x

Монголын Олон Улсын Арбитр болон Тайландын Арбитрын Төв (THAC) хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа

Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг болон Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр нар Ази Номхон Далайн Арбитрын Бүлгэм /APRAG/ болон Тайландын Арбитрын Төвийн хамтран зохион байгуулсан "Ази болон дэлхий нийтийн олон улсын арбитрын чиг хандлага" сэдэвт семинарт оролцох үеэр Тайландын Арбитрын Төвийн холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж хоёр байгууллагын хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.

Тайландын Арбитрын Төв нь Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 2015 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх арбитр болон эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг Тайланд Улсад хөгжүүлэх, хууль тогтоомжийг сайжруулах үндсэн зорилготой байгууллага юм.

Уулзалт болон санамж бичигт Тайландын Арбитрын Төвийг төлөөлөн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Мачимдорн Кампиранонт болон Стратеги болон бизнес хөгжлийн захирлын туслах Суронгкават Раважай нар оролцлоо.

Талууд санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг харилцан тохиролцов.

  • Арбитрчдын жагсаалтад буй арбитрчдыг харилцан солилцох замаар тус тусын байгууллагын арбитрчдын жагсаалтыг өргөжүүлэх;

  • 2024 оны зунаас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Arbitration summer program” хөтөлбөрийг зохион байгуулахад хамтарч ажиллах;

  • олон улсын арбитрын чиглэлээр хурал, семинар хамтран зохион байгуулах;

  • тус тусын арбитрын хуралдааны танхимыг шаардлагатай үед харилцан тохиролцож ашиглах;

  • тус тусын хууль, эрх зүйн хүрээнд гарч буй олон улсын арилжааны арбитрын хүрээн дэх шинэлэг ололттой туршлагаас хуваалцах;

  • талууд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл солилцох, олон нийтэд түгээх;

  • судалгаа, сургалт зэрэг арбитрын ажлын албыг чадавхжуулах хөтөлбөрт хамтран ажиллахаар тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top