x

Сэтгэлийн дарамтнаас ангижрах нь: Минимализм гэж юу вэ? 

Шүүгээгээр дүүрэн өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд хэрэглэл, гүйцээж амжаагүй ажлууд, шийдэж чадаагүй байгаа асуудлууд. Олон зүйлийг зэрэг амжуулна гэсэн бодол, харсан эд бүхэндээ шунаж явдаг араншин бидний ихэнхийнх нь амьдралын хэв маягийг тодорхойлжээ. Дээр дурдсан асуудлуудыг бид өдөр дутамдаа анзаардаггүй ч биднийг хамгийн их стресстүүлж, дарамтанд оруулдаг хүчин зүйлс юм. Тэгвэл эдгээрийн эсрэг байх буюу өөрийн хэрэглэдэг зүйлсийг л ашиглаж, өөрт хэрэгтэй ажил дээрээ л төвлөрөх тэрхүү үзлийг минималимз гэж тоймлож болно. 

Минималистууд гэж тодорхой бүлгийн хүмүүсийг авч үзэх хандлагатай байдаг ч яг үнэндээ минимализм нь тодорхой тусдаа хүмүүсийг илэрхийлнэ гэвэл тун буруу ойлголт болох юм. Учир нь минимализмд заавал ингэж амьдрах ёстой, ийм дүрмийг баримтална гэсэн дэг журам байхгүй бөгөөд энэ нь зөвхөн илүү сэтгэл амар амьдрах, дарамтгүй байх, эрх чөлөөтэй амьдрах л ойлголт билээ. 

Онлайн сэтгүүлийн нийтлэлч Кацуяа Тоёода 22 мкв өрөөндөө ердөө нэг ширээ, нэг гудастайгаар л амьдардаг. Одоогоор ганц бие амьдарч байгаа түүнд унтах тухтай гудас, ажлаа хийх ширээ, хоол идэх хэрэгслээс өөр зүйл хэрэг болдоггүй.

Минималист байдлаар амьдарна гэдэг нь өөрт хэрэггүй зүйлсийг эзэмшиж, амьдралд нь хэрэг болохгзй зүйлс рүү шунаж, өөрт шаардлагагүй ажлууд руу анхаарлаа төвлөрүүлэх зэргийн эсрэгээр амьдрахыг л илэрхийлнэ. Чухал цөөн зүйл дээр төвлөрөх, энгийн, цөөн, бага зүйлээр ихийг бүтээх, багаар их боломж үүсгэх зэрэг түлхүүр үгс энэхүү ойлголтыг төгс тодорхойлно.

Нэг сэрээ, нэг халбага, нэг хутга... Ганц бие амьдардаг Кацуяа Тоёодад одоогоор ийм л зүйлс хэрэгтэй. Цэвэрлэх зүйл багатай, цэгцлэх зүйл багатай байна гэдэг гэрийн ажил, ойр зуурын ажил зэрэгт зарцуулах цагийг бага болгосноор өөр зүйлд буюу найзуудтайгаа уулзах, дуртай зүйлдээ цагийг зарцуулахад нь тус болдог аж. Хэрвээ тэр том байшинд, олон тавилгатай, олон хэрэгсэлтэй амьдардаг байсан бол тэдгээрийг цэвэрлэх, цэгцлэх, дундаас нь хэрэгтэй зүйлсээ хайж олох, засаж янзлах зэрэгт маш их цагийг зарцуулна.

Цөөн үгээр минимализмийг зарим хүмүүс эрх чөлөө хэмээн тодорхойлох нь бий. Минималист амьдрал таныг айдсаас, санаа зоволтоос, хэтрүүлэн бодохоос, гэмшлээс, сэтгэл гутралаас чөлөөлнө гэж тодорхойлогддог. Ялангуяа орчин үед юмс төрөл бүрээр хөгжиж бидний эдэлж хэрэглэх зүйлс хэд дахин олширч, бидэнд сонголт хийх хангалттай нөхцлүүд бий болсон тул илүү ихийг хэрэглэх, илүү ихийг эзэмших, илүү ихийг хийх хүсэл улам ихээр төрөх болсон билээ. Хүний хэрэгцээ, хүсэл, ачаалал үүнийг даган ихсэхийн хэрээр илүү их ачаалал биднийг нөмрөх болж, хэрэггүй зүйлсэд толгойгоо ажиллуулах, дэмий зүйлд санаа зовох, шаардлагагүй зүйлд энерги зарцуулах байдал маш ихэссэн.

