x

Улаанбаатарын агаар химийн хорт атакнаас өөрцгүй

Гарчиг тун эвгүй, түгшмээр. Гэвч би яг байгаагаар нь авчихлаа. Сүржигнэх гээгүй шүү. Өнөөдрийн байдлаар УБ-ын агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын тогтоосон аюултай түвшнээс даруй 4 дахин их болсон, дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой хотоор УБ “шалгарсан” тухай хэвлэл мэдээллээр шуугьж, харин ард олон “тэгж л байдаг юм”  аястай утаатайгаа эвлэрээд, урин дулаан цагийг тэсэн ядан хүлээх аж.

Монголчууд гэж амар амгалангийн туйл. Гэтэл нийслэл дэх агаарын бохирдол, утааны талаар төр засгаас дорвитой, шийдвэртэй, огцом, үр дүнтэй  арга хэмжээ авч чаддаггүй, утаа гаргаж буй гэр, зуух, машины ард ямар нэгэн МОНГОЛ ХҮН л шовойтлоо сууж байдаг тул тэднийгээ хайрлаад яаж ч чаддаггүй, ийм л дүр зураг харагдана.

Уг нь хотын энэ их утаа, агаарын бохирдолд хяналт тавьж, цэвэр байлгах үүрэг чиглэлтэй чамгүй олон  байгууллага, албан тушаалтнууд байдаг сан:  

  • Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо;

  • Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдарч ажиллах нөхцөлийг хангуулах үүрэгтэй МХЕГ, нийслэлийн МХГ;

  • Нийслэлийн агаарын бохирдлын асуудал хариуцсан Засаг даргын орлогч;

  • Нийслэлийн Агаарын чанарын алба;

  • Нийслэлийн агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл;

  • Ус цаг yyp, орчны хяналт шинжилгээний газрын харьяа Агаарын чанарын асуудал эрхэлсэн Мэргэжлийн алба одоо байна уу, үгүй юү, мэдэхгүй?

Дээрх нь дээ, 2011 онд “Цэвэр агаар” гэх гоё нэртэй сан ажиллаад 93.2 тэрбум төгрөг хий хоосон шамшигдуулаад эцэст нь саяхнаас татан буугдлаа гэсэн мэдээ явж харагдсан.

Баримжаа тоо. УБ-ын нийт айл өрхийн 70% нь монгол гэр, хашаа, амбаарт утаа уугиулаад түүндээ дулаацан амьдардаг. Улаанбаатарт ашиглалтад орсон, орох хэдэн мянган  орон сууц эзнээ хүлээсээр. Учир нь гэр хорооллынхон улны иргэд тул орон сууц худалдан авах бэл бэнчингүй. Гэхдээ гэр хорооллоос ганц нэг айл байшинд шилжих нь шилждэг. Тэр тоолонд хашааны газар нь үлдээд өөр нэг улны иргэн таван ханатаа барьж аваад суурьшчихдаг. Эсвэл хөдөөгөөс нутгаас нь төрөл садан нь гэрээ ачаалаад нүүж ирээд нийслэлд дөнгө болоод суучихдаг. Тэр тоолонд агаар (утаа), орчин, хөрсний бохирдол (нүхэн жорлон, хог, үнс) нэмэгдэнэ. Өөр нэг айл, ах дүүс, үр хүүхэд нь нүүж ирэх, эсвэл салбарлаж үлдвэл дүндээ дүн, нэг орон сууцаа сул алдаж байгаатай адил.

Нүүсэн айлын хашаа, гэрийн буурин дээр дахин утаа баагиулахгүйгээр зохицуулалт хийх зориг зүрх Монголын Төрд шувтан үгүйлэгдэнэ. Болж өгдөг сөн бол ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулчих хэрэгтэй мэт.

Шийдэл байна уу, байна. 1) УБ-ын гэр хорооллын айлуудыг орон сууцжуулж бүрэн дуусгах; 2) нийслэлийн дагуул хотуудыг бий болгож, хүн амын суурьшлыг сийрэгжүүлэх; 3) Орон нутаг руу нь нийгмийн халамжийн мөнгийг төвлөрүүлэх замаар хөдөөгийн иргэдийг нутагт нь буцаах бүр хагас саяас дээш тоогоор, нэг сая байсан ч болохгүй гэх юмгүй. 

