x

450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ

Тээврийн цагдаагийн албанаас автомашины торгуулийн хэмжээ 450.000 төгрөгөөс их байвал эзэмшигчийг нийтэд тустай ажил хийлгэнэ гэж мэдээлсэн. Харин торгуулийн хэмжээ 450.000 төгрөгөөс бага байвал тээврийн хэрэгслийг торгууль төлөх хүртэл журмын хашаанд байрлуулна гэсэн юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн авт омашины торгуулийн хэмжээг зохицуулах шинэ журмын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энгийнээр тайлбарлахад, торгууль 15 хоногийн хугацаанд 50 хувиар буураад байгаа гэдгийг иргэд мэдэж байгаа. Гэхдээ энэ хуульд торгууль 15 хоног дотроо 50 хувиар буурна, иргэд сайн дураараа төлөхгүй байгаа тохиолдолд 50 хүртэлх хувиар нэмэгдэнэ гэсэн өөрчлөлт орсон.

Энэхүү хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хамтарсан тушаалаар “Эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага, хоорондын үйл ажиллагааг зохицуулах мэдээлэл солилцох журам”, ”Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал”ыг тус тус баталсан. Үүнтэй холбогдуулаад бэлтгэл ажил болох нэгдсэн санд торгуулийн мэдээллүүдийг хянах, эрх бүхий албан тушаалтнууд зөрчилтэй байгаа жолоочийг зөрчлийн хэмжээг мэдэх зэрэг бэлтгэл ажил явагдаад ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүх сангийн үйл ажиллагаа жигдрээд хяналт шалгалт тавигдаад эхэлсэн гэж ойлгож болно.

-Автомашины торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгөөс их болсон тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэнэ гэж мэдээлсэн. Үүнийг хэрхэн зохицуулж ажиллах вэ?

-Журамд заасны дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийг цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад тухайн жолооч хуульд заасан хугацаандаа буюу 15 хоногтоо багтаж торгуулиа төлөөгүй, торгуулийн хэмжээ нь 450 мянгаас бага байвал тухайн жолоочийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийгээд торгуулийг албадан төлүүлэх буюу эрх бүхий байгууллага болох шүүх рүү хүргүүлнэ. Шүүхээс тухайн жолоочийг албадаж торгуулиа төлж дуусгаад машинаа журмын хашаанаас авах нөхцөл байдалд шилжүүлнэ гэсэн үг. Харин цагдаагийн алба хаагч тухайн жолоочийг зогсооход олон торгуультай, цаг хугацаандаа төлөөгүй явж байгаад 450 мянган төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч жолоочийн бичиг баримтыг хурааж аваад машиныг нь журмын хашаанд оруулж, шүүх рүү санал явуулна. Гэхдээ торгох шийтгэлийг нь нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солиулах хүсэлт явуулна. Шүүх хүсэлтийн дагуу тухайн хүний торгуулийг 450 мянган төгрөгөөс давсан байвал хүсэлтийг зөвшөөрч, тухайн иргэнд мөнгийг нь төлүүлэхгүйгээр торгуулийн оронд нийтэд тустай ажил хийлгэнэ гэж хамгийн энгийнээр ойлгож болно. Нийтэд тустай ажил нь хөдөлмөрийн тухай хуулиараа өдөрт 8 цаг ажиллах ёстой. Тухайн хүний хийсэн хөдөлмөр нь өдөрт торгуулиас 15 мянган төгрөг хасагдана гэсэн үг. 450 мянган төгрөгөөс эхэлбэл хамгийн багадаа 30 хоног ажил хийж байж торгуулиа төлж барагдуулна. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ зөрчихгүй, нийтийн дагаж мөрдөж байгаа хууль эрх зүйг зөрчихгүйгээр цагдаад торгуулахгүй хөдөлгөөнд оролцох боломж байгаа. Иргэд маань журам хэрэгжиж эхлэхтэй холбоотой зарим талаар буруу ойлголттой байна.

-Өмнө нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон торгуультай автома шиныг ямар журмаар зохицуулалт хийдэг байсан бэ?

-Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийгээд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд “Монгол Улсын зөрчлийн тухай хууль”-иар арга хэмжээ тооцдог. Энэ оны гуравдугаар сараас өмнө торгуулийн хуудас гаргаж өгдөг байсан бол оны дунд хэсгээс эхлээд гар утсанд нь мессэжээр очдог болсон. “И-Монголиа” -аар мөн давхар мэдэгдэл очдог болсон. Жишээ нь, хурд хэтрүүлсэн зөрчил дээр хуульд заасны дагуу 50 мянган төгрөгөөр торгох ёстой. Эхний 15 хоногт торгууль нь мессэжээр ирэхдээ 25 мянган төгрөгний мэдэгдэл ирж байгаа. Түүнийг иргэд 50 хувь хөнгөлж байгаа гэдгийг ойлгохгүй, 25 мянгынхаа талыг тушаачихаад “миний торгууль арилахгүй байна” гэдэг буруу ойлголт байдаг. 16 дахь хоногоос эхлээд энэхүү журмаар торгууль нь 10 хувь өсч 50 мянган төгрөгний торгууль 55 мянган төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг. Энэ үед “Зөрчлийн нэгдсэн сан”-аас таньд мессэжээр анхааруулга очно. Дахиад нэг сар болоход 10 хувь нэмэгдээд таны торгууль 60 мянган төгрөг болж харагдана. Ингээд нийт таван сар болоход таны торгууль 50 хувиар өсөөд таны 50 мянган төгрөгний торгууль 75 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Таван сарын хугацаанд торгуулиа сайн дураараа төлөхгүй явж байгаа тохиолдолд цагдаагийн алба хаагч таныг зогсоож шалгахад “торгуулиа төлөх үүргээсээ зайлсхийсэн” гэдэг үндэслэлээр албадан торгууль төлүүлэх, эсхүл торгуулийн хэмжээ өндөр байвал нийтэд тустай ажил хийлгэнэ гэж ойлгож болно.

-Шинэ журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Үйл ажиллагаа жигдрээд журам маань ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн хэрэгжээд эхэлчихнэ гэсэн үг. Одоо зохион байгуулалтын арга хэмжээ явагдаж байна, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт мэдээллийг прокурорын байгууллагуудтай хамтраад нэгдсэн чиглэл зөвлөмжүүдийг өгсөн.

-Энэхүү журмыг хэрэгжүүлж эхэлснээр замын хөдөлгөөний зөрчил буурна гэж үзэж болох уу?

-Аливаа нэг улс оронд хуульд чангараад эхлэхээр зөрчил гаргаж байгаа иргэдийн тоо буурдаг. Жишээ нь, манай улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хүлээлгэх хариуцлага өндөр болж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил өмнөх жилийнхээс 40 хувиар буурсан. Үүнтэй адил торгуулиа төлөхгүй буй, замын хөдөлгөөний дүрмийг ноцтойгоор зөрчиж байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлага нэмэгдэхээр жолооч нар илүү сахилга баттай, дүрмээ баримтлаад замын хөдөлгөөнд оролцоно гэж найдаж байна.

-Сүүлийн хэдэн сарын доторх торгууль энэхүү журамд хамаарах вэ?

-Шинэ журам батлагдсан өдрөөс эхлэн 2024 оны гуравдугаар сарын 13наас хойших торгуулиуд хамаарна. Журам батлагдахаас өмнө байгаа торгуулиуд яах вэ гэвэл төрийн үйлчилгээ авахад тодорхой зүйлүүд дээр хязгаарласан байдаг. Жишээлбэл, жолооны үнэмлэхээ шинээр авах, ангилал өөрчлөх, тээврийн хэрэгслээ шилжүүлэх зэрэг тохиолдолд өмнөх торгуулиа төлж байж авна гэдэг журмаар зохицуулагдаад явна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.216.131)
    Ямар улсад өдрийн 8 цаг ажиллаад 15 мянган төгрөгний цалин авч байнаа. Боолын хөдөлмөр юм уу эрүүл ухаантай хүн наад шийдвэрийг чинь гаргаад байна уу эсвэл солиотой хүн байна уу?????
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.95.12)
    ТЦА гэдэг байгуулага ажлаа хийвэл сайн л байна ! Юу л бол итгэхгүй л байна ?
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 17 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 27 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 1 цаг 34 мин З.Ган-Очир: АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2 цаг 49 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top