x

Татвар төлөгчдийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр ажиллана

Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан "Тогтвортой хөгжил татварын боловсролын академи" НҮТББ-аас санаачлан, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголтакс ТМЗ ХХК, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран “Таны ирээдүйд татварын боловсрол” уриан дор татвар төлөгчдөд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг МҮХАҮТ-д зохион байгууллаа.

МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжилж ирсэн. 2022 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн татварын нийт дүн 4.7 их наяд төгрөг буюу нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлж, 71.5 мянган хүнийг ажлын байраар хангаж байгааг дуулгахад таатай байна. МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийн нэгдсэн дуу хоолой болж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хууль боловсруулах үйл явц, улсын төсвийг хэлэлцэх явцад татвар төлөгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, байр сууриа илэрхийлсээр ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр идэвхтэй ажиллах болно” гэв.

Өдөрлөгийн үеэр Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Татварын бодлого, шинэчлэлийн чиг хандлага”-ын талаар танилцуулав. Худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, уул уурхайн салбарын татварын бодлого, түгжрэлийг бууруулахад татварын дэмжлэг үзүүлэх чиглэлүүдээр ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, суутган татварын зохицуулалтыг үе шаттай шинэчлэх, биржээр дамжин экспортод гарсан ашигт малтмалд АМНАТ ногдуулах харилцааг нарийвчлан тодорхойлно. Ажилчдаа нийтийн тээврээр зорчих эрх олгосон ААН-д татварын дэмжлэг үзүүлж байна. Мөн цаашид татвар төлөгчдийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр анхаарч ажиллана" гэлээ.

“Таны ирээдүйд татварын боловсрол” өдөрлөгийн үеэр татварын бодлого, шинэчлэлийн чиг хандлага, татвар төлөгчдийн хандлага, төлөвшил, тогтвортой хөгжилд татварын боловсролын гүйцэтгэх үүрэг зэрэг татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх олон сэдвийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон илтгэл, хэлэлцүүлэг явагдлаа. Мөн татвар төлөх үүргийн хэрэгжилтийг хангахтай холбоотой татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд нэгдэн нийгмийн хариуцлагын хүрээнд өдөрлөгт хүрэлцэн ирсэн татвар төлөгчдөд зориулан татварын хууль, татварын төлөвлөлт, татварын эрсдэлийг хэрхэн удирдах талаар болон татвар төлөгчдийн сонирхсон асуудлуудад үнэ төлбөргүй зөвлөгөө үйлчилгээг нэг цэгээс үзүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top