x

Алтай Таван богдын мөсөн голуудад судалгаа хийв

Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Мөстөл судлалын салбарын Алтай таван богд дахь энэ жилийн ээлжит судалгааны ажил дууслаа.

Судалгааг зургаадугаар сарын 24-нөөс энэ сарын 5-ны өдрийг хүртэл нийт 76 хоног хийсэн бөгөөд өндөр уулын уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, мөстөл, мөсөн голуудын хайлалт, огшилт, хуримтлалын ажиглалт, мөн Потанин, Александрын мөсөн голуудаас эх авч урсаж буй Цагаан голын ус зүйн ажиглалтуудыг тус тус хийжээ.

Мөстөл судлалын салбарын инженер Б.Сержумагийн өгсөн мэдээллээр өнгөрсөн өвөл Алтай таван богд орчимд цас их орсон боловч дулааны улиралд их хэмжээгээр хайлжээ. Үүний улмаас Цагаан голын усны түвшин ч их байсан.

Мөн агаарын температураас шалтгаалан хуримтлалын бүсэд хайлалт их ажиглагджээ. Уулын 4080 м өндөрт байрлах хуримтлалын бүсийн хамгийн дээд шонгийн цас энэ жил 213 см, мөсөн голын дээд хэсэг 251 см, доод хэсэг 392 см тус тус хайлсан байна.

Ташрамд дурдахад, Потанины мөсөн голын мөсний зузаан зах орчимдоо 50-70 м, мөсний дунд хавиар 150-170 м, дээд хэсгээр 220-280 м орчим байгаа. Мөн мөсөн голын урт нь 1905-2022 он хүртэлх 117 жилийн хугацаанд 970 метр богиноссон нь өмнөх судалгаануудаар тогтоогдсон. GPS-ийн мэдээллийг ашиглаж жил бүр хийсэн хэмжилтээр 2010-2015 онд 65-70 м, 2015-2017 онд 26 м, 2017-2020 онд 30-37 метр дээшээ шуугджээ. Сүүлийн 9 жилийн хугацаанд 126 метр дээшээ хайлж богиноссон байна.

Түүнээс гадна мөсөн голд хэмжүүр хийх зорилгоор байршуулсан шонгууд жил бүр 2-4 метр доошоо урсаж гулсдаг болох нь тогтоогдсон билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 21 цаг 1 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 21 цаг 35 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 22 цаг 49 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 23 цаг 6 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 23 цаг 46 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Өчигдөр 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Өчигдөр 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Өчигдөр 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Өчигдөр 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Өчигдөр 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top