x

Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс ДЦС-III-ын өргөтгөл, шинэчлэлийн талаар тодрууллаа.


-дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудал УИХ-аар орж, дэмжигдлээ. Гэвч 1.3 тэрбум еврогийн өртөгтэй байгаа нь хэт өндөр үнэтэй гэсэн шүүмжлэл явж байна. Үүн дээр тайлбар өгнө үү?

-Энэ чинь 1.3 тэрбум еврогийн асуудал биш л дээ. Зүгээр санаатайгаар, эсвэл санамсаргүй байдлаар сенсаци дэгдээгээд байгаа юм.

-Тэгвэл нийт төсөвт өртөг нь хэд юм бэ?

-Төсөвт өртөг нь 2022 оны есдүгээр сард ирсэн ТЭЗҮ-ээрээ 1.3 тэрбум евротой тэнцэх хэмжээтэй рублийн санал ирүүлсэн юм. Тэр үед нэг евро 60 орчим рубльтэй тэнцэж байсан. Түүнээс хойш цаг хугацаа өөрчлөгдөөд 100 гаруй рубльтэй тэнцчихээд байна. Энэ ханшаар хөрвүүлэх юм бол тэрбум, эсвэл 900 ч юм уу нэг тоо гарна. Гэхдээ энэ асуудлыг бид 810 сая орчим ам.доллараас дээшээ гэрээ хийж чадахгүй гэдэг саналаа ОХУ-ын талд олон удаа тавиад байгаа.

Тэгэхээр оросууд ажлын болон нарийвчилсан зураггүй байж ТЭЗҮ-ээсээ зөрөөд янз бүрийн асуудал үүсч магадгүй гэхээр тэгвэл зургаа хийчихье. Дараа нь төсвөө хийе. Ингээд бүх зүйл тодорхой болсны дараа үнээ дахиж ярилцъя. Санхүүжилт, бусад асуудлуудыг цааш нь хөгжүүлэх тухай ярья гэдэг утгатай гэрээг Засгийн газар оруулж ирсэн. Харин санаатай, санамсаргүй улстөржүүлээд айхтар өндөр үнэтэй шахаа хийж байна гэсэн хардлагууд явах шиг боллоо. Ийм зүйл байхгүй гэдгээ УИХ-ын танхимд илэрхийлсэн.

-Төсөвт өртөг дээрээ нэгэнт л тохирохгүй байгаа юм бол заавал ОХУ-аар хийлгэх шаардлага байгаа юм уу?

-Засаг залгамж чанартай. Түрүүчийн Засгийн газрын үед ОХУ-аар хийлгэе гэдэг шийдвэр гаргаад ОХУ-ын талтай олон улсын гэрээний асуудал хөндөгдөөд явчихсан. Тэгэхээр энэ сэдвийг нэг талдаа гаргах хэрэгтэй болж таарна даа. Хийлгэх юм уу, үгүй юу гэдэг яриагаа цэглээд ажил хиймээр байна.

-Энэ өргөтгөл нь эдийн засгийн үр өгөөжгүй. Тийм болохоор энэ мөнгөөрөө шинэ станц барих хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг зарим гишүүд илэрхийлж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Буруу ойлголт яваад байгаа юм. Энэ чинь нэмэлтээр ТЭЦ-3-ын хашаан дотор хоёр шинэ станц барих юм шүү дээ. Шинэ станц барих гэж байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийн үр ашиггүй бол мэдээж зогсоож таарна биз дээ. Үр ашигтай гэсэн нөхцөл хангагдсан тохиолдолд энэ төслийг цаашаа хөгжүүлэх тухай ярина.

-Энэ төсөл хэрэгжсэнээр манайд ямар ашигтай байх вэ?

-ТЭЦ-3 маань өнөөдөр 198 мегаватт цахилгаан үйлдвэрлэж байгаа. Гэвч тоног төхөөрөмжийнх нь дийлэнхийн хугацаа нь дуусчихсан. Шинэ барих станц нь 300 мегаватт хүчин чадалтай байна. Хоёрдугаарт, дулаан үйлдвэрлэлийг нь нэг дахин нэмэгдүүлэх төсөл юм. Улаанбаатар хот маань цахилгаан болон дулааны хомсдолд орчихсон. Ачааллаа дийлэхгүй байгаа учраас тулгамдсан асуудал болчихоод байна.

-Хүмүүсийн яриад байгаа шиг ОХУ-аас энэ төслийг явуул гэсэн тулгалт, шахалт үнэхээр ирээд байгаа юм уу?

-Монгол Улс бол ардчилсан улс. Хүмүүс янз бүрийн үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэж бодож байгаа. хардах ч эрхтэй. Харин гүтгэх бол хуулийн зохицуулалттай. Тэгэхээр ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй. Манай талаас экспортын зээлээр санхүүжүүлье гэдэг хүсэлтийг 2019, 2020, 2021 онуудад төрийн өндөр дээд түвшний уулзалтууд, Засгийн газрын хуралдааны үеэр тавьж байсан асуудал.

-Экспортын зээлийг өөр улсаас аваад энэ төслийг хийх бололцоо байхгүй юу?

-За даа, 2015 онд Парисын хэлэлцээр байгуулагдсан. Ингээд барууны улсуудын санхүүгийн байгууллагууд ерөнхийдөө нүүрсний төслийг санхүүжүүлэхээ зогсоочихсон. Мөн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд ч гэсэн нүүрсний төслийг үйлдвэрлэхээ больчихсон байгаа.

Үүний дараа 2021 онд НҮБ-ын чуулган дээр БНХАУ-ын дарга Хятадын газар нутгаас гадна нүүрсний цахилгаан станцыг Хятад улс санхүүжүүлэхгүй гэдэг амлалт аваад, энэ нь Хятадын төрийн бүх холбогдох шийдвэрүүд болоод гарчихсан. Тэгэхээр 2015 оноос өмнөх үетэй харьцуулахад өнөөдөр нүүрсний төсөл дээр санхүүжилт босгох бололцоо шулуухан хэлэхэд 90 гаруй хувиар буурчихсан. Парисын хэлэлцээрт ороогүй цөөхөн улсын нэг нь ОХУ учраас л тухайн үеийн Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм байна лээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.87)
    Засаг өөрөө мөнгө байхгүй хүн зээлээр хийгээд өгье гэхээр элдвээр гоочлох хэрэггүй . Ёстой нөгөа гуймхай байж голомхой гэдэг…
    2025 оны 01 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 16 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 26 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 1 цаг 33 мин З.Ган-Очир: АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2 цаг 48 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top