x

Хүүхдийнхээ дэргэд архи, тамхи хэрэглэвэл хүүхэд үүнийг энгийн хэрэглээ гэж ойлгоно

1-3 НАСТАЙ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ

Хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн төлөвшиж хөгжөөгүй 1-3 насандаа өөрийнхөөрөө аливаа зүйлийг бодож, тунгааж, хэн нэгнээс үлгэр дуурайлал авч байдаг. 3 настай хүүхэд 25 нас хүрсэн том хүний хэл ярианы 75-80%-ийг ойлгодог. Тиймээс бид хүүхдийн хүмүүжилд хариуцлагатай, болгоомжтой хандах хэрэгтэй.

Хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахад хүндрэл гардаг ч аав, ээж 1-3 насны хүүхдийнхээ харилцаа хандлагад үлгэр дуурайлал үзүүлэх нь маш чухал. Энэ нас хүүхдийн хувьд ид хөдөлгөөнтэй, аливаа зүйлийг мэдэж таних гэсэн үе юм.

ОЛОН НИЙТИЙН ГАЗАР БИЕЭ ЗОХИСТОЙ АВЧ ЯВАХАД СУРГАХ НЬ

Хүүхдийг олон нийтийн газар авч явах үед болон гэртээ дараах зүйлийг анхаараарай.

  • Гэртээ байхдаа хүүхдэдээ бусдын болон өөрийн орон зай гэж бий гэдгийг ойлгуулах. Түүнийг хүндэтгэх, зөвшөөрөл авч байж үзэж сонирхох зэрэгт хүмүүжүүлэх хэрэгтэй. Та өөрөө ч бас хүүхдийн эд зүйлд хүрэхдээ зөвшөөрөл авч байгаарай. Ялангуяа айлд дагуулан очихдоо мөн энэ зөвлөгөөг хэрэгжүүлнэ. Зарим аав ээж хүүхдээ ойлгохгүй байх гээд тоодоггүй. Гэрийн эзнээс зөвшөөрөл авч байж аливаа зүйлд гарах хүрэх, авах зэрэгт хүүхдэд сонсогдох байдлаар ярилцана. Хагарах, гэмтэх эмзэг зүйлд гар хүрэхийг эрс татгалзах нь зүйтэй. Мөн айлд зочлохдоо болон амралт зугаалганд явахдаа хүүхдэд хэрэгтэй бүхнийг нь авч явах хэрэгтэй. Хөтөвч, тоглоом, хувцас гэх мэт. Хүүхдэд өөрийн хэрэглээг бий болгож сургаарай.

  • Жижиг зүйлс, халуун, хүйтэн шингэн, хурц үзүүртэй зүйлс, давхарласан зүйл, гялгар уут, хутга шөвөг, зэргийг хүүхдээс хол байлгах, өөр олон аюултай байж болох зүйлсийг тайлбарлан сэргийлэх хэрэгтэй. Хүүхдэд халбага, сэрээ, харандаа зэргийг зөв бариулж, хөндлөнгөөс нь хараа хяналт тавина. Энэ үед хүүхэд биеэ хамгаалах, эрсдэлийг тооцоолох зэрэгт суралцана.

  • Хүүхдийг олон нийтийн таагүй харилцаа болон энэ төрлийн орчноос хол байлгаарай. Хүүхдийн дэргэд архи, тамхи хэрэглэхгүй байх. Яагаад байж болохгүй талаар тайлбарлан ойлгуулах хэрэгтэй. Хүүхэд эдгээрийг энгийн хэрэглээ юм байна гэсэн буруу ойлголттой болчих вий. Тэгвэл тухайн хүүхэд өөрөө ч хожим буруу зуршилтай болох үндэс болно. Тиймээс аав ээжүүд онцгойлон анхааралдаа аваарай.

  • Хүүхдийн сэтгэл зүйг бэлтгэх. Үүнд айлд орхих болон цэцэрлэгт оруулах зэрэг асуудлууд багтана. Хүүхдийг өвөө эмээ, хамаатан садандаа орхиж бага багаар танихгүй орчинд дасгах нь чухал. Цэцэрлэгийн талаар үлгэр, ном унших, тэнд дандаа гоё зүйлс байдаг талаар ойлголт өгөөрэй. Хүүхэд аав ээждээ хэтэрхий дасах нь танихгүй орчинд орохдоо стрессд орж, айдастай, тавгүй болоход хүргэдэг. Орчинд дасгахдаа аажуу тайвнаар нөлөөлөөрэй.

  • Аав ээжүүд хүүхдээ ажиглан, юу хэлэх гээд байгаа дохио зангааг мэддэг болохыг хичээгээрэй. Хүүхдэд хийж байгаа үйлдлээ үг яриагаар тайлбарлах, санаа бодлоо хуваалцах, ярилцахад ашиглах зарим үгсийг хэлж өгөөрэй. Түүнийг анхааралтай сонсож, хэлэхийг оролдож байгаа зүйлд нь анхаарал хандуулах нь чухал. Ялангуяа таагүй зүйлээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар, тухайлбал ямар нэг аюул тулгарахад аав ээждээ мэдэгддэг дохио зангаа зааж өгөөрэй.

  • 0-1 наснаас эхлэн зөв бие засуулж сургах зөвлөгөөг ч энэ насанд нь үргэлжлүүлээрэй. Хөтөвчинд суулгаж сургахыг мөн энэ насанд нь зааж өгнө. Хүүхдийг тайван бие засуулж сургах нь хүүхдийн зан төлөвт ч нөлөөлдөг. Тодруулбал хүүхэд өөрийн бие организмын асуудлаа тайван шийдэж сурах нь аливаад хүлээцтэй ханддаг хүн болоход нөлөөлдөг байна.

  • Хүүхдийг өөрийгөө хайрлан хүндэлдэг хүн болгож хүмүүжүүлээрэй. Өөрийгөө хайрлаж, хүндэлдэг хүн орчноо, бусдыг ч хүндэлдэг. Энэ хүмүүжлийг хүүхэд аав ээжээсээ олж авна. Аав ээж биенээ хайрлаж, хүндэлж байгаагаа харуулах хэрэгтэй. Хүүхэд хаана өөрийгөө зөв зохистой авч явахаа мэддэг хүн болохоос гадна бусдыг хайрлаж, хүндлэхийг сурна.

  • Хүүхдийн илэрхийлэх чадварыг хөгжүүлээрэй. Үүнд хүүхэдтэйгээ ярилцах, сонсох нь чухал. Энэ насанд хүүхэд аав ээжийгээ асуултаар дарах нь элбэг. Харин эцэг эх нь төвөгшөөж хүүхдийн ярих, илэрхийлэх хүслийг унтраах нь бий. Энэ нь хожим бусадтай үл ойлголцох, нээлттэй бус байх, дотогшоо хүн болж хувирахад нөлөөлнө. Илэрхийлэх чадвар хөгжсөнөөр хүүхэд нээлттэй харилцах, бусдыг ойлгох, хайрлах, хүндлэх ухаанд суралцаж байна гэсэн үг. Харин аав ээж нь хүүхэдтэйгээ төвөгшөөхгүй ярилцах, сонсох, цагийг хамт өнгөрөөх, хүүхдийг хүндлэх, ном уншиж өгөх зэргээр энэ чадвар хүүхдэд төлөвших болно.

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

maamuu.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 4 цаг 47 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 4 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 2 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 8 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 5 цаг 15 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 5 цаг 25 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 17 цаг 37 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top