x

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

Дэлхий даяар озоны үе давхаргыг хамгаалах өдрийг энэ жил "Уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, озоны давхаргыг хамгаалах Монреалийн протоколын үйл хэргийг дэмжиж байна" уриатай тэмдэглэж байна.

Жил бүрийн энэ өдрийг Монреалийн Протоколд нэгдсэн 198 орон “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш “Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж бүх нийтээр цэцэглэн хөгжиж чадах Дэлхийг байгуулцгаая” гэж уриалан, “Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохгүй бол агаарын температур 1.5 хэм хүртэл нэмэгдэх тул улс орнуудад Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг баталж, Засгийн газар, бизнес эрхлэгч, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, залуусын бүлэгд, орон нутгийн иргэд хамтдаа хүчин чармайлтаа эрчимжүүлж, хөгжиж буй орнуудад шаардлагатай дэмжлэг үзүүлнэ” хэмээсэн байдаг.

Одоогийн бодлого хэвээр үргэлжлүүлбэл озоны давхарга 2066 оны орчим Антарктид, 2055 он гэхэд Хойд туйлд, 2040 он гэхэд дэлхийн бусад хэсэгт 1980 оны түвшинд хүрч (озоны цоорхой үүсэхээс өмнө) нөхөгдөх төлөвтэй. Озон задалдаг бодисыг хориглож, озоны давхаргыг аажмаар нөхөгдөх боломж олгосноор Монреалийн Протокол нь олон хүнийг арьсны хорт хавдар, нүдний цагаа унах өвчнөөс сэргийлж, экосистемийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гэр, сургууль, ажлын байр дахь агааржуулалтын хэрэгцээ нэмэгдэж байгааг зогсоох боломжтой юм.

БОУӨЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн, “НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Озоны давхаргыг хамгаалах Венын конвенцыг 36 жилийн өмнө баталсан. Шинжлэх ухаан технологийн үр дүнд 1920 онд хлор фторт нүүрстөрөгчийн хий буюу хөргөх шинэ технологи гарган авснаар хөргөлт, агааржуулалтын технологид ахиц дэвшил гарсан. Химийн салбарын эрдэмтэд 1975 онд судалгаа хийж, хөргөлтөд хэрэглэдэг бодис нь ууршин, хөргөлтийн төхөөрөмжөөс алдагдаж, озоны давхаргыг цоолж байгааг тогтоосон. Озоны давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг тодорхой хэмжээнд өөртөө шингээдэг. Хэт ягаан туяа хэмжээнээс хэтэрснээр озоны давхарга үгүй болж, хүний биеийн дархлаа сулрах, нүдэнд цагаа унах, болор цайх, арьсны өвчнөөр өвдөх үр дагавартай. Озоны давхаргыг хамгаалах Венын конвенцыг хэрэгжүүлснээр тус давхаргын цоорхой тодорхой түвшинд нөхөгдөж байгаа”-г мэдээлэв. 

Монгол Улс озон задалдаг бодисын импортын хэрэглээг үе шаттай багасгах, хэрэглээнээс гаргахыг зорьж, гидрохлорфторт нүүрстөрөгч, гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын судалгаа хийжээ. Хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний импортод тавих гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт ч сайжирч байгаа. Мөн гидрохлорфторт нүүрстөрөгч төрлийн бодис агуулсан төрөл бүрийн үйлдвэрлэлийн шугам, түүнд ашиглах бүтээгдэхүүн, техник технологийг 2020 оноос шинээр зах зээлд нэвтрүүлэх, импортлохыг зогсоогоод байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 20 цаг 58 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 21 цаг 31 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 22 цаг 46 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 23 цаг 3 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 23 цаг 43 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 23 цаг 59 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Өчигдөр 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Өчигдөр 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Өчигдөр 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Өчигдөр 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top