Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Цагааннуур сумын Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэжээ.
Алба хаагчид 50-100 метрийн урттай 19 ширхэг загасны тор, сээтэг гаргаж, хагас тонн хог хаягдлыг татан гаргаад байна.
Цэвэрлэгээний ажлыг Хөвсгөл нуурт зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургуулийн хүрээнд хийгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.