x

“Тогтвортой Сарлагийн арьс” төслийн хүрээнд шинэ технологи танилцуулах сургалт зохион байгуулагдлаа“Тогтвортой Сарлагийн арьс” төслийн хүрээнд шинэ технологи танилцуулах сургалт зохион байгуулагдлаа

“Тогтвортой Сарлагийн aрьс” төслийн хүрээнд МҮХАҮТ, Монголын Арьс Шир Үйлдвэрлэгчдийн Холбоо (МАШҮХ) болон төслийн оролцогч талууд хамтран шинэ технологи танилцуулах сургалтыг 4 дүгээр сарын 24-нөөс 29-ний хооронд зургаан өдрийн турш зохион байгууллаа.

"Булигаар" ХХК, "Бренд гутал" ХХК болон МАШҮХ-ны гишүүн байгууллагуудын төлөөлөл 30 гаруй хүн хамрагдсан тус сургалтыг онол, практик хослуулан явуулсан бөгөөд сүүлийн үеийн арьс идээлгийн технологи болох "нойтон идээлэг"-ийн технологийг танилцуулсан юм.

Идээлгийн ийм технологийг арьс шир боловсруулах үйлдвэрлэлд нэвтрүүлснээр усны хэрэглээг 20-30 хувиар, буруу боловсруулалтаас үүдэлтэй хог хаягдал болон байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулахаас гадна арьс шир боловсруулах явцад үүссэн гэмтэл, бүрэн бус боловсорсон арьс ширийг нөхөн сэргээх боломжтой аж. Мөн энэхүү нойтон идээлгийн технологийг нэвтрүүлснээр тогтвортой, байгаль орчинд ээлтэй сарлагийн арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Сургалтыг Испани Улсын Технологи, Инновацын төвийн /INESCOP/ Материал үйлдвэрлэл лабораторийн дарга Элена Банон, ХБНГУ-ын Фрайберг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн арьс шир үйлдвэрлэлийн төвийн дарга, химич Стеван Гатлинг нар удирдан чиглүүлж, шинэ технологийг танилцууллаа.

Уг сургалт "Свитч Азиа" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ургамлын аргаар идээлүүлсэн Монгол сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүний кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top