x

Аргаль хонинд зориулж хөв цөөрөм байгууллаа

Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас аргаль хонины хавар, намрын улирлын гол байршил нутаг болох Харнууд гэх газар 2000 литр усны багтаамжтай хөв цөөрөм байгуулав.

Тухайн орчимд зэрлэг амьтан усанд орох уст цэг байдаггүй тул бороо, цас, шар усны үер хуримтлагдах боломжтой газрыг сонгож энэ хөвийг байгуулжээ. Хамгаалалтын захирагаанаас шаардлагатай үед ус аваачиж хийж байхаар төлөвлөснийг БОУАӨЯ мэдээллээ.

Уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг аргалийн тоо толгой өнгөрсөн оны байдлаар 4024 болсныг бид мэдээлж байсан билээ. Увс, Баян-Өлгий аймгийн ОХУ-тай хилллэдэг бүс нутагт  тоо толгой нь тогтвортой өсөж байгаа.

Аргаль нь Төв Азийн уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг хонь дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм. Өндөр нь 120 см, 140 кг хүртэл жинтэй, биеийн урт нь 1.8 м хүрнэ. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүртэл урт байдаг аж.

Монгол орны Ховд аймгийн Цамбагарав, Байтагийн уул, Мянган угалзтын нуруу, Увсын Хархираа, Түргэний уулс, Говь-Алтайн Хар азарга, Хантайширын нуруу, Бурхан буудай уул, Хангай, Хэнтийн  нурууны салбар уулсаар элбэг тархан амьдардаг. Хангайн хөвчийн нуруу, зах бэлийн уулсад ховор, Өмнөговийн уулсаар ховордуу, Дундговь, Дорноговийн намхан уулсаар ховор тохиолдоно. Биеийн ерөнхий төрхөөр Монгол хоньтой адил, төстэй ч байгалийн нөхцөлд зохицож хөл нь өндөр нарийхан цэгцгэр, үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй. Эрийг нь угалз, эмийг нь аргаль гэнэ. Угалзын биеийн жин нь 200 кг, цээжний өргөн нь 115-120 см, Эврийн урт нь 160-180 см, түүнээс ч урт байх нь бий. Аргаль нь таана, багалуур, хялгана, элбэгтэй уулын бэл, толгод, хад асгатай уулаар голлон бэлчээрлэдэг.

Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тоо толгой ихээхэн хэлбэлздэг. Монголд 1970-аад оны сүүлчээр 40 мянга орчим толгой аргаль байсан бол 2001 онд 13-15 мянга болж цөөрчээ. Энэ нь хууль бус ангаас гадна цөл, хээрт задгай ус, бэлчээр бүхий нутагт нь мал бэлчээрлэснээс дайжин зайлж, чоно, ирвэс, шилүүсний идэш болдогтой холбоотой. Иймд 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Засгийн газрын 2012 оны тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэн, Монгол Улсын “Улаан ном”, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад, мөн Монгол Алтай, Хангайн өндөр уул, Говийн Алтай, Зүүн гарын болон Алтайн өвөр говьд аргалын байршил 6146.4 мянган га талбай бүхий 5 газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 21 цаг 1 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 21 цаг 34 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 22 цаг 49 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 23 цаг 6 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 23 цаг 46 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Өчигдөр 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Өчигдөр 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Өчигдөр 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Өчигдөр 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Өчигдөр 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top