"Би өөрийн амьдралд шаардлагатай, хэрэгтэй, дуртай зүйлсээ л байлгаж, түүндээ цаг гаргаж, түүний хэрээр аз жаргалтай байхыг хүсдэг" Сайко Кушибики

Та шүүгээгээ онгойлгоод худалдаж авсан хувцаснуудаа тоолоорой. Та хэдийг нь яг өдөр дутамдаа өмсөж, хэдийг нь шүүгээнд эвхээстэй нь мартаж орхисон бэ? Та сард нийт хэчнээн хувцсыг сольж өмсөж байна вэ?

Японд 2011 онд болсон газар хөдлөлтийн үеэр 20,000 хүн амь үрэгдсэн. Бэртэж гэмтсэн хүмүүсийн тал хувь нь гэрийнхээ тавилганаас болсон байна.

Та яг одоо өөрийн төвлөрч буй ажлуудаа жагсааж бичээрэй. Уг ажлууд таны ирээдүйд чухам ямар хэрэгтэй, тус ажил танд ямар өгөөж өгөх, ямар шалтгааны улмаас хийж байгааг сайтар эргэцүүлээрэй.

Олон зүйлсийг зэрэг амжуулах нь хожоотой гэгддэг ч алийг нь ч үр дүнтэй хийж чадахгүй сул талтай. Харин нэг зүйл дээрээ их цаг зарцуулж, төвлөрч чадсанаар түүнээсээ илүү их ашиг, боломжийг үүсгэх давуу талтай.

Зарим хүмүүс минимализмыг үгүйсгэж хүнийг зорилгогүй, идэвхгүй, сул дорой болгодог гэдэг ч яг үнэндээ минималист байж чадсанаар бага зүйлээр ихийг бүтээх боломж гарч ирдэг аж.

Кацуяа Тоёодо 2 жилийн өмнөөс дэлхий нийтийн трендийг дагаж хувцаслахаа больсон байна. Тухайн үед түүнд хувцас сонгоход, өмссөн хувцсаа хэр тохирч байгаа бол гэдэгт маш их санаа зовдог байж. Харин одоо тэр хамгийн энгийн, цэвэрхэн харагдах цөөн хувцсыг худалдан авч уг асуудлаас ангижирсан.

Та өрөөгөө сайн ажаарай. Таны өрөөнд байгаа тавилга, эд зүйлс яг юунд хэрэгтэй болоод тухайн байрлалд байгааг сайн бодоод үзээрэй.

Япончууд хамгийн минималист үндэстэн. Фумио Сасаки бол минималист амьдралтай сая сая хүний төлөөлөл.

Та нэг өдрийг гэрээ бүтэн цэгцэлж өнгөрүүлээрэй. Шүүгээ, цүнх савнаас тань хэчнээн хэмжээний хэрэггүй, магадгүй хэзээ ч ашиглахгүй зүйл гарч ирэх бол?

Macbook Air бол минималист бүтээгдэхүүний хамгийн алдартай жишээ. Хөнгөн, авсаархан, энгийн байдал бидний амьдралыг ямар амар болгодгийн тод жишээ юм.

Минимализм танд эдгээр олон хэрэггүй, шаардлагагүй зүйлсээс татгалзахыг санал болгодог. Ингэснээр таны амьдрал илүү хөнгөн, амар, эрх чөлөөтэй болох байдал ажиглагддаг тул дэлхийд сая сая хүн ийм хэв маягаар амьдарсаар байна. Сэтгэлийн дарамтгүй, стрессдэх зүйлгүй, эрх чөлөөтэй...

unread.today

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 4 цаг 46 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 4 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 2 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 7 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 5 цаг 14 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 5 цаг 24 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 5 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 17 цаг 36 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top