. Энэ жагсаалаас хойших өдрүүдэд дээрх бүлэглэлүүдийн оролцоо илт нэмэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй иргэдийг саармагжуулах, айдаст автуулах гэсэн оролдлого идэвхтэй явуулж байна.

Эдгээр нөхдийг ердийн нэг гудамжны бүлэглэл гэхээсээ илүү эрх баригчдын захиас даалгавраар хийж байх магадлал илүү гэж харж байгаа. Улс төр улам муухай болж байна.

-Улс төр яагаад муухай болж байна гэж. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Ер нь олон нийтийн дэмжлэггүй болчихсон Засгийн газар огцрохгүйн тулд бүхнийг хийдэг болж хувирдаг. Энэ нь улс орны хөгжил дэвшилтэй холбоотой шийдвэрт ч, нийгэмд ч муугаар нөлөөлдөг. Сүүлийн үед Засгийн газрын гишүүдийн оролцож бүтээсэн суртал ухуулгын нэвтрүүлэг, улстөрчдийн хэлж байгаа үгийг шинжвэл Монгол Улсын хөгжил дэвшлийн асуудалд биш, өөрсдийнхөө өмнөх алдаагаа хаацайлахыг санаархаж байна. Мөн бизнес эрхлэгчид олон жилийн өмнө ажлаа өгөөд явсан зарим улстөрчдийг үндэсний дайснаар зарлаж, нийгэм, олон нийтийг хагаралдуулах үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол харамсалтай зүйл. Бид өнөөдөр авилгад улам бүр идэгдэж, авлига өдөр тутмын амьдралын ердийн хэм хэмжээ боллоо. Гэтэл авлигын үндэс болсон нам, улстөрчид авлигатай тэмцэж байгаа дүр эсгэхээс хэтрэхгүй байна. Эцэс сүүлдээ авлигыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааныг хэн нэг хүн, эсвэл зарим компаниуд зохион байгуулж, санхүүжүүлж байна гэж илт мэдэгддэг боллоо.

-Тэгэхээр иргэдийн тэмцэх зоригийг мохоож байна уу?

-Үнэн хэрэгтээ тийм. Үзэл бодлоо илэрхийлэх гэж талбайд очсон иргэдийг хэн нэгний захиалгатай мэтээр харагдуулахаас гадна биед нь халдах, үг хэлээр доромжлох үйлдлийг таслан зогсоохгүй байна. Энэ бол системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийн эсрэг үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах арга үгүй.

-Энэ байдал удаан үргэлжилбэл цаашид улс орныг юунд хүргэх вэ?

-Ард түмний эсэргүүцлийг тодорхой хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр саармагжуулаад байж болох биз. Гэхдээ удаан тэсэх арга үгүй. Авлига буурч, амьдрал сайжраагүй цагт ард түмэн тэмцлээ зогсоохгүй. Ер нь эрх баригчид үндсэн хуульд халдаж, Монголын улс төрийн системийг сүйтгэсний үр дагавар нь өнөөгийн засаглалын хямралын үндэс. Ард түмнээс алслагдсан, улс төрийн намуудыг сүйрүүлж, хуйвалдааны сонгууль хийж төрийн эрхийг авсан хүмүүс ард түмний дэмжлэгийг олж авна гэхэд хэцүү. Тиймээс иргэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх, эсвэл дарангуйлал ирэхийг хүлээн суух гэсэн хоёрхон сонголтын өмнө ирчихээд байна.

-Иргэд улс төрийг жигшиж, зэвүүцдэг боллоо гэж байна. Энэ нь хэнд ашигтай вэ?

-Ерөөс эрх чөлөө гэдэг зүйл иргэдийн өөрсдийнх нь улс төрийн идэвхтэй оролцоонд хадгалагдаж байдаг юм. Дарангуй дэглэм тогтоохыг санаархагчид иргэдийн өөрийнхөө эрхийг, эрх чөлөөг хамгаалахыг тэвчиж чаддаггүй жамтай. иргэдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан зохион байгуулах арга замаар амьдралд хэрэгждэг. Дарангуйлагчид юун түрүүнд эдгээр эрхүүдийг хязгаарлаж эхэлдэг. үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг эхлээд гутаан доромжилдог, худалдаж авахыг оролддог. Үгэнд орохгүй бол айлган сүрдүүлдэг, дарамталдаг. Дараа нь мөрдөж мөшгөдөг, цагддаг. Эцэст нь шоронд хийдэг. Энэ бол дарангуйлагдах зам. Дарангуйлагч нэг өдөр төрдөггүй, шүүмжлэлээс айсан улстөрч мөнгөөр хэвлэл мэдээллийин амыг барих чинь хожим дарангуйлагч болох замаа эхэлж байгаа хэрэг юм.

