x

Ням гаригийг хэрхэн төгсгөх нь таны амжилтад нөлөөлнө

Biznetwork.mn нь хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд явуулсан судалгаагаар нийт хүн амын, насанд хүрэгчдийн 78% нь Ням гарагийн үд өнгөрөхөөс эхлэн ирэх долоо хоногийн ажлын өдрүүдийг бодон тогтмол сэтгэлээр унаж, дургүйлхдэг гэжээ. 

Тэгэхээр завгүй ажлын өдрүүдийн алжаал ядаргаагаа тайлах Ням гарагт ихэнх хүмүүс ажилдаа очих талаар сэтгэл гонсойж суудаг байх нь. Мөн энэ өдөр дуусаагүй ажил, хэлэлцээр, ирэх долоо хоногт дуусгах ёстой ажлын талаар бодож стресст автах олонтаа аж.

Та хэдий ажилдаа дуртай байсан ч Даваа гарагийн стресст нэг л мэдэхэд өртсөн байдаг. Харин амжилт бүтээлээр дүүрэн яваа хүмүүс Ням гарагийн гунигтай хэрхэн тэмцэж, бие сэтгэлээ ирэх ажлын өдрүүдэд хэрхэн бэлддэг бол?

Гэр бүл, найз нөхөд ба чухал гэж үздэг хүмүүстэйгээ цагийг зөв өнгөрүүлнэ.  

Тэд ажлын өдрүүдэд элдэв ажилд дарагдаж, энэ хүмүүст бараг л олдохгүй гэдгээ мэддэг. Тиймээс амралтын оройг хайртай хүмүүстэйгээ өнгөрөөдөг. Гэхдээ энэ цагийг зөвхөн тэдэнд зориулна.

Тэд зугаатай зүйл төлөвлөнө.  

Энэ зөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь энэ байх. Зугаатай зүйл төлөвлөснөөр амралтын өдөр урт болсон мэт санагдаж, ирэх Даваа гарагаас илүү ирэх амралтын өдрүүдэд анхаарч эхэлдэг.

Ирэх долоо хоногоо төлөвлөнө.  

Зарим нь Ням гарагийн орой ирж буй долоо хоногийн зорилт, төлөвлөгөөгөө гаргана. Гэхдээ хамгийн гол нь өөрийгөө стресстүүлж, зовоолгүй төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Эс бөгөөс Баасан гарагт энэ ажлыг хийгээрэй.

Тэд идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийнэ.

Цэцэрлэгт хүрээлэнд салхилах, теннис тоглох, фитнес зааланд дасгал хийх гээд олон сонголт бий. Хуримтлуулсан хороо хөлс болгож гадагшлуулснаар ажлын идэвх нэмэгддэг.

Хойшлуулж ирсэн ном, нийтлэлээ уншина.  

Тэдний ихэнх нь ням гарагийн орой уншлага хийнэ. 

Хэлсэндээ хүрнэ.  

Хэдий бид амлалт өгч, сэтгэл дотроо бодож явдаг ч хэлсэндээ хүрэх цаг арай л хангалтгүй байдаг. Харин энэ өдрүүд бол амлалтаа биелүүлэх хамгийн таатай үе. 

Тэд амарна.  

Бүтэн нойр, тэжээллэг хүнс хамгийн чухал нь. Таны бие болоод сэтгэлийг эрч хүчээр хангана.

Сайн дурын ажилд оролцоно.

Амралтын өдрийг төгсгөх бас нэгэн таатай арга бол сайн дурын ажилд оролцох. Хангалуун амьдралаас хол тасарсан хүмүүст үйлчлэх нь стрессээ тайлах шилдэг арга. Энэ бол хүн чанараа хадгалж, нийгэмтэйгээ холбогдох боломж мөн нийгэмдээ буцааж хөрөнгө оруулалт хийх боломж.

Өндөр өнгөөр төгсгөнө. 

Яаж ч байсан Даваа гараг болдгоороо болох тул аль болох эерэг зүйл бодох хэрэгтэй. Ням гараг бол ирэх долоо хоногийн төлвийг урьдчилан харах, гэнэтийн зүйлд бэлдэх өдөр. Дээрх бүхнийг хийсний ачаар шинэ өдрийг зөв хөл дээрээ босож эхлүүлнэ.

Ингээд л улам их амжилт гаргана даа!

Biznetwork.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 4 цаг 46 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 4 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 1 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 7 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 5 цаг 14 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 5 цаг 23 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 17 цаг 36 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top