x

Уул уурхайн бус экспортын тэргүүлэх салбарыг бэхжүүлэх Үндэсний экспортын стратегийг боловсруулж байна

“Монголын эдийн засгийн чуулган-2023”-ын хүрээнд Уул уурхайн бус экспортын зөвлөгөөнийг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд 50 гаруй бизнес эрхлэгч оролцож, санал солилцов.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн бус салбарыг дэмжих хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран, Олон улсын худалдааны төв, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн хүрээнд Үндэсний экспортын стратеги, Уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогыг боловсруулж байна. Уул уурхайн бус экспортыг дэмжих, худалдааны орчныг сайжруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж байгаа, эдгээр чухал бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд байнгын харилцаатай хамтын ажиллагаа, нээлттэй санал солилцох, хэлэлцүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “МҮХАҮТ-аас сүүлийн 4 жилийн стратегиа Уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр тодорхойлж, энэ хүрээнд олон санаачилгыг гарган ажилласан. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх хүрээнд зорилтот зах зээлүүдэд Монголын худалдааны төвүүдийг байгуулж санхүүжүүлэлтийн механизм бий болгох, экспортын ил тод байдал, татварын бүртгэлийг сайжруулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, экспортын тусгай санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх лабораторийг байгуулах, хил дамнасан чөлөөт бүсийн менежментийг хувийн хэвшилд шилжүүлж үйл ажиллагааг нь эрчимжүүлэх шаардлагатай”-г илэрхийллээ.

Худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд авч буй арга хэмжээний талаар ЭЗХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга И.Батхүү танилцуулав. Үйлдвэрлэгч бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргахын тулд 29 төрлийн 44 бичиг баримт бүрдүүлж, бичиг баримт бүрдүүлэхэд 168 цаг, хил дээрх шалгалтад 134 цаг, нийт 302 цагийг зарцуулж байна. 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор Цахим нэг цонхны системийг нэвтрүүлэхээр ажиллаж буй бөгөөд ингэснээр бичиг баримт бүрдүүлэлт 10-12 цаг, хил дээрх шалгалт 8-10 цаг болж буурна гэж тооцоолсон байна. Уул уурхайн бус экспортыг дэмжих нэгдсэн бодлогыг тодорхойлж, цаашид татварын орчин, экспортын санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх аж.

Монгол Улсын уул уурхайн бус экспортын тэргүүлэх салбарын өрсөлдөх чадварыг үндэсний болон олон улсын түвшинд бэхжүүлэх иж бүрэн экспортын стратегийн төслийн талаар Экспортын үндэсний стратеги боловсруулах ажлын үндэсний зөвлөх А.Батпүрэв танилцууллаа. Тус стратеги нь экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус салбарыг ирэх 5 жилийн хугацаанд төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, тогтвортой тансаг хэрэглээний үйлдвэрлэл, ирээдүйн экспортын үйлчилгээнд хамаарах зургаан экспортын салбар, дөрвөн үйл ажиллагааны стратегийг хамруулж авч үзжээ.

Бизнес эрхлэгчдийн зүгээс татварын хөнгөлөлт, дэмжлэг, хууль эрх зүйн орчин, чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилт, хүний нөөц, гадаад улсад Монголын худалдааны төвийг байгуулах зэрэг саналуудыг илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 16 мин Месси 80 мянган евро хандивлажээ 47 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 57 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 1 цаг 2 мин Дайн өөрчлөгдсөөр байна 1 цаг 17 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 1 цаг 23 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 2 цаг 11 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 20 цаг 19 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 20 цаг 26 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 20 цаг 31 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 20 цаг 37 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 20 цаг 49 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 22 цаг 42 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 23 цаг 19 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 23 цаг 33 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 23 цаг 40 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 23 цаг 47 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 23 цаг 56 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 23 цаг 58 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр 12 цаг 05 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top