x

Хавирга-Ар хашаат боомтыг уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортын гүүр болгон өргөжүүлнэ гэв

МҮХАҮТ, БНХАУ-ын Манжуур хотын Ардын Засгийн ордон, Манжуур хотын худалдааны товчоо, Гадаад харилцааны газар, МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхим хамтран “Манжуур хотын эдийн засаг хамтын ажиллагааны төсөл танилцуулах уулзалт, үзэсгэлэн худалдаа 2023” арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Манжуур хотын Ардын Засгийн ордны дарга Юүэ Гуо Донг, Манжуур хотын Захиргааны ерөнхий газрын дарга Ван Хуй, Худалдааны товчооны дарга Лю Жи Чэн, Гадаад харилцааны газрын дарга Жан Жи Жиэ, Хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ши Шиэн Вэй болон хоёр орны ААН-ийн төлөөллүүд оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж, өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн Манжуур хотын төлөөлөгчдөд талархлаа илэрхийлээд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна гэж хэллээ.

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын зүгээс Боомтын сэргэлт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, энэ хавраас Чойбалсан-Хавирга-Ар хашаат чиглэлийн засмал замын ажил эхэлнэ. Цаашид Хавирга-Ар хашаат боомтыг зөвхөн иргэд зорчихоос гадна аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боомт болгон өргөжүүлнэ гэв.

Арга хэмжээний үеэр Фада групп Монголын бараа бүтээгдэхүүнийг хилийн чөлөөт бүсэд татваргүй нэвтрүүлэх боломж, Порт групп Манжуур хотоос эхлэлтэй Хятадын бусад томоохон хотуудын аяллын хөтөлбөрийг тус тус танилцуулж , Монголын компаниудтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Мөн Манжуур хотын Худалдааны товчоо, МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхим “Хятад Монголын зэргэлдээ бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны санамж бичиг”, Манжуур хотын Порт группийн аялал жуулчлалын агентлаг Монголын "Альфа Юнити" ХХК хооронд “Манжуур-Монгол улс хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны санамж бичиг”, Манжуур хотын Фада групп-Монгол Улсын үйлдвэрлэгчдийн холбоо ”Хятад-Монголын худалдааны бүсийн хамтын ажиллагааны санамж бичиг”, Шинь шинь ХХК, “HHI” ХХК хооронд “Уул уурхайн барилгын материалын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг тус тус байгуулж, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top