x

Бизнесийн ёс зүй, Комплаенсын Үндэсний II Форум зохион байгуулагдлаа

МҮХАҮТ, Рио Тинто Монгол компани, Транспэрэнси Интернэшнл ТББ хамтран хэрэгжүүлж буй “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Бизнесийн ёс зүйн төв” болон МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөлөөс “Бизнесийн ёс зүй, Комплаенсын Үндэсний II форум”-г зохион байгууллаа.

Форумд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Рио Тинто Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Рио Тинто группийн Ази, номхон далайн орнуудын Комплаенс хариуцсан захирал Мэри Слэйтэр, Монголын Мянганы сорилтын сангийн дотоод аудитын захирал Б.Батбаяр, Транспэрэнси интернэшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал, МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөлийн зөвлөх, гишүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 150 гаруй оролцогч танхимаар, орон нутгийн бизнес эрхлэгчид цахимаар оролцов.

Форумын үеэр Рио Тинто групп, Монголын мянганы сорилтын сангаас Бизнесийн ёс зүйн олон улсын хэмжээг баримтлан ажиллаж буй туршлагаасаа хуваалцаж, Эйч ар консалтинг фирм ХХК-ийн захирал Ш.Баярмагнай Хөдөлмөрийн харилцаанд бизнесийн ёс зүйн хэрхэн баримтлах, МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөлийн зөвлөх Б.Батзориг Комплаенсын төлөв байдлын судалгааны дүнг танилцууллаа.

Ёс зүй ба шударга өрсөлдөөн, Хөдөлмөрийн харилцаа, Комплаенсыг хэрэгжүүлэхийн ач холбогдол болон сорилт бэрхшээлийн талаар панел хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, бизнесийн ёс зүйг баримтлах хэрэгцээ шаардлага, ёс зүйг баримталснаар урт хугацаанд тогтвортой хөгжих болон бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж, ач холбогдлын талаар хэлэлцэж, санал солилцсон юм.

Бизнесийн үйл ажиллагааг ёс зүйтэй явуулж, олон улсын жишигт нийцсэн стандарт, дүрэм журмыг мөрдөж ажилласнаар бизнест оролцох төрийн оролцоог бууруулах үйл ажиллагааг манлайлах боломжтой талаар форумын оролцогчид саналаа илэрхийлж байлаа. Хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн талаарх яриа хэлэлцүүлэг форумын үеэр өрнөж, бизнес зөвхөн өндөр ашиг орлого олоход чиглэдэг уламжлалт ойлголт ард хоцорч, урт хугацаанд нэр хүндтэй оршин тогтнох, хүрээлэн буй орчин, нийгэм, олон нийтэд эергээр нөлөөлөхөд ёс зүйтэй байх нь чухлыг онцолж байв.

Мөн форумыг угтан зохион байгуулсан “Бизнесийн өсөлт ба ёс зүй” нийтлэлийн уралдааны шагналыг гардууллаа. Уралдаанд 20 гаруй нийтлэл ирүүлснээс I байрт, “Бизнесийн ёс зүй хүчирхэг ирээдүйг бүтээнэ” нийтлэлээр www.ergelt.mn сайтын сэтгүүлч Г.Батзориг, II байрт, “Зах зээлд үнэ, байрлал чухал ч ёс зүй гэдэг чухал ойлголт гарч ирлээ” нийтлэлээр сэтгүүлч Б.Пүрэврэнцэн, III байрт, “Ёс зүй бизнесийн дархлаа болох нь” нийтлэлээр www.business.mn сайтын ерөнхий редактор Г.Даваадорж нар тус тус шалгарав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top