Манай улсын насанд хүрсэн бараг хүн нэг бүр машинтай (ихэнх нь мэдээж хуучин) болсон энэ цаг үед автомашины хөдөлгүүрээс агаарт цацагдах хорт бодистой нийлүүлээд гэр хорооллын утааг тооцсон ийм ийм хор агаарт байнга байдаг. Мэдээж бохирдуулагч гол “буруутнууд” нь 1) гэр хорооллын айлын яндангаас гарч буй нүүрс түлээний утаа; 2) түүхий нүүрсээр ажилладаг ДЦС-уудын болон жижиг уурын зуухнуудаас гарч байгаа утаа; 3) нийслэлийн гудамжинд багтаж ядан багширч буй хэдэн зууны мянган автомашины хөдөлгүүрээс ялгарч буй утаа. “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр, бид УБ-ын салхины зонхилох чиглэлд буюу УБ-ын баруун талд бүх ДЦС-аа бариулчихсан нь энэ их утааны асуудалтай холбогдож яригдах бас нэг харамсмаар сэдэв мөн.

Аливаа зүйлийн шаталт гэдэг нь физик-химийн хувирал, урвал юм. “Бодисын масс хадгалагдах хууль” гэж байдгийг Та бид дунд сургуулийн химийн хичээлд үзсэн дээ. Тэр хуулиар: Урвалд орж байгаа бодисын хэмжээ  урвалын эцэст гарч буй бодисын хэмжээтэй тэнцүү байдаг.

Энэ юу гэсэн үг вэ гэхлээр, галд шатаж “алга болж байгаа” тэр олон зуун мянган тонн түүхий нүүрс, мод, бензин шатахуун, ер нь шатааж байгаа хог хаягдал, тэр бүгд физик химийн шинж чанараа хувиргаж өөрчлөөд УТАА (үнс нурам, хөө тортог, тоос шороо, химийн хорт болон цацраг идэвхт бодис) гэгч “мангас” болон хувирч агаар орчинд цацагдан тархаж, Та бидний (хүн амьтны) ам хамраар орж, амьсгалын болон хоол боловсруулах замыг туулан биед орж, эд эрхтний дотор тархан уусаж алга болдог.

Утааны найрлага дахь химийн үндсэн хорт бодис ба тэдгээрийн уршгийг мэддэг анзаардаг монгол хүн тун цөөхөн (бараг байдаггүй) байдаг нь том эмгэнэл, мэдүүлдэггүй нь том гэмт хэрэг юм. Энэ талаар химийн цэргийн доктор, генерал миний найз М.Хүрлээ надад ийн зөвлөв. Химийн зэвсэг хэрэглэсэн дайны байдалд байдаг шахуу юм ярилаа.

Генерал М.Хүрлээгийн мэдээллээс: Уг нь цэвэр агаарын стандарт найрлага нь: хүчилтөрөгч (О2) 21%, азот (N) 78%, аргон (Ar) болон идэвхгүй бусад хий 1% байх учиртай боловч УБ хотод Та бидний амьсгалж байгаа агаарын найрлагад яг ямар ямар бодисууд  агуулагдаж байгааг тодорхой нарийвчлан тоочин хэлэх боломжгүй. Харин дэгсдүүлэн хэлбэл түүхий нүүрс, мод түлээний зэрэгцээ галд шатдаг бүхнийг бид гал руугаа хийдэг болохоор Улаанбаатарын энэ бохир агаарын найрлагад Д.И.Менделеевийн “Химийн үелэх систем”-д байдаг бараг бүх хортой элемент агуулагдаж байгаа нь тодорхой.