-Тэмцэгчид, жагсагчид олон дүрд хувирдаг. Вакцин эсэргүүцэж байсан эмэгтэй сүүлд нь хэн нэгэн нөлөө бүхий улстөрчийг дэмжээд зогсож байх жишээтэй. Элдэв сенсаци шуугиан иргэдийн тэмцэх сэтгэл зүйг үгүй хийж байна уу?

-Монголын нийгэмд иргэний нийгэм төлөвшиж амжсангүй, чөлөөт хэвлэл ч хөгжих аргагүй болсон. Улс төрийн намууд дампуурч үгүй боллоо. Энэ уруудах үйл явц эхэлсэн он цагийг мөшгөвөл 2000-аад оны дунд үе, эрдэс баялийн үнийн өсөлттэй яг давхацдаг юм. Газрын хөрсөн доорх эрдэс баялгийн үнэ өсөхөөр түүний төлөөх өрсөлдөөн эхэлж, төрийн эрх мэдлийг авахын төлөө улайрцгааж эхэлсэн. Энэ тэмцэл сүүлдээ төрийг сульдааж, эрх мэдлийг худалдаж авахад хүрсэн. Эцэс сүүлд нь улс төрд гүн шигдсэн эрх ашиг, эрх мэдлийн бүлэглэл Монголын төрийг бүхэлд нь эзэлчихлээ. Тэд үндсэн хуульд халдаж өөрсдөө сонгуульд ялдаг, хуйвалдаж оршдог систем бүтээчихлээ. энэ системийг бүтээсэн бүлэглэл улс төрийн намуудыг залгичихлаа, чөлөөт хэвлэлийг боомилчихлоо. Одоо энэ систем өөрийн эзэмшлийн хуурмаг иргэний нийгэм, хөлсний тэмцэгчидтэй болсон.

Өнөөдөр иргэдэд үлдсэн цор ганц зүйл гарт нь байгаа ухаалаг утас, түүгээрээ үзэл бодлоо хуваалцах. Нүүрсний ашгийг хуваах эрх мэдлийг эрхшээхийн төлөө нэгдсэн энэ хуйвалдааны бүлэглэл улс төрийн, иргэний нийгмийн, хэвлэл мэдээллийн гээд Монголын нийгмийн бүх чөлөөт институциудийг устгаж байна. энэ хэвээрээ үргэлжилбэл тун удахгүй Монгол Улс нүүрсний бүгд найрамдах улс болж хувирна. Асуултад хариулахад харах нүднээ илт энэ үйл явц эрх баригчдын сүрдүүлэг, захиалгат заналхийлэгчдээрээ иргэдийг айлгах болов уу, эсвэл эрх чөлөөнийхөө төлөөх тэмцлийг нь улам хурцлах биз.

М.Мөнхцэцэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Eenjii (66.181.185.186)
    Umhii lalar iljirsen avilgach mini chi yugaa hutsaad baigaan deeguuree nam niilj sem negdcheed gudmand garch ogtsor zail gej hutsaad baigaag chini yu gej oilgoh ve AN gej iim bugs tolgoi ni medegdehgui hen haana hudal hulgai hiin hun amitan tur zasgiig muulj bna ter bugdiig galzuu soliotoi uvchtei t1 mangar hamaagui l nandaa avch baidag neg yosnii galzuugiin emneleg eruuljuuleh shoron boltsiimuu haashaa yum hamag darga boss ni hudal hulgaid holbogdood gadagshaa durveed gartsan ene namd itgeh eruul saruul hun dhoo bolsiin bishuu tegeel yu hanaagui namdaa avaad baigaan bishuu
    2025 оны 01 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 17 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 27 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 1 цаг 34 мин З.Ган-Очир: АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2 цаг 49 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top