x

БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал

2024 оны байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсад (БНСУ) Монгол Улсын 55,834 иргэн оршин сууж байна. Үүнээс 17,075 иргэн нь бүртгэлгүй буюу визийн зөрчилтэй байна.

2024 онд БНСУ-д манай улсын 38 иргэн нас барсан бөгөөд үүнээс үйлдвэрийн болон авто ослоор 8, амиа хорлолтоор 6, бусад нь өвчний улмаас нас баржээ. Мөн 917 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байна.

Тус улсад Монгол Улсын 23 иргэн хорих ял эдэлж байгаа бол 18 иргэн урьдчилан хорих төвд шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд саатуулагдаж байна.

2023 онд БНСУ-д эмчилгээний шугамаар 22,080 иргэн, давхардсан тоогоор 71,281 иргэн эмнэлгийн үйлчилгээ авсан нь нийт гадаадын 605,768 өвчтөний 3.6 хувийг эзэлж байна.

2024 онд Элчин сайдын яамны Консулын хэлтэс 9 төрлийн иргэний бүртгэлийн үйлчилгээг 8,915 иргэнд үзүүлж, итгэмжлэл 10,543, хуулбар орчуулга 11,147, гарын үсэг баталгаажуулалт 512, нийт 22,202 нотариатын үйлдлийг гэрчлэн, Консулын хэлтсийн шуурхай утсанд хандсан 5,200 гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ “ТОСК” ТӨХХК-Д АЖИЛЛАЛАА 12 цаг 35 мин Гол мөрний дийлэнх нь үерийн түвшинг 5-60 см давсан байна 2025-07-16 Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна 2025-07-16 Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоолоо 2025-07-10 Монгол-Японы харилцаа1990-1998 2025-07-10 Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг Их Британи улс нийлүүлнэ 2025-07-10 УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 2025-07-10 Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна 2025-07-10 Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа 2025-07-10 Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй 2025-07-10 Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 2025-07-10 Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар 2025-07-10 Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 2025-07-10 Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 2025-07-09 Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 2025-07-09 Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 2025-07-09 Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 2025-07-09 Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 2025-07-09 Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 2025-07-09 ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 2025-07-09
Top