УБ-ын агаарын бохирдлыг бүрдүүлж байгаа гол гурван эх үүсвэр, тэдгээрийн хор уршгийн талаар задалж үзье. Үүнд: Гэр хорооллын айлуудын болон ДЦС, жижиг уурын зуухнуудын түлшинд ашиглаж буй түүхий нүүрсний шаталтаас ялгарч байгаа утааны найрлагад тодорхой хэмжээгээр агуулагдаж байгаа угаарын хий (CO), хүхрийн исэл (SO2), нүүрс-хүчлийн хий (СО2), нүүрсний тоосонцор (C), үнс нурам зэргээс гадна уран-238, радий-226, торий-232, калий-4 зэрэг цацраг идэвхт бодисууд агаарт цацагдаж, салхины чиглэлд тархаж, хүн амьтны амьсгалын болон хоол боловсруулах эрхтний замаар биед орж эрхтэн системийг өвчлүүлж, харьцангуй том ширхэгтэй хэсэг нь газарт бууж байгаль орчныг хордуулж бохирдуулж байна. Автомашины хөдөлгүүрээс ялгарч бидний амьсгалж буй агаарт цацагдаж байгаа 200 орчим нэр төрлийн химийн бодис буй. Хамгийн их хор хөнөөлтэй нь азотын исэл, угаарын хий, альдегид, нүүрс-устөрөгч, хар тугалга,  бром, хлорт нэгдлүүд юм. Зарим нь хорынхоо чанарыг 4-5 жил хүртэл удаан хугацаагаар хадгалж, байгаль орчныг үргэлжлүүлэн бохирдуулдаг. Суудлын 1 автомашин жилд дунджаар 1 тонн шатахуун хэрэглэдэг гэж үзвэл уг машины хөдөлгүүрээс жилд 350 кг СО, 20 кг NO, 115 кг нүүрс-устөрөгч, 2.5 кг хатуу хаягдал химийн бодис ялгарч байгаль орчинд  цацагддаг. Энэ өгөгдөхүүн дээр тулгуурлаж УБ-ын агаарын бохирдолтод хагас сая автомашины оруулж байгаа “хувь нэмэр”-ийг тооцоолж үзэхэд ямархуу дүн гарах нь тодорхой. 

Өвөл УБ хотын агаарын бохирдлыг бий болгоход багагүй “хувь нэмэр” оруулж байгаа бас нэг зүйл бол түлшний зориулалтын бус зүйлийн шаталтаас үүсэж буй утаа. Тухайлбал, машины хуучин дугуй, резин, хуванцар сав, гялгар уут, цаас, бөс даавуу, сав баглаа боодол болон шатамхай бусад зүйлс  галд шатахдаа олон нэрийн хорт бодис (нүүрс-төрөгчийн исэл,  давхар исэл, нүүрс-устөрөгч, хлорт устөрөгч, фосген, хлор, цианы хүчил, аммиак, азотын исэл, хар тугалга, мөнгөн ус, хүхэрт устөрөгч, хүхрийн давхар исэл, цианид, формальдегид, диоксин, дибензофуран, толуол, акролеин болон бусад) үүсгэдэг.

Гэр хорооллын айл өрхүүдийн зарим нь өвлийн хүйтэнд нүүрс, модноос гадна аргагүйн эрхэнд гялгар уут, ундаа усны хаягдал сав, бараа таваарын сав баглаа боодол, хуучин резинэн дугуй, сонин цаас, бөс даавуу, гэрээс гарсан төрөл бүрийн хог хаягдал г.м аль олдсон, галд шатаж болох бүхнийг гал руугаа хийж байгаа. Тэр нь хотын агаарын бохирдолтод тодорхой хэмжээний хор нөлөө үзүүлнэ. Жишээ нь автомашины дугуй (резин) шатаахад 23 нэр төрлийн хорт бодис ялгарч агаарт цацагддагийн дотор угаарын хий, хүхрийн болон азотын исэл, диоксин, фуран зэрэг хортой нэгдлүүд болон хар тугалга, мөнгөн ус зэрэг хүнд металлууд, хүний эд эрхтэнд хорт хавдар үүсгэх (канцерогений) бодисууд байдаг. Тэдгээр бодисууд нь амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн, төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаас эхлээд  хүнийг үхэлд ч хүргэх аюултай.  

Аливаа зүйлийн дутуу шаталтаас бий болдог, өнгө үнэр амтгүй, маш хортой бодис болох нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) буюу угаарын хийг Та бид огтоос анзаардаггүй. Гэр байрандаа, автомашин, гарааш дотроо угаартаж нас барсан гэх мэдээлэлд Та бид цочрохоо ч больсон. Угаарын ийм хий нь амьсгалын замаар хүн амьтны биед орж, цусанд нэвчиж хүчилтөрөгчийн солилцоог алдагдуулж, тэр нь толгой өвдөх, нүд бүрэлзэх,  зүрх дэлсэх, бие нозоорч нойр хүргэх зэрэг шинж тэмдгээр илэрч, эцэстээ хүнийг өөрийн мэдэлгүй “үүрд унтах”-д хүргэдэг чимээгүй үхлийн аюултай хорт бодис юм. Агаарт байх угаарын хийн концентрацын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0,02 мг/л бөгөөд агаар дахь түүний концентрац нь 0.1% -аас хэтэрвэл үхэлд хүргэх аюултай.

Манайхан аргаа бараад сайндаа л амны хаалт (маск) зүүдэг. Гэхдээ зүүхгүй нь түгээмэл. Хойшоо гэр хорооллоор явж байхад масктай хүн бараг олж харахгүй. Гэхдээ маск зүүх нь агаар дахь утаа тоосны харьцангуй том ширхэгтэй тоос, тоосонцроос л түр хамгаалахаас биш өтгөрсөн утааны угаарын хийгээс хамгаалж чадахгүй. Тэр ч бүү хэл цэргийн зориулалтын баг (газ эсэргүүцэгч) ч угаараас хамгаалж чаддаггүйг энд тэмдэглэх хэрэгтэй.

Угаарын хийгээс зөвхөн тусгай зориулалтын шүүгч (гопкалит буюу катализатор)-тай  баг л хамгаалж чадна. Харамсалтай нь манайд тийм баг, хамгаалах хэрэгсэл хаана ч байхгүй.

Юутай ч одоогийн байдлаар, агаарын бохирдлоороо дэлхийд “тод манлай” болж “торгон жолоо” өргүүлж байгаа Улаанбаатар нийслэлийн бохир муухай агаарын ерөнхий тойм бүтцийг зэрвэсхэн харахад ийм байна.  

Ташрамд өөр нэг ноцтой түүхийг мартсан бол эргэж сануулъя.  Одоогоос 20 орчим жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор суманд цианит натрийн (NaCN) хордлого дэгдсэн. Цэргийн химийн нэр томьёогоор бол “Ерөнхий үйлчилгээтэй, байлдааны хорт бодис”-ын ангилалд багтдаг  цианы хүчлийн (HCN) устөрөгч нь натригаар (Na) халагдсан  нэгдэл буюу цианит натри (NaCN) гэдэг маш хортой бодис болох нь тодорхой байхад тэр нь сүүлдээ улс төржилт болж, бүр сүүлдээ Хонгор суманд “хамуу” өвчин  тархсан гэх маягаар “оношилж” ард олноо доог тохуу хийгээд өнгөрөөсөн гашуун түүх буй.

Хотын утааны энэ байдал удаан үргэлжилж, цаашдаа хэт даамжирваас, дэгсдүүлж хэлбэл, нэг “сайхан” өглөө Улаанбаатар маань тэр чигээрээ үүрд “нойрсчихсон” байх бий вий гэж бодохуйд айдас төрнө. Үнэндээ бид бол багахан оврын химийн атаканд хотоороо өртчихсөн яваа юм.

О.Баярхүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 7 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 10 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 14 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 2 цаг 6 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 2 цаг 10 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 2 цаг 11 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 2 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 2 цаг 13 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 2 цаг 14 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 2 цаг 16 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 2 цаг 17 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 3 цаг 23 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 3 цаг 33 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 3 цаг 47 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 3 цаг 51 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 4 цаг 4 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 4 цаг 58 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ... Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алх...